Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бямбасүрэн: Солонгос дахь монголчууд хамгаалуулах талаар мэдээлэлгүй байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын албаны дарга Д.Бямбасүрэнтэй интернэтээр холбогдож ярилцлаа.
 
-Танай төв БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд хандсан халамжийн ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Солонгост байгаа монголчууд энэ талаар мэдээлэл муутай учраас сонирхож байгаа юм шүү?
-Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн халамжийн үйлчилгээний төв нь БНСУ-д гэрээгээр болон хууль бусаар ажиллаж, амьдарч буй  иргэддээ нийгмийн халамж, гэр бүл хүүхэд хамгаалал, нийгмийн даатгалын үйлчилгээг явуулж байна.
БНСУ-д одоогоор 26688 монгол иргэн ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Түүнээс хууль ёсны 17996, хууль бусаар 8692 иргэн ажиллаж, амьдардаг. Бид эдгээр иргэндээ хандаж Монгол Улсын нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах, бичиг баримт бүрдүүлэх талаар лавлагаа мэдээлэл, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, бусад байгууллагуудтай холбон зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

-Харийн оронд ажиллаж байгаа хүмүүс ялангуяа дөнгөж очоод удаагүй байгаа хэсэг нь энэ талаар мэдээлэл муутай байдаг?
-Тухайлбал хөдөлмөрийн гэрээгээр ирсэн манай улсын иргэд тэр бүр хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Яагаад гэхээр тэд  маш хүнд хүчир ажил хийдэг учраас их ядардаг. Ядарсан хүн хаана юу болж байнаа гээд яваад байж чаддаггүй. Тухайн орныхоо хэл, соёл, амьдрах хэв маяг зэргийг мэдэхгүй байгаа хүмүүс бий. Эсвэл ажиллаж байгаа үйлдвэрийн, байгууллагынхаа дарга, удирдлагатай ойлголцож чадахгүй байх, өвдөж сандарсан үедээ хэнд хандахаа мэдэхгүй гэх зэрэг олон хүндрэл үүсдэг. Үүнээс гадна монголчууд маань ажлын хөлсөө авч чадахгүй байх тохиолдолд ч гардаг. Яриад байвал энэ 27000 орчим иргэнд олон асуудал тулгардаг.

-Гадаадын оронд ажиллаж байгаа монгол иргэд халамж, үйлчилгээгээ хэрхэн авах боломжтой вэ?
-Манайх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас биднийг мэргэжил аргазүйгээр хангаж ажилладаг. Бид Нийгмийн даатгалын тухай, халамжийн тухай, хүүхдийн эрхийн тухай хуулиуд, холбогдох хууль тогтоомжийн талаархи мэдээллийг иргэддээ цаг алдалгүй хүргэж, зөвлөгөө өгдөг. Жишээ нь, бид Хүний хөгжил сангаас олгож байгаа хүүхдийн мөнгө, хишиг хувь хүртээхтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг монголчууддаа хүргэж байна. Мөн манай төв Солонгосын эмнэлгүүдтэй гэрээ хийж монгол иргэдээ хямдралтай үнээр эмчлүүлэх талаар ч ярилцаж байгаа. Саяхан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Солонгосын “Дунгүг” эмнэлэгтэй гэрээ хийсэн. Иргэд маань энэ эмнэлгээр үйлчлүүлэхдээ 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

-Сүүлийн үед гадаад хүнтэй гэр бүл болсон иргэдийн эрхийг хамгаалах асуудал хөндөгдөх боллоо. Танай төвд ийм төрлийн гомдол, санал ирдэг үү?
-Солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд олон. Тэд маань гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр. Дээр нь тэдний үр хүүхэд нь ч эх хэлээ мэдэхгүй гээд асуудал олон. Саяхан солонгос хүнтэй гэрлээд таван жил болж байгаа нэгэн эмэгтэй утсаар холбогдсон. Том хүүхэд нь хэлд орохдоо монголоор яриад эхэлсэн чинь нөхөр нь чи надаас нууж өөрийнхөө хэлийг зааж өгч байна гэж уурладаг байх жишээтэй. Яагаад тэр хүүхэд ээжтэйгээ монгол хэлээрээ ярьж болохгүй гэж. Ингээд үзэхээр хүүхэд ч гэлтгүй бидний эрх ашиг өдөр тутмын ажил, амьдрал дээр хөндөгдөөд байх жишээ олон байна.

-Монголчууд олон жил Солонгост ажиллаж, амьдарч байгаа хэрнээ ганц ч монгол сургуульгүй гэж сонссон?
-Нэг сургууль байгаа. Гэхдээ тэр сургуульд 80 орчим сурагч л суралцдаг. Тэгэхээр хотын нэг захаас нөгөө зах хүртэл хүүхдээ сургуульд өгөх гээд явах монгол хүн ховор. Тэд гэрээгээр эсвэл “хараар” ажил хийж амьдралаа залгуулах гэж яваа улс шүү дээ. Тэгэхээр БНСУ-д сурч байгаа сурагчдынхаа эрх ашгийн төлөө шаардлагатай ном сурах бичгээр хангах асуудал хөндөгдөөд байна.

-Монголчууд Солонгос руу эмчилгээ хийлгэх гэж зорьж очих нь их. Зарим нь хэл ус, газар мэдэхгүй хэцүүхэн байдаг тухай яригддаг?
-Энд байгаа монголчуудаасаа илүү Монголоос хүмүүс эмнэлэгийн талаар асууж сурагладаг. Зарим хүн ямар ч мэдээлэл, судалгаагүйгээр хүнээс сонссон гээд ирчих тохиолдолд ч их байдаг юм. Энд ирсэн хойноо хэнд хандахаа ч мэдэхгүй,үнэн зөв орчуулж байгаа нь мэдэгдэхгүй орчуулагчтай явах тохиолдол гардаг. Саяхан гэхэд нэг эмэгтэй хоёр настай хүүхдээ аваад ирчихсэн гэр оронгүй байна туслаач гэж бидэнд хандсан. Бид тэр эмэгтэйд тусалж дэмжлэг үзүүлэх байгууллага хайж байна. Энэ мэтчилэн түр байрлах орон байр, хоол ундаа хэрхэн зохицуулахаа ч тооцоолоогүй ирсэн тохиолдол байна. Бид хүмүүст аль болох зөв мэдээлэл өгч, тусалж дэмжиж байна.

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгөө аваагүй Солонгост байгаа хүмүүс яах вэ гэдэг асуулт их ирдэг байх?
-Гол нь иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах хэрэгтэй байгаа юм. Энд байгаа хүмүүс ЭСЯ-аараа дамжуулаад хурууныхаа хээг бүртгүүлж, иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байх ёстой. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тохиолдолд “Хүний хөгжил сан”-гийнхаа мөнгийг авах боломжтой. Мөнгөө авч чадаагүй хүмүүс харьяа аймаг, дүүргийн халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан яаралтай хандах хэрэгтэй.

-Сар бүр хүүхдүүдэд мөнгө олгож байгаа.Тэгвэл гадаадад байгаа монголчууд хэрхэн яаж авч байгаа вэ?
-2012 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр 20 000 төгрөгийг Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд олгож байгаа. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/ нь үйлчлүүлэх арилжааны банкаа өөрөө сонгох эрхтэй. Иймээс Солонгост үйл ажиллагаа явуулдаг ХААН банк, “Хадгаламж” банкаар дамжуулан хүүхдийн мөнгөө авах боломжтой. Монголоос хүүхдийн мөнгөө авах тохиолдолд Солонгос улсад байгаа Монголын ЭСЯ-наас  итгэмжлэлээ авна. Сар бүрийн 20-ны өдрөөс хойш өөрийн сонгосон арилжааны банкнаас мөнгөө авах боломжтой. Хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.

-Хэрэв танай төвтэй холбогдох шаардлагатай бол ямар хаягаар хандах вэ?
-Монгол таунд байрладаг Тундэмүн Ёгса Мунхуа ёгийн 4-р гарц замын эсрэг талд White horse оффисийн 9 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. 02-2278-8030, 02-2278-8034, 02-2269-3853 зэрэг утсуудаар холбогдож болно.
0 Сэтгэгдэл
hudalaa yarihaa bolio
hudalaa mon sn yarih ymda end baigaa olon hariin huuhduudiin erh zorjigdoj bgaag ureed haraajee malnuuda
Shaal hudlaa solongost bga mongolchud bor zurheere yba tsaasda ch tegne danda hudlaa ***** garud
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан