Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монголын аялал жуулчлалын ”хоёрдугаар анги” эхэллээ
Аялал жуулчлалаа шинэ шатанд гаргах эрин үе монголчуудад ирлээ. Урьд нь аялал жуулчлалын тухай ганц хуулиас өөр эрх зүйн зохицуулалт, хуулийн орчингүй байсныг шүүмжлэх хүн цөөнгүй. Үүнээс болж эмх замбараагүй байдал, эрх зүйд нийцэмгүй тусгай зөвшөөрөл, тодорхой стандартгүй үйлчилгээнүүд газар авсан хэрэг. Харин одоо бүрхэг зүйлсийг илрүүлж, битүү заалтыг тодруулж, бүхэл ойлголтыг задлан тусгаарлах ажил эхлэлээ тавьж байна. Их ажлын хүчтэй гараа нь өчигдөр эхэлсэн “Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвтэй зөвлөлдөх уулзалт байлаа. Хоёр өдрийн турш үргэлжлэх уулзалтад Нидерландын Засгийн газрын дэргэдэх CBI байгууллага голлох үүрэгтэй оролцож буй юм. Дэлхийн 47 улс оронд аялал жуулчлалын чиглэлээр зөвлөгөө өгдөг тус байгууллага мэргэжлийн мэдээлэл өгч, санхүү болон зөвлөх үйлчилгээний сургалт хийнэ. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбарынхан мэдлэг ойлголтоо ахиулж, тодорхой аргачлал эзэмших ажээ. Монголчууд 2010 оноос СВI байгууллагын салбар бүхий дээрх 47 орны тоонд багтаж, 2.5 жилийн хугацаатай төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байна. Харин одоо дараачийн “анги” эхлэх цаг иржээ.
Өнгөрсөн хугацаанд монголчуудын хэрэгжүүлсэн жуулчлалын олон ажил цагийн эрхээр шинэчлэгдэх шаардлагатай тулгарсан. Цаашид тогтвортой хөгжлийг тодорхойлох ажил бидний өмнө зүй ёсоор гарч ирлээ хэмээн ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад хэллээ. Тэрээр салбарын хуулийн 80 орчим хувийг нь шинэчилж, парламентад өргөн барих нь эн тэргүүний ажил болсон талаар яриагаа үргэлжлүүлэв. Дутагдал, бүтэлгүйтэл, хуулийн завхрал, асуудал бүхнийг шийдвэрлэхийн тулд дэлгэрэнгүй, олон тал руу хандсан хууль гарах ёстой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ хэрхэн бий болгох, түүндээ хүрэх дэд бүтцийг байгуулах гэхчлэн тов тодорхой асуудлыг тусгасан хуулийн төсөл иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ салбарт ажилладаг, шинэ хуульд үгээ хэлэх гэсэн иргэдийн саналыг яамны вэб сайтаар хүлээн авч байгаа аж. Иргэдээр хэлэлцүүлсний дараа дахин боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барихаар төлөвлөснөө Б.Маргад дуулгалаа. Нидерланд улсаас манай орны аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд номын дуу сонсгож, зөвлөлдөхөөр ирсэн хүмүүсийн нэг нь хатагтай Эстер Крүк юм. Тэрээр “Монголын эдийн засагт уул уурхай голлох нөлөө үзүүлж байна. Аялал жуулчлалын бодлогыг зөв тодорхойлвол үүнээс дутахааргүй өгөөжтэй юм. Гэхдээ аялал жуулчлал, уул уурхай хоорондоо эсрэгцэх бус харилцан нэг нэгнээ дэмждэг байвал илүү үр дүнтэй” гэдгийг онцлов. Байгаль орчинд хор хөнөөлгүй, түүхий эд болон үйлдвэрлэлийн зардал багатай бизнес бол аялал жуулчлал. Гэвч эдийн засагт голлох нөлөөтэй бусад салбараа үгүйсгэхийн оронд хүч хавсарч, үр өгөөжөө нэмэгдүүлэх тухай монголчууд бодох хэрэгтэй болжээ. Энэ бол зөвлөлдөх уулзалтын нэгэн чухал сэдэв буюу тусгай сонирхлын аялал жуулчлалын тухай асуудал байсан юм.
Орчин үед жуулчид Монгол оронд юу байдгийг үзье гээд шууд нисч ирэх нь цөөрчээ. Тэд манай орны шувуудыг, загасыг, ховордсон амьтдыг, дархан цаазат газрыг, мал адгуулах ахуйг харъя гэж сонирхлоо тодорхойлоод, маршрутаа товлосон хойно ирдэг болжээ. Гэтэл тухайн чиглэл, тусгай сонирхолд нь тохирсон дэд бүтэц, аяллын хөтөлбөр, зохион байгуулалтгүй суух эрх монголчуудад үгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад зургаан төрлөөр тусгай сонирхлын аялал хөгжүүлэх боломж байгааг албаны хүмүүс тодорхойлжээ. Дээр дурдсан зүйлс дээр нэмэгдээд экстрем спорт, шашны аялал, түүх судлаачдын болон археологи-палентологийн олдвор сонирхогчдын аялал байж болох юм. Мөн “Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” зөвлөгөөний үеэр Монгол улсын динозаврын тухай хэлэлцсэн. ССАЖ-ын сайдын шийдвэрээр үлэг гүрвэлийн музей байгуулах болсон нь жуулчдын сонирхлыг ихээр татна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол жуулчдыг манай оронд татах олон олон “соронз”-ын ердөө нэг нь гэдгийг хилийн чанадаас ирсэн мэргэжилтнүүд хэллээ. Түүнчлэн уул уурхайн арга ажиллагаа, тэсэлгээ болон бусад механик зүйлийг үзүүлэх чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг ажээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр CBI байгууллагын Монгол дахь үйл ажиллагааны үр дүн, хөтөлбөрийг хэлэлцсэн. Манай улсад ажилласан мэргэжилтнүүд аялал жуулчлалын эрх зүйн орчинд анализ хийсэн юм. Түүнчлэн ССАЖЯ-наас уг салбарын өнөөгийн хөгжлийн төвшингийн талаар хэлэлцлүүлсэн. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлогыг авч үзэх бүтээгдэхүүн, зах зээл тус бүрт мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг хөндөж байна. Хоёр өдрийн зөвлөлдөх уулзалтаас хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой ажил хэргийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр боловсруулах юм. Үүнд тулгуурлан тогтвортой хөгжлийн хөтөлбөртөө зохистой санаа шийдлийг нь тусгах аж.

0 Сэтгэгдэл