Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
АН бүлэг хаврын бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар энэ хавар хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаарх Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Юуны түрүүнд “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотойгоор нүүрс олборлох ажил зогссон байсан асуудлыг шийдэж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанид нүүрсээ нийлүүлж эхэлснийг зөв алхам хэмээн дүгнэжээ. Тавантолгойгоос нүүрсээ тээвэрлэхэд хоёр дамжлага дамжуулж тээдэг байсныг нэг болгож, шууд эцсийн цэг дээр хүргэхээр болсон. Хоёрдугаарт, нүүрс олборлолт, борлуулалтыг тодорхой хэмжээгээр бууруулах, гуравт, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал амаргүй хэдий ч нүүрсний борлуулалт эхэлснээр энэ салбарт тодорхой хэмжээгээр итгэл авчирч эдийн засгийн сэргэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн бүлгийн гишүүд үзжээ.
Үүнээс гадна ойрын хугацаанд төмөр зам, автозамын бодлогын асуудлаар Засгийн газар Ардчилсан намын бүлэгт байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай хэмээж олонхийн бүлэг үзсэн байна.
Мөн Хөшигтийн хөндийд барих Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын нэмэлт гэрээ болон ажлын явцын талаар Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонсчээ. Саяхан манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хувьд ашигтай ажиллахаар хэлэлцээр хийжээ. Хоёр талын 2006 онд байгуулсан Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх буудал барих тухай гэрээ өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийж, 19,6 тэрбум Иенийн нэмэлт хөрөнгө оруулалтыг Япон улсын тал оруулах болсныг А.Гансүх сайд танилцуулжээ. Үүнийг бүлгийн гишүүд зөв шийдвэр гэж дэмжсэн байна. Тиймээс ирэх сарын 1-нээс уг ажлыг эхлүүлэхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болгосон байна.
Мөн бүлгийн хурлаар ярьсан нэг зүйл бол “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтуудтай танилцаж, энэ долоо хоногоос эхлэн эхний санхүүжилтээ хийх нь зүйтэй гэж үзжээ.
Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурлаа Ардчилсан нам ирэх сарын эхний 10 хоногт багтаан хийхээр тогтжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар энэ хавар хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаарх Засгийн газрын мэдээллийг сонссон байна. Юуны түрүүнд “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотойгоор нүүрс олборлох ажил зогссон байсан асуудлыг шийдэж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанид нүүрсээ нийлүүлж эхэлснийг зөв алхам хэмээн дүгнэжээ. Тавантолгойгоос нүүрсээ тээвэрлэхэд хоёр дамжлага дамжуулж тээдэг байсныг нэг болгож, шууд эцсийн цэг дээр хүргэхээр болсон. Хоёрдугаарт, нүүрс олборлолт, борлуулалтыг тодорхой хэмжээгээр бууруулах, гуравт, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал амаргүй хэдий ч нүүрсний борлуулалт эхэлснээр энэ салбарт тодорхой хэмжээгээр итгэл авчирч эдийн засгийн сэргэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн бүлгийн гишүүд үзжээ.Үүнээс гадна ойрын хугацаанд төмөр зам, автозамын бодлогын асуудлаар Засгийн газар Ардчилсан намын бүлэгт байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай хэмээж олонхийн бүлэг үзсэн байна.
Мөн Хөшигтийн хөндийд барих Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын нэмэлт гэрээ болон ажлын явцын талаар Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонсчээ. Саяхан манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хувьд ашигтай ажиллахаар хэлэлцээр хийжээ. Хоёр талын 2006 онд байгуулсан Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх буудал барих тухай гэрээ өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийж, 19,6 тэрбум Иенийн нэмэлт хөрөнгө оруулалтыг Япон улсын тал оруулах болсныг А.Гансүх сайд танилцуулжээ. Үүнийг бүлгийн гишүүд зөв шийдвэр гэж дэмжсэн байна. Тиймээс ирэх сарын 1-нээс уг ажлыг эхлүүлэхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болгосон байна.
Мөн бүлгийн хурлаар ярьсан нэг зүйл бол “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтуудтай танилцаж, энэ долоо хоногоос эхлэн эхний санхүүжилтээ хийх нь зүйтэй гэж үзжээ.
Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурлаа Ардчилсан нам ирэх сарын эхний 10 хоногт багтаан хийхээр тогтжээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл























