Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ч.Пүрэвхүү: Манай улсад 450 мянган тахиа, тэжээвэр шувуу бий
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич /тахал судлаач/ Ч.Пүрэвхүүтэй ярилцлаа.

-БНХАУ-д шувууны ханиад гарсантай холбогдуулан Засгийн газраас холбогдох байгууллагуудад болзошгүй аюулаас сэрэмжлэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ дагуу танайхаас шувууны аж ахуйн эрхлэгчдэд ямар зөвлөмж, мэдээлэл өгөв?
-Засгийн газраас урд хөршид Н7N9 гэсэн шинэ төрлийн вирус гарч, 10 гаруй хүн нас барсан учраас манай улсад орж ирэхээс сэрэмжилж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Энэ дагуу Мал эмнэлэг, үржлийн газар тэжээвэр болон зэрлэг шувуудын тандалт судалгаа хийх, шувууны аж ахуйн эрхлэгчдэд энэ талын мэдээлэл өгч, эл вирус гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаархи зөвлөмж тараасан. Одоохондоо Монголд Н7N9 вирус илрээгүй ч, Хятадын хүн ам ихтэй Бээжин хотод хүн өвчилсөн учраас эх үүсвэр нь шувуу байж магадгүй гэж үзсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч 2003 оноос хойшхи тохиолдлууд шувууны аж ахуйд гарсантай холбогдуулан зөвлөмж гарган дэлхийн улс орнуудад өгсөн.
-Өнөөгийн байдлаар манай улсад шувууны аж ахуй эрхэлдэг хэдэн байгууллага, иргэн байдаг юм бэ?
-Нийтдээ жижиг шувууны 20 аж ахуй байдгаас 2000 хүн эл салбарт ажиллаж, 450 мянга гаруй тахиа, тэжээвэр шувуу байна гэсэн мэдээлэл бий. Одоогоор шувууны аж ахуй орох, гарах цэгүүдийг ариутгах цаашлаад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд эл вирус гарахаас сэрэмжилсэн зөвлөмж өгч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тусгаснаар шувууны аж ахуй эрхлэгч, шувуу тэжээдэг иргэн нь халдвар халдваргүйтгэлээ дээд зэргээр баримталж, маск, малгайтай, зориулалтын хувцастай байх ёстой.
-Хээрийн шувууны талаархи тандалт, судалгаа эхэлсэн үү. Шувууны аж ахуйн эрхлэгчдэд зөвлөмж хүргэлээ ч эл вирусийн халдвар гарахаас бүрэн сэргийлж чадах уу?
-Ер нь, Дэлхийн банкны төслөөр жил болгон хээрийн шувууны тандалт, судалгааг нүүдлийн шувууд ирэх, буцах үед нь хийдэг юм. Тэжээвэр шувуудад ч ялгаагүй. Өнөөдөр манай улсын нийт шувууны аж ахуйн 70 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд байдаг. Эдгээр газарт байгаа шувууны аж ахуйн эрхлэгчид ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа явуулбал ямар ч эрсдэл байхгүй. Тэгээд ч урд хөршөөс тахианы мах импортлох, тахиа, шувуу оруулахыг хориглосон.
-Өрхийн аж ахуй эрхлэгчдэд энэ талын мэдээлэл очсон уу. Хамгийн эрсдэлтэй бүлэг ч гэж хэлж болох байх?
-Тийм. Өрхийн бизнес гэдэг утгаар эрсдэлтэй. Халдвар хамгааллын дүрмээр зориулалтын хамгаалах хувцас, маск, малгай, бээлий, нүдний шилээ өдөр тутам хэрэглэж хэвшихийг анхааруулсан. Ялангуяа, шувууны аж ахуйдаа гадны хувцастайгаа орж болохгүй. Мөн шувуутай харьцсан тохиолдолд гараа заавал савандаж угааж байх ёстой гэсэн зөвлөмж өгч байгаа.
-Шувууны ханиад юм чинь агаар дуслаар халдах юм биш үү гэж олон хүн асуудаг. Үүнд хариулт өгөөч?
-Ер нь, томууны вирус их хувьсамтгай боловч маш сул. 70 градуст үхдэг шүү дээ. Томуу, томуу төст өвчинтэй төстэй гэсэн үг. Хэрвээ хүнээс хүнд халдвал амьсгалын замаар халдах эрсдэл үүснэ. Одоогоор шувуунаас хүнд халдсан тохиолдол гарснаас биш хүнээс хүнд халдварлаагүй. Юунаас болж Н7N9 вирус гарсныг ч эрдэмтэд тогтоосон юм байхгүй. Харин шувуунаас хүнд халдаж байна гэдэг тодорхой. Шувуу, шувууны мах идсэнээс хүн өвчилсөн гэсэн мэдээлэлтэй л байна. Гол нь, иргэдийн хувьд шувууны махаар хоол унд хийх бол маш сайн угааж, чанаж хэрэглэх хэрэгтэй.
-Тэгвэл таны өгсөн зөвлөмжийг дагавал ямар ч аюулгүй байх нь ээ?
-Тийм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тахиа, шувууны мах хэрэглэх бол чанаж хэрэглэх хэрэгтэй. Энэ дүрмээ л баримталсан байхад асуудалгүй. Хятад хэдэн тэрбум шувуутай, асар том зах зээл учраас амьд шувуу зардаг, нядалдаг газар гээд энэ төрлийн аж ахуй олон. Харин Монголд 450 гаруй мянган шувууны 390 орчим мянга нь гуравхан аж ахуйн нэгжид ногддог. Үлдсэн нь 2000 иргэнд. Тиймээс шувууны аж ахуйн эрхлэгч, иргэд www.fly.mn сайтаас эл вирусээс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг авч өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгавал аюулгүй.
-Шинэ төрлийн вирусийн эсрэг вакцин гарсан уу?
-Байхгүй. Энэ шинэ төрлийн вирусийн эсрэг вакцин одоохондоо гараагүй. Хятадад вакцин гаргахаар ажиллаж байгаа гэж сонссон. Ер нь, энэ вирус маш хувьсамтгай. Энэ жил хийсэн вакцин нь 90 хувийн хамгаалалттай байсан бол ирэх ондоо эл вирус буурдаг. Учир нь, вирусийн шинэ хувирсан хэлбэр гарч ирдэг. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил тутамд өргөргөөс хойш, өргөргөөс урагшаа гэсэн байрлалд хүний томуугийн вакцины омог гэж гаргадаг юм. Ингээд хойд өргөрөгт ийм омгийг вакцины найрлагад оруулна гэж үйлдвэрлэдэг. Урд, хойд хоёр нь ялгаатай. Нэг ёсондоо, жил болгон вакциных нь найрлага, омог нь өөрчлөгддөг. Вакцин хийхэд дор хаяж 5-6 сар болно. Вирус дотроо өндөр, сул хоруу чанартай гэж хоёр байдаг. Н5N7 нь одоохондоо сул хоруу чанартайд хамаарагдана.

0 Сэтгэгдэл