Билгийн

Доллар (USD)

2834.0

Улаанбаатар

+24°C
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
USD / 3589.0₮
CNY / 503.4₮
KRW / 2.71₮
SEK / 397.2₮
JPY / 25.41₮
RUB / 52.29₮
EUR / 4147.0₮
CHF / 4444.0₮
GBP / 4917.0₮
HKD / 459.7₮
CAD / 2642.0₮
AUD / 2394.0₮
SGD / 2834.0₮
NZD / 2212.0₮
TRY / 94.2₮
Б.Нэргүй: Ажлын хэсэг Хөшөөтийг стратегийн ордод хамруулах дүгнэлт гаргасан


Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад  оруулах эсэх асуудлыг судлах  Ажлын хэсгийг Уул уурхайн яаманд өнгөрсөн намар байгуулсан. Олон түмний удаан хүлээсэн энэ  асуудлаар Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга, Хөшөөтийг стратегийн ордод оруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүйтэй ярилцлаа.

-Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамруулах, эсэх тухай асуудлыг  хоёр Засгийн газар дамнан ярьсаар,  олон нийт ч хүлээсээр.  Ажлын хэсэг байгуулаад хойш зургаан сар өнгөрлөө. Ажил  ямар шатандаа байна вэ?

-УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг 2007 онд баталсан. Энэ жагсаалтад зарим ордыг нэмж хамруулах талаар Уул уурхайн яам судалгаа хийж байна. Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах эсэх талаар судалж, танилцуулах шийдвэр Засгийн газраас гарсан. Энэ дагуу ажлын хэсэг Хөшөөтийг судлаад стратегийн ордод хамруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байгаа. Ер нь стратегийн ордын жагсаалтад хамруулах нийт 30-аад орд бий. Хөшөөтийг эдэнтэй хамтруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барих эсэх талаар шийдвэр гаргана.

-Ямар шалгуур үзүүлэлтээр Хөшөөтийг стратегийн ордод оруулж байна вэ. Ашигт малтмалын хуулийн 4.1.11-ээр үү, эсвэл яам өөр шалгуур үзүүлэлт гаргав уу?

-Стратегийн ордын 2007 оны шалгуур үзүүлэлт болон өөрийн тань хэлсэн хуулийн заалтыг шалгуур болгосон. Үүнээс хамгийн чухал нь бүс орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө Стратегийн ордын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа.

-Хөшөөтийн нүүрсний ордын нөөцийг 87,5 сая, 200-360 сая, 2,4 тэрбум тоннын нөөцтэй гээд өөр өөрөөр мэдээлдэг. Нөөцийн талаарх энэ янз бүрийн мэдээллийг ажлын хэсэг нарийвчлан шалгав уу. Аль нөөцөөр нь авч үзэж байгаа вэ?

-Стратегийн ордын жагсаалтад хамруулахад үндсэн найман шалгуур үзүүлэлт  баримталж шалгасан. Ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээ, үнэлгээний түвшин, нүүрсний чанар, уул техникийн нөхцөл, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, жилийн борлуулалт, орон нутгийн төсөвт үзүүлэх нөлөө, хүн малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл гээд. Нөөцийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2008 онд Хөшөөтийн бодит нөөцийг 85,7 сая тонн, боломжит нөөцийг 1,8 сая тонн буюу нийт нөөцийг 87,5 сая тонноор үнэлсэн. Баялгийн хувьд 270,2 сая тонноор бүртгэсэн. Үүнийг мөн олон улсын JORC стандартаар давхар тооцоход 88 сая тонн гэж гарсан.

-Хөшөөтийг 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн “МоЭнКо” компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Энэ ямар учиртай вэ. Нөөцөө олон улсад худал мэдээлэх нь хууль бус биш үү.

-Хөшөөтийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “МоЭнКо” компани олон улсын зах зээл дээр хөрөнгө босгохдоо нөөцөө 2,4 тэрбум тонноор зарласан гэж ойлгож байгаа. Энэ нь нэг талаасаа тухайн компанийн өөрсдийнх нь асуудал. Нөгөө талаасаа компанийн ил тод байдал, хариуцлагын асуудал. Монгол Улс бол нөөцийг нь ингэж л бүртгэсэн.

-Таны хэлсэн дээрх 87,5 сая тоннын нөөцийг одоогоос таван жилийн өмнө буюу 2008 онд бүртгэсэн. Үүнээс хойш хайгуулын тайлангаар нөөц нь нэмж бүртгэгдсэн үү? “МоЭнКо” компанийг нөөцөө нуун дарагдуулсан гэсэн хардлага бас бий. Үүнийг  Ажлын хэсэг анхаарсан уу?

-Олборлож байгаа аж ахуйн нэгж  нөөцийн тооцоог тухайн жилийн эцэст хийж, нөөцөө хасч байх  ёстой. Мөн нөөц өсгөх хайгуулын судалгаа хийж нөөцийн өөрчлөлтийг ашигт малтмалын санд бүртгүүлдэг. Нөөц өсгөх хайгуулын судалгааг “МоЭнКо” компани хийж байгаа гэдгээ АМГ-т мэдэгдсэн боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өнөөдрийн байдлаар нөөцийн тоо хэмжээгээ ирүүлээгүй байгаа.

-2008 оноос хойш ирүүлээгүй гэсэн үг үү. Уг нь жил бүр ирүүлэх ёстой биз дээ.

-Ер нь уурхайд ашигласан нөөцөө хасуулаад, хайгуулаар нэмсэн нөөцөө тайлагнаж, нөөцийн хөдөлгөө хийлгэж байх ёстой. Ажлын хэсэг нөөцийг олон улсад зарласан хэмжээгээр нь, бас өнөөдөр өгсөн байгаа нөөцөөр нь тус тусад нь тооцож үзсэн. Түүнээс биш бид өөрсдөө очиж, нөөцийг нь тогтоох боломжгүй. Хайгуулын тайлангаа бичиж байгаа гэж АМГ-аас бидэнд мэдээлсэн. Ер нь бол 2011 онд 300 мянган тонн, 2012 онд 700 мянган тонн нүүрс олборлож, нийтдээ 60 мянган тонн нүүрс экспортолсон  гэж Уулын ажлын тайландаа тусгаж АМГ-т ирүүлсэн байгаа

Старатегийн ордод бүртгэхийг “МоЭнКо” хүлээн зөвшөөрсөн

-Ажлын хэсгийнхэн “МоЭнКо” компанийнхантай уулзаж байр суурь, санаа бодлыг нь сонсов уу?Ямар байр суурьтай байна.

-Ажлын хэсэг үндсэн нэг зүйл дээр “МоЭнКо” компанитай тохиролцсон. Стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахыг “МоЭнКо” компани хүлээн зөвшөөрч байгаа. Стратегийн ордод хамруулах гол шалгуур болох бүсийн эдийн засагт чухал нөлөөтэй байх үзүүлэлтийг Хөшөөтийн орд хангасан гэж хоёр тал үзсэн.

-Үүнийгээ тодруулж болохуу?

-“МоЭнКо”-гийн тооцоогоор 12 жилийн хугацаанд 708 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна.Үүнээс сум орон нутгийн төсөвт 45,2 тэрбум, Ховд аймгийн төсөвт 90,5 тэрбум, улсын төсөвт 316 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тус компани төлөвлөсөн юм билээ. Эдгээр нь дээрх шалгуурыг хангаж байгаа юм. Хөшөөтийн ТЭЗҮ-ийг шинэчлэн хэлэлцэнэ. Үүний дараа эдгээр тоон үзүүлэлт болон нөөц эцсийн байдлаар тодорхой болно.

-“МоЭнКо” компани өмнөх ТЭЗҮ-дээ цахилгаан станц, нисэх буудал барина гэх зэрэг олон том ажил төлөвлөсөн байсан. Харамсалтай нь үүнээс авто замаас  бусад нь биелээгүй, эхлээ ч үгүй.

-Шинэ ТЭЗҮ нь одоогоор ирээгүй байна. Ирсэн үед нь энэ бүгдийг дахин ярина.

Төрийнэзэмшлийнхувьхэмжээггэрээхэлцлийндагууярина

-Хөшөөт Стртаегийн орд мөн гэдгийг Ажлын хэсэг болон тус компанийнхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэгэхээр төрийн эзэмших хувь эзэмшлийн асуудал яригдана. Энэ талаар яам ямар байр суурьтай байгаа вэ? “МоЭнКо” бас ямар саналтай байна. Энэ талаар ярьж байгаа юу?

-Стратегийн ордод хамруулах болон  хамрагдсан ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох Ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаа. Манайх бол зөвхөн Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах эсэх талаар судлах, санал боловсруулах ажлын хэсэг. Тийм болохоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусад нь гэрээ хэлцлийн дагуу ярина.

-Хөшөөтийг Стратегийн ордод оруулах Ажлын хэсэг саналаа Засгийн газарт хэзээ оруулах вэ. Яг багцаа хугацаа сонсмоор байна. Өмнөх Засгийн газрын үед судалж байна, оруулна гэсээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан шүү дээ.

-Хөшөөтөөс гадна стратегийн ордод хамруулах эсэх талаар санал боловсруулж байгаа 30-аад орд бий гэж дээр хэлсэн. Энэ бүгдийг хамтатгаад  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх тул тэднийг хүлээж байна.

-Энэ хаврын чуулганаар оруулж амжих уу?

-Оруулна гэсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл
Ашигт малтмалын хуулинд улсын хөрөнгөөр ордыг илэрүүлсэн бол "Төр"-ийн эзэмшлийг 50% хүртэл байж болно, мөн төрийн оруулсан хөрөнгөөр мөн хувь эзэмшлийг тогтооно гэж бүр багасгах боломжийг гадны захиаллагаар хийж өгөн Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулсан заалт хийсэн. Одоо энэ заалтаар "Хөшөөт"-ийн ордод төрийн эзэмшлийн хувийг багасгах "үйл ажиллагаа" явуулах гэж байгаа юм. Энэ хуулийн заалтыг өөрчилж төрийн эзэмшлийг ядаж 51% болгох хэрэгтэй. Чили улсад "Төр"-ийн зэсийн үйлдвэр ажиллаад болоод байна. "Төр" муу менежир" гэж зориуд зохион байгуулалттай "Тархи" угаах ажил хийсэн.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан