Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнх-Оргил: Дахин санал хураалтын бурууг тойргийн хороо, МАН руу чихэх хэрэггүй
Сонгинохайрхан дүүрэгт явагдсан дахин санал хураалтыг тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо будлиантуулж, санал хураах цагийг хоёр цагийн өмнө хаасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс үүдэн дахин санал хураалтыг дахиулж магадгүй гэх мэдээлэл ч цацагдах болов. Тэгвэл энэ асуудалд МАН-ын удирдлагууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил ийн ярьлаа.

-Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтыг дахиулж магадгүй гэсэн мэдээлэл гарах боллоо. Үүнд МАН ямар байр суурьтай байна вэ?
-Дахин санал хураах тов дөрөвдүгээр сарын 14-нд гэж зарлагдсан. Тойргийн хороо, манай нэр дэвшигч СЕХ-ноос хоёр удаа амаар тодруулга авсан байдаг юм. Санал хураалт хэдэн цаг дуусах вэ, 20 цагт уу, 22 цагт уу гэж асуусан. Тэгэхэд 20 цагт дуусна. Яагаад гэхээр дахин санал хураалт бол 2012 оны зургадугаар сарын 26-нд болсон УИХ-ын сонгуулийн үргэлжлэл. Сонгуулийн хуулиар дахин санал хураалтыг 14 хоногийн дотор хийж дуусгах ёстой. Харин та хоёр шүүхдэлцсэн учир цаг хугацаа оройтож байна. Тиймээс сонгуулийн хуулийн дагуу дахин санал хураалт явуулж байгаа болохоор тэр үеийнхээ хуулийг баримтлана.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг яах вэ. Тэр үед 179 мянган сонгогчтой байсан одоо 186 мянган сонгогчтой болчлоо. 1000 гаруй хүн нас барчихжээ. Тэгэхээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг цэгцлэх үү гэхэд. Цэгцлэхгүй, тэр үеийнхээ хуулиар явна. Нас барсан хүнийг нь мэдэж байгаа, шинээр нэмэгдсэн хүн оролцохгүй. Тиймээс хуучнаараа явна гэж хэлсэн. Тэгээд ч СЕХ өөрийн вэб сайтдаа 07-20 цаг гэж зарлал байрлуулсан. Радио телевизээр ч тэр 07-20 цаг гэж зарлаж, санал тоолох автомат машинаа ч 20:00 цагт хаагдахаар тохируулсан. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр тойргийн хороо юм уу, МАН руу буруугаа чихэх шаардлагагүй. СЕХ-ны дарга нь АН-аас гарсан хүн, Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны олонх нь АН-ынх. Тиймээс манай нэр дэвшигч, манай намын зүгээс үүнд оролцож нөлөөлөх бололцоо байгаагүй. Бид хуулийн дагуу дэг журмаараа яваад л ялалт байгуулсан. Тэгэхээр Сумъяабазарынхаа тангарагыг өргүүлье л гэсэн бодолтой байна.
-Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа, Баянзүрх дүүрэгт явуулсан дахин санал хураалттай нэг жишгээр явах ёстой байсан гэж хэлж байна билээ?
-Тэрийг СЕХ-ноос тодруулах хэрэгтэй. Гэхдээ СЕХ үүнийг тайлбарлахдаа “Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулж, дахин санал хураах саналын хуудсыг хамтад нь хэвлэсэн. Тиймээс хамт явуулахаас аргагүй юм. Харин энэ Сонгинохайрхан дүүргийн санал хураалт бол тусдаа. УИХ-ын сонгуулийн үргэлжлэл” гэж үзээд 20 цаг гэж товлосон гэж тайлбарлаж байгаа юм.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
temuujinii hongio uzuuleed bsah yu bolson be
temuujinii hongio uzuuleed bsah yu bolson be
battulgiin har mashin haana heniig huuj buudsaniig medeh hun alga uu
***** ni Elbegdorj yum shuu dee. Haanaas Mungu avch heneer hiilgesniig ni medeh hun alga uu
Ene muu chini dahiad heden hun buudah ni l dee, Yasan tsusand hanadaggui teneg ve
Ene Munh2Orgil gedeg hulgaich chini amid yum uu. Ter 5 hunii ami tuleerei, aluurchaan
nobsniin songuul
Ene ardchilsan nertei luivarchid boliochee ard tumnee doromjilj hanahgui yumaa ualagdchigaad yalsan bolno
Хамгийн их уншсан