Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хоёр тал болон хуваагдаад байсан Дархан-Уул аймгийн АН-ынхан нэгджээ
Хоёр тамгатай, хоёр даргатай нам АН-ынханд л байдаг үе өнгөрчээ. Сав л хийвэл хэрэлдээд хоёр тийшээ хараад хэвтчихдэг Дархан-Уул аймгийн АН-ынхан эвлэрсэн байна. Тус аймгийн намын удирдлагууд өнөөдөр АН-ын төв байранд энэ талаар мэдээлэл хийсэн юм.
Өнгөрсөн 12 сард намын даргаар сонгогдоод байсан Л.Наранбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бусаар томилогдсон хэмээн эсэргүүцэж байсан дарханы ардчилагчид түүнийг хүлээн зөвшөөрч хоёр тамга, намын хоёр байраа албан ёсоор нэгтгэжээ. АН-ын шинэчилсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг тус аймагт болох үеэр АН-ын генсек Ц.Оюундарь аймгийн намын удирдлагуудтай эвлэрлийн гэрээ байгуулж, илүү тамгаа хураалгаж, намын байраа нэгтгэх үүрэг өгсөн байна. Энэ дагуу тэд асуудлаа нэг тийш нь зохицуулж чаджээ. Одоо тус аймгийн АН-ын даргаар Л.Наранбаатар, дэд даргаар Г.Гантулга, Г.Баянмөнх, М.Төмөртогоо, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм байна.
Энэ үер мэдээлсэн бас нэг асуудал нь Орон нутгийн сонгуулийн маргаан байв. Өнөөдрийн байдлаар тус аймагт МАН олонх буюу 18 суудалтай засгийн эрх барьж байгаа аж. Харин АН 11 суудалтай цөөнхийн үүргийг гүйцэтгэж байгаа гэнэ. Тэдний хэлж буйгаар АН олонх болох боломж байгаа гэнэ. Учир нь тус аймгийн зургаан тойрогт маргаан үүссэн байтал тойргийн хороо уг асуудлыг нэг тийш нь шийдэлгүй тойргийн хороог татан булгасан байна. Харин АН-ынхан үүнийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж тойргийн хорооны тогтоол хууль бус хүчингүй болохыг баталгаажуулсан гэнэ. Мөн маргаантай байгаа зургаан тойргийн хоёрт нь шүүхийн эцсийн шийдвэр гарч МАН-аас нэр дэвшигч иргэдийн саналыг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. Мөн үлдсэн маргаантай дөрвөн тойргийн хоёрт нь ялалт байгуулах бүрэн боломжтой байгаа ажээ.
Орон нутгийн сонгуульд энэ мэт амжилтгүй оролцсонд намын таагүй уур амьсгал нөлөөлсөн гэдгийг тэд хэлж байсан юм. Тиймээс “эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэдэгчлэн ийн зүрх зориг, хүчээ нэгтгэн Ерөнхийлөгчийн сонгуульд орохоор ажилдаа ороод байгаа гэнэ.
Хоёр тамгатай, хоёр даргатай нам АН-ынханд л байдаг үе өнгөрчээ. Сав л хийвэл хэрэлдээд хоёр тийшээ хараад хэвтчихдэг Дархан-Уул аймгийн АН-ынхан эвлэрсэн байна. Тус аймгийн намын удирдлагууд өнөөдөр АН-ын төв байранд энэ талаар мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн 12 сард намын даргаар сонгогдоод байсан Л.Наранбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бусаар томилогдсон хэмээн эсэргүүцэж байсан дарханы ардчилагчид түүнийг хүлээн зөвшөөрч хоёр тамга, намын хоёр байраа албан ёсоор нэгтгэжээ. АН-ын шинэчилсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг тус аймагт болох үеэр АН-ын генсек Ц.Оюундарь аймгийн намын удирдлагуудтай эвлэрлийн гэрээ байгуулж, илүү тамгаа хураалгаж, намын байраа нэгтгэх үүрэг өгсөн байна. Энэ дагуу тэд асуудлаа нэг тийш нь зохицуулж чаджээ. Одоо тус аймгийн АН-ын даргаар Л.Наранбаатар, дэд даргаар Г.Гантулга, Г.Баянмөнх, М.Төмөртогоо, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм байна.
Энэ үер мэдээлсэн бас нэг асуудал нь Орон нутгийн сонгуулийн маргаан байв. Өнөөдрийн байдлаар тус аймагт МАН олонх буюу 18 суудалтай засгийн эрх барьж байгаа аж. Харин АН 11 суудалтай цөөнхийн үүргийг гүйцэтгэж байгаа гэнэ. Тэдний хэлж буйгаар АН олонх болох боломж байгаа гэнэ. Учир нь тус аймгийн зургаан тойрогт маргаан үүссэн байтал тойргийн хороо уг асуудлыг нэг тийш нь шийдэлгүй тойргийн хороог татан булгасан байна. Харин АН-ынхан үүнийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж тойргийн хорооны тогтоол хууль бус хүчингүй болохыг баталгаажуулсан гэнэ. Мөн маргаантай байгаа зургаан тойргийн хоёрт нь шүүхийн эцсийн шийдвэр гарч МАН-аас нэр дэвшигч иргэдийн саналыг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. Мөн үлдсэн маргаантай дөрвөн тойргийн хоёрт нь ялалт байгуулах бүрэн боломжтой байгаа ажээ.
Орон нутгийн сонгуульд энэ мэт амжилтгүй оролцсонд намын таагүй уур амьсгал нөлөөлсөн гэдгийг тэд хэлж байсан юм. Тиймээс “эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэдэгчлэн ийн зүрх зориг, хүчээ нэгтгэн Ерөнхийлөгчийн сонгуульд орохоор ажилдаа ороод байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
зочин
орон нутгийн сонгуульд ялах боломж дүүрэн байсан шүү дээ Дарханы итгэлийг даахгүй хүмүүсийг гарганаас болж Ялагдсан гэдгээ мэдэх үү
2013.04.22
























