Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.И.Якунины Ерөнхий сайдтай хийх хэлэлцээр амжилтгүй болвол
Оросын төмөр зам төрийн монополийн тэргүүн Владимир Иванович Якунин Монголд ирэх гэж байгаатай холбоотой нэлээд дуулиан дэгдээд байгаа. Монголд ирэхийнхээ өмнө аль нэг улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд шиг манай Ерөнхий сайдад хувийн захидал илгээж. Захидлыг нь ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд манай Ерөнхий сайдад албан ёсоор гардуулан өгсөн байх юм. Тэгэхээр ийм нөлөөтэй, бараатай Якунин гэгч хэн бэ, яагаад энэ уулзалтад ингэтлээ их ач холбогдол өгч байна гэсэн асуулт гарч ирнэ.

Хариулт нь тун энгийн гэж болно. Путиний итгэлтэй хүмүүсийн нэг Якунин цагтаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Зам тээврийн сайд, Ерөнхий сайдын албан тушаалд хүртэл томилогдож тун магадгүй гэгдэж явсан хүн. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдэг шиг сая дурдагдсан өндөр дээд албан тушаалд томилогдох магадлал огт байхгүй байсан бол Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч хоосон дуулиан цацахгүй байсан. Тэр бүү хэл 2008 онд Путин Ерөнхий сайдын дөрвөн жил болгох хугацаандаа орныхоо Ерөнхийлөгчийг, залгамжлагчаа сонгож байх үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл нь Якунин дараагийн Ерөнхийлөгч болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгэхээр ямар ч байсан 2000 оны эхний арван жилд бол Якунин манай хоёд хөршийн хамийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг нь байсан нь гарцаагүй. Гэвч юм дандаа сайхнаар байна гэж юу байх билээ. Эдийн засгийн хямралын улмаас Оросын төмөр замаар тээвэрлэгддэг ачааны хэмжээ огцом унаж, компани багагүй хохирол амсах болсон юм.  Иймд компани нь ачаа болон зорчигч тээврийн төлбөрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орсон гэж болно. Ачаа тээврийн хувьд төрөөс нөхөн төлбөр авах замаар тээврийн зардлыг огцом нэмэгүй болсон. Зорчиг тээвэрлэлтийн үнэ мөн л өссөн. Сүүлийн үед Путиний итгэдэг байсан зарим хүн авлигын хэрэгт орооцолдож ихээхэн дуулиан тариад байгаа. Жишээлэхэд, Батлан хамгаалахыны сайд Сердюков ба түүний ойрын хүрээллийн хүмүүс олон арван тэрбум рублийг завшсан нь илэрсэн. Энэ бол Путиний нэр хүндийг маш ноцтой унагаж байгаа хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор Путин ойрын хүрээлэл дундаа халаа сэлгээг нэлээд эрчимтэй хийж эхлэх байх гэж шинжээчид үзэж байгаа. Харин сөрөг хүчний мэдэгдэж байгаагаар Сердюковын араас суудлаасаа мултрах магадлал хамгийн өндөртэй хүн нь В.Якунин болоод байгаа аж. Учир нь бас ч гэж ашигтай ажиллах компанийг 2005 онд хүлээж аваад одоогоор ашиг гэхээр юм юу ч үгүй, улам хямруулж хаясан гэж сөрөг хүчнийхэн үзжээ. Тээвэрлэлтийн хурд, чанар, соёл огт нэмэгдээгүй харин ч бүр унасан нь галт тэргээр өдөр болгон зорчиж байдаг хэдэн зуун мянган оросууд, өөрөөр хэлбэл төдий хэмжээний сонгогчдын бухимдлыг багагүй хүргээд байгаа гэнэ. Уг нь, Якуниныг 2011 онд дөрвөн жилийн хугацаатайгаар Оросын төмөр замын тэргүүнээр дахин сонгосон болохоор ямар ч байсан 2015 онд хүртэл ажиллах байх гэж бодмоор. Гэвч энэ удаад Монголд хийх хэлэлцээрийн үр дүн ба дараа жил Сочид болох Олимпиад төмөр замын гүйцэтгэх ажлын чанар гэсэн хоёр зүйл хугацаанаасаа өмнө мултрах эсэхт шийдвэрлэх нөлөө үзүүлэх бололтой.

Who is V.Yakunin?


Ноён Якунин “Smart Money” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Who is Mr. Yakunin? Улстөрч үү эсвэл жирийн түшмэл үү?”  гэсэн асуултын хариуд “Би бол кентавр. Амьдрал намайг тийм болгосон юм” гэж хариулжээ. Кентавр нь Грекийн үлгэр, домогт гардаг морь биетэй,  хүн цээж, толгойтой хагас араатан, хагас хүн юм. Утга зохиол, гүн ухаанд энэ хагас араатан, хагас хүнийг амьтны байгалийн их зөн совин, түрэмгий хар хүч ба хүнд байдаг сэтгэн бодох, эргэцүүлэх, эргэлзэх чадварыг хослуулсан бэлгэдэл гэж авч үздэг. Нэг талаас хүнлэг, ухамсартай, эвээр шийдэх гэдэг ч нөгөө талаас түрэмгий, хүчлэх дуртай, хий гэснийг олон юм бодолгүй шууд хийдэг. Тэгэхээр бүгдээрээ ноён Якунины юун нь наашаа, юу нь цаашаа болохыг сонирхох нь зөв байх.

Хүний бага залуу нас гэдэг гол төлөв ухамсар, нарийн тооцоо гэхээс илүүтэйгээр зөн совин, төрөлхийн хүч, чадалд тулгуурласан амьдрал байдаг. Якунин овгийн Иваны хүү Владимир нь 1948 онд Владимир мужийн Захарово тосгонд төржээ. Бага залуу насаа тухайн үеийн Ленинград, одоогийн Петербург хотноо өнгөрөөсөн. 1972 онд Ленинградын механикийн дээд сургуулийн “Нисдэг төхөөрөмжийн үйлд­вэрлэл” мэргэжлээр төгссөн, механикийн инженер мэргэжилтэй, алсын тусгалтай баллистик пуужин зохион бүтээх, ашиглах салбарт мэргэшсэн. Тухайн үеийн КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах газрын дээд сургууль, одоогийн Гадаад тагнуулын албаны академид суралцан дүүргэжээ. Дараа нь, шинжлэх ухааны техникийн тагнуулын албанд нэлээд олон жил алба хашсан. Хашсан жилүүд нь 1985-1991 он. Энэ зургаан жил Якунин нь НҮБ-ын дэргэдэх ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Дурдсан жилүүдэд гүн хямралд ороод байсан Зөвлөлтийн тусгай албад барууны шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтыг  тагнуулын хүчирхэг албаараа  дамжуулан хулгайлж гарцаагүй болоод байсан сүйрлийг бага ч болов хойшлуулахаар уйгагүй ажилласан. Энд нөхөр Якунины хүчин зүтгэл байсан нь ч гарцаагүй. Тэгэхээр ямар ч байсан Якунин гэдэг хүн дээрээс өгсөн тушаалыг сайн биелүүлдэг, сайн бэлтгэгдсэн,  туршлагатай гүйцэтгэгч. Хий л гэсэн бол олон юм эргэцүүлж цаг алдалгүйгээр шууд хийж чаддаг хүн болж таарав. Морин бие нь энэ мэтээр ажилласан гэх үү дээ. Тодруулбал, залууд нь тушаал биелүүлдэг түшмэл тал нь давамгайлжээ.
Зөвлөлт задран унасны дараагаар 1996 онд тэрээр “Нуур” нэртэй зуслангийн хоршооллыг тухайн үедээ хэн ч мэддэггүй байсан Путин овгийн Владимирын хүү Владимир ба Ковальчук овгийн нэг залуу гэх мэт олон хүний хамт үүсгэн байгуулсан нь тун ч алсын хараатай алхам болжээ. Учир нь, амидаа нь хожим төрийн өндөрлөгт гараад энэ хоршооллыг хамтран байгуулсан бүгдийг суга өөд нь татсан юм. Зөв совин нь нэлээд хөгжсөн хүн гэсэн үг. Амидаа нь өндөрлөгт гарснаас хойш буюу 2000-2002 он хүртэл ОХУ-ын Тээврийн яамны сайдын орлогч, арилжааны флот, тэнгисийн боомтуудыг үйл ажиллагааг хариуцан ажилласан. 2002 оноос Зам тээврийн сайдын нэгдүгээр орлогч, 2005 оноос “Оросын төмөр зам” төрийн мэдлийн хувьцаат компанийн ерөнхийлөгчийн ажлыг хийж байна. Ажлыг хийж байхдаа нэгэн үе Иванов, Медведев нартай залгамжлагчийн суудлын төлөө хальт өрсөлдөөд авсан. Медведевт ялагдсан ч гэлээ Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгчийн суудлаа алдалгүй үлдэж чадсан тооцоотой эр. 2005 онд “Орос улсын орчин үеийн геостратегийг боловсруулах механизмыг төмөр замын тээврийн салбарын жишээн дээр авч үзэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.  “Тээвэрлэлтийн улс төр зүй. Тээврлэлтийн хөгжлийн улс төрийн хэмжүүр” гэх мэт эрдэм шинжилгээний ажил бичсэн. 2012 онд Олон улсын төмөр замын холбооны тэргүүлэгчээр сонгогдсон. Хүн цээж, толгой буюу нарийн тооцоо, эргэцүүлэх чадвараар, улстөрчийн тал нь бас л муугүй хөгжсөн хүн гэдэг нь эндээс харагдаж байна гэж болно. Хүн цээж, хүн толгой нь гарцаагүй байдалд морин биеэ аваад явчих чадвартай.

Ер нь улс төрийн туршлага багатай хүн шууд, бэлтгэлгүйгээр уулзвал зажлахгүй залгих чадвартай нэгэн. Гэхдээ энд нэг зүйл тодруулах хэрэгтэй байх. Ноён Якуниныг манай Ерөнхий сайд албан ёсоор урьсан, хэдхэн хоногийн өмнө албан ёсоор өргөн барьсан захидлыг бараг сарын өмнө сайт, зарим сонин хэвлэл орчуулаад бүрэн эхээр нь нийтэлчихсэн. Тэгэхээр хоёр тал удахгүй явагдах хэлэлцээрт нэлээд ул үндэстэй бэлдсэн хэрэг.
0 Сэтгэгдэл
shaaaaaa
Баттулга хувиин амбицаа дарж чадахгуй байсны улмаас Орос Хятад Монгол гурван хоршииг ул ойлголцолд хургэв Ур дун ямар байгааг монголчууд одоо ойлгож байгаа байлгуй дээ? Баттулга унэхээр хар мортэй хун юм Монголчууд Баттулгыг дэмжсэн уу ? гэхээс муу юм огт хиигээгуй дээ? Тэр Баттулга яагаад монголчуудад муу юм вэ? Солонгос Сингапур гэхээр усэрч гуйж очоод , монгол гэхээр гараад зайл гэдэг
хэн дийлэх нь гол нь биш хэл амаа ололцох нь чухал
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
баттулга тийшээ ханараад байгаам биш үү
єнєєгийн монгол дарга нар нь оросоо хараад ємдєндєє дусаах тєдий амьтад
өмнө зүгийнхэний явуулга ямар хүчтэй байнаа. ***** нар өмдөндөө тавих нь
***** нарын явуулга эхэлжээ. зарим нь өмдөндөө тавих нь
***** нарын явуулга эхэлжээ.
Гараараа салаавч узуулж байгаад гэрэл зурагчдад баригдсан этгээд. Ямар санаатай монголд ирдэг нь тодорхой. Дарамтлах, ашиг унагаж монголыг хохироох
тємєр замд тєрийг тєлєєлєх зангарагтай эрхэм зайлшгїй хэрэгтэй їе ирсэн
oros ah nartaigaa jahan abtai baihad alzahgui shuu.hujaag dagabal;ehleed ed baylagaa,daraani ni erh choloogoo,etsest ni eh ornoo aldana shuu!orosiig dagabal;ed baylagaa hubaaltsaad eh oron erh cholooteigee uldeh baih.
shaaaaaa
Хамгийн их уншсан