Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үг хөөж, улс төржих сөрөг хүчин

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг болгоомжгүй, бодолгүй хэлсэн үгнээс нь болж сөрөг хүчнийхэн “олзолчихоод” байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан Ерөнхий сайдыг огцруулах зургаан үндэслэлийн нэг нь түүний хэлсэн үг. Тэд хоёр хөршийн удирдлагууд уулзаж, нүүрсийн асуудлаар хэлэлцэж байхад манай Ерөнхий сайд “Тэр хоёр уулзаа л биз. Манайх өөрсдийн бодлогоо л тодорхойлно. Тэгэхийг ч хичээнэ” гэж хэлсэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг үл тоомсорлож, зөрчсөн гэж үзсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уржигдар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, МАН-ын бүлгийн гишүүд түүнийг “байцаах” үеэр бас л өөрийгөө ороох үг унагачихлаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Та хууль зөрчиж, хоёр аймагт Засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилсон захирамжаа Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохын өмнөх өдөр цуцалсан нь мөнгө хулгайлчихаад шүүхээр орохын өмнө авсан мөнгөө буцааж өгч байгаатай адил зүйл хийсэн.

Ерөнхий сайд хууль дагах уу, жишиг дагах ёстой юу” гэж асуусан нь Ерөнхий сайдыг багагүй бухимдуулав. Тэрээр бухимдахдаа “Та нар яасан их хууль мөрддөг юм. Надад тэр хууль чинь хамаагүй шүү” гээд хэлж орхилоо. МАН-ын бүлгийн гишүүд ч инээлдэж, алга ташсан. Тэдний хувьд Ерөнхий сайдыг ингэж барьц алдуулсан нь том олз учраас тэр. Монгол төрийн гурван өндөрлөгийн нэг, Ерөнхий сайдын хувьд бусдын хэлсэн, асуусантай холбоотой бухимдаж болно. Гэхдээ хариу үгээ бодож хэлэхгүй бол эргээд өөрөө ороогдож, бусдад өгөөш болно гэдгийг Ерөнхий сайд маань яруу тодоор харууллаа. Тэрээр үгийн сангаасаа бурууг нь сонгон сөрөг хүчнийхнээ баярлуулж, намын журамт нөхдийнхөө нүүрийг түлсэн, хэвлэлийнхнийг гайхшруулсанаа бодож, хоёрыг тунгааж буй биз ээ. Ганцхан Ерөнхий сайд ч биш, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  ч үгээ бодож хэлэхгүй яав даа гэж халаглаж яваа байх. Тэрээр “Ерөнхий сайдын амнаас унах үг үнэтэй шүү. Та бол дэл сул үг хэлэх эрхгүй. Таны амнаас унах үг бүрийг ард түмэн үнэтэй гэж хүлээж авна” гэж Ерөнхий сайдад сургамж айлдаад яагаад Үндсэн хууль зөрчих үйлдэл хийх болсныг нь тодруулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг та Дархан-Уул аймагт түрүүлж тараасан чинь буруу шүү. Би ийм шударга бус зүйлд дургүй” гэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа үгийг нь тасалж, “Би ч гэсэн шударга юманд дургүй, Ерөнхий сайд аа” гээд палхийтэл хэлж танхимаар нэг инээдэм болгож орхисон.

“Хэл бол цахиур. Үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Тиймээс болгоомжтой ярьцгааж бай, та минь” гэсэн нэгэн суут ухаантны үгийг улстөрчдөд сануулахад ч гэмгүй л болов уу. Буруу үйлдэл битгий хэл, хэлсэн үгнийхээ төлөө улстөрчид нь хариуцлага үүрдэг жишиг гадаадын зарим өндөр хөгжилтэй оронд үйлчилдэг. Гэтэл манайд эл жишиг эсрэгээрээ үйлчилдэг гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй.

Ерөнхий сайдын хэлсэн дээрх үгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өлгөн авч, “Ингэж хэлж байгаа Ерөнхий сайдыг хаацайлах хэрэг байна уу, АН-ынхаан. Хууль зөрчсөн Ерөнхий сайдыг огцруулъя гэхэд яагаад хаацайлаад байгаа юм бэ” гэж намынх нь нөхдийг хатгаж авна билээ.

Саяхан Туркийн Ерөнхий сайд Монголд айлчлах үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай Турк” гэж хэлснийхээ төлөө сөрөг хүчнийхэндээ мөн л шүүмжлүүлсэн. Ер нь, МАН-ынхан Ерөнхий сайдын амнаас унах үг бүрийг тоолох нь холгүй хянадаг болчихож. Үг хөөж, улс төрждөг ажил эхлүүллээ. Мэдээж, энэ нь өнгөрсөн сонгуулиар АН, МАН хоёрын парламент дахь байр суурийг сольсонтой шууд холбоотой. АН дангаараа засаг барих хэмжээний суудал авч чадаагүй ч бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулж, улс эх орноо хөгжүүлэх бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Олонхийн хэрэгжүүлэх бодлого, ажилд цөөнх нь хяналт тавьдаг зарчимтай. Тэр үүднээс сөрөг хүчнийхэн Шинэчлэлийн Засгийн газрын өнгөрсөн найман сарын хугацаанд хийсэн ажилд нь “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгөөд байгаа. Харин ард түмэн бол өөр үнэлгээ өгч, цаашид хийх ажлыг нь өөдрөгөөр төсөөлөн хүлээж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын танхимыг тэргүүлэгч нь хууль зөрчиж болохгүй байна гэж огцруулах үндэслэлээ гаргаж тавилаа. Даанч өөрсдөө үндэслэлээ хангалттай тайлбарлаж, хамгаалж чадаагүй. Зургаан үндэслэлээс нь нэгийг нь өлгөж, асуулт асуухад л МАН-ын гишүүд “шалгалтад” дашраараа унах жишээтэй. Тэдний Ерөнхий сайдыг огцруулахаар гаргасан үндэслэл, асуултад хариулж буй байдал нь ямар ч итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Тиймээс тэднийг дэмий улс төржлөө гэж шүүмжлэх хүн олон байна. Цаашид ийм болчимгүй, явуургүй, ядмаг үйлдэл хийж, намынхаа нэр хүндэд битгий сэв суулгаасай гэж хүсэх нэгэн байгаа юм.
0 Сэтгэгдэл
NOMTOIBAYAR MUU B.AAS IH TOMORCH BNALEE??? TER YER NI HENII HUCHEER YUUGAAR HURUNGUJIJ MUNGUTUI BOLCHIHOOD H.UTSAJ BGAAN BOL L GEJ BODSON. ZALUU HUN BAIJ NAAD ZAHIIN HUMUUJIL BAIHGUI MAN BOL BAYAJIH SONIRHOLOOR DUURSEN NOVSHIIN NAM GEDGIIG URJIGDAR TV UZEED OILGOJ AVSAN. SEJGIIN YUMNUUDIIG TARHINII TURAALTAI HUMUUS L SONGONO...
УИХ-ын гишүүд хийх ажил нь багадаад үг хөөж хэрүүл хийж тоглоцгоох юм даа. Тэгээд ч эд хэн нэгнийг огцруулах юмуу сонгох болохоор л ингэж идэвхтэй ирж оролцож байгаа юм. Тэрнээс улс орны эрх ашигтай бүтээн босголтын асуудалд оролцох нь байтугай тэр бидэнд ямар хамаатай юм гээд гадуур шоудаад алга болцгоодог биз дээ.
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
Хамгийн их уншсан