Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягтай холбоогүй асуудлаар улс төр хийх шаардлагагүй
АН-ын бүлэг өчигдрийн хуралдаан дээрээ хаврын бүтээн байгуулалттай холбоотой Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулгыг сонсчээ. Түүнчлэн цаг үеийн чанартай хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, тус бүлгийн гишүүд “Чалко” компанитай гэрээ хийж, “Эрдэнэс Таван толгой” компани нүүрсээ экспортлох болсныг зөв алхам хэмээн дүгнэжээ. Төмөр зам, авто замтай холбоотой бодлогоо нэг тийш нь болгохыг Засгийн газарт үүрэг болгоно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв. Мөн “Чингис бонд”-ын хөрөнгөөр энэ долоо хоногоос сонгосон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхлэхээр болсноо дуулгасан юм.
УИХ дахь сөрөг хүчний бүлгээс “Чингис бонд”-ын хөрөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй учир УИХ-аас Ажлын хэсэг байгуулж ажиллах тухай санал тавьсан боловч АН-ын бүлэг татгалзжээ. Яагаад татгалзсан шалтгаанаа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан дээр завсарлага авсан шалтгааны нэг нь энэ. Манай намын зүгээс байр сууриа тодорхой илэрхийлсэн. Монголбанкны асуудал бол Ерөнхий сайдад хамаагүй. Монголбанк бол УИХ-ын харьяанд байдаг байгууллага. Удирдлагуудыг нь УИХ-аас томилдог. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудалд энэ бонд, алтны асуудал ямар ч хамаагүй. Мөн 2011-2012 оны төрийн албан хаагчдын тоо зөрсөн гэсэн асуудлыг хөндсөн. Үүнтэй холбоотой хардлага байгаа бол хянаж, тоог нь шалгах эрх МАН-нд бий. Ерөнхий сайдын дүү нь хувийн компанитай эсэх асуудлыг УИХ ажлын хэсэг гаргаж шалгах шаардлагагүй. Холбогдох хууль хяналтын байгууллагадаа хандана биз. Тийм учраас сөрөг хүчний зүгээс асуудлаа зөв тавих ёстой. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамаагүй асуудлыг нааж, түүгээрээ улс төр хийх шаардлагагүй гэсэн байр сууриа л манай намаас илэрхийлсэн” гэж тайлбарласан юм.

0 Сэтгэгдэл