Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МАХН 500 гишүүнээр бүл нэмлээ
МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслээс Шударга ёсны аян-2013 аяныг эх орны өнцөг булан бүрт амжилттай зохион байгуулаад байгаа. Тэгвэл тус аяны үргэлжлэл болж энэ удаад Улаанбаатар хотын их хуралдайн нээлтийг Улаанбаатар паласт зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын албаны төлөөлөгчид болон нийслэлийн есөн дүүргийн иргэд оролцсон байна.
Улаабаатар хотын их хуралдай өмнө нь “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд говийн, баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулагдаж байсан хуралдайгаас гарсан санал шүүмжлэл, хөндсөн сэдвийг нэгтгэх дүгнэснээрээ онцлог байсан юм. Нөгөө талаар нийслэлийн 500 иргэн МАХН-д гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авсан явдал. МАХН-д шинээр гишүүнээр элссэн хүмүүсийн хувьд оюутан залуусаас эхлээд ахмад хүртэлх бүх насныхныг хамарч байв. Иргэд, “Шударга ёсны төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон байна. Нийслэл хотод болж бүтэж байгаа сайхан зүйлс олон байгаа ч болж бүтэхгүй, шударга бус явдал нэлээд бий. Болж бүтэхгүй зүйлсийн эсрэг иргэд бид МАХН-д элсэж, энэ нэр доор нэгдэж тэмцэх болно” гэсэн үгийг хэлж байсан юм.
Улаанбаатар хот дахь Шударга ёсны аян энэ сарын 22-ныг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд үргэлжлэх юм.
МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслээс Шударга ёсны аян-2013 аяныг эх орны өнцөг булан бүрт амжилттай зохион байгуулаад байгаа. Тэгвэл тус аяны үргэлжлэл болж энэ удаад Улаанбаатар хотын их хуралдайн нээлтийг Улаанбаатар паласт зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарын албаны төлөөлөгчид болон нийслэлийн есөн дүүргийн иргэд оролцсон байна. Улаабаатар хотын их хуралдай өмнө нь “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд говийн, баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулагдаж байсан хуралдайгаас гарсан санал шүүмжлэл, хөндсөн сэдвийг нэгтгэх дүгнэснээрээ онцлог байсан юм. Нөгөө талаар нийслэлийн 500 иргэн МАХН-д гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авсан явдал. МАХН-д шинээр гишүүнээр элссэн хүмүүсийн хувьд оюутан залуусаас эхлээд ахмад хүртэлх бүх насныхныг хамарч байв. Иргэд, “Шударга ёсны төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон байна. Нийслэл хотод болж бүтэж байгаа сайхан зүйлс олон байгаа ч болж бүтэхгүй, шударга бус явдал нэлээд бий. Болж бүтэхгүй зүйлсийн эсрэг иргэд бид МАХН-д элсэж, энэ нэр доор нэгдэж тэмцэх болно” гэсэн үгийг хэлж байсан юм.
Улаанбаатар хот дахь Шударга ёсны аян энэ сарын 22-ныг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд үргэлжлэх юм.
0 Сэтгэгдэл























