Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн талаар Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөр МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Н.Бямбагэрэл тэргүүтэй тус холбооны төлөөлөгчид уулзаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр, оюутны тэтгэлэг, дотуур байр, оюутны дадлагыг орон нутагт хийлгэх зэрэг асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн хэд хэдэн ажлыг Монголын оюутнууд дэмжиж ажиллаж ирснийг МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан уулзалтын эхэнд хэллээ. Дээд боловсролын санхүүжилт, оюутны үндэсний тэтгэлэг амьдралд хэрэгжиж оюутнуудад урам зориг өгсөн. Оюутны 70 мянган төгрөг амьдралд хэрхэн үр ашгаа өгсөн талаар орон даяар эссе бичлэгийн тэмцээн зохиосон талаар тэрээр танилцууллаа. Оюутнууд үндэсний тэтгэлгээ нийлүүлж нийгэмд тустай, өөрсдийн ахуй амьдралд нэмэртэй ажил хийдэг жишээ ч цөөнгүй байгаа аж. Хамтарсан бүтээл хийж борлуулдаг, студи байгуулсан, гар урлалын үйлдвэрлэл явуулж байгаа зэрэг жишээг энэ үеэр дурдсан юм.
МОХ-ны зүгээс их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах, энэ нь хожим төрийн албанд ажиллахад дөхөм болох талаар санал дэвшүүлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд хамгийн гол дэмжих субъект юм хэмээн үзэж уг саналыг танилцуулж байгаа юм байна. Оюутнуудыг жил бүрийнх нь зуны амралтаар, гурван жилд тус бүр дөрвөн сарын хугацаатай цэргийн алба хаалгахад нэг жилийн цэргийн алба хаасан хугацаатай тэнцэнэ. Ингэж оюутан байхдаа цэргийн алба хаах нь ашигтай гэдгийг оюутнууд төдийгүй эцэг эхчүүд дэмжиж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж үзнэ гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр мөн оюутны дотуур байрны асуудал хөндөгдөв. Нийслэлд хөдөө орон нутгаас 53 мянган оюутан ирж суралцаж байгаа. Тэднээс 13400 оюутныг дотуур байраар хангажээ. Үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг авдаг болсноос хойш оюутны сурлагад ахиц гарсан. Одоо дотуур байр тулгамдсан асуудал болсныг МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөр МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Н.Бямбагэрэл тэргүүтэй тус холбооны төлөөлөгчид уулзаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр, оюутны тэтгэлэг, дотуур байр, оюутны дадлагыг орон нутагт хийлгэх зэрэг асуудлаар санал солилцов.Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн хэд хэдэн ажлыг Монголын оюутнууд дэмжиж ажиллаж ирснийг МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан уулзалтын эхэнд хэллээ. Дээд боловсролын санхүүжилт, оюутны үндэсний тэтгэлэг амьдралд хэрэгжиж оюутнуудад урам зориг өгсөн. Оюутны 70 мянган төгрөг амьдралд хэрхэн үр ашгаа өгсөн талаар орон даяар эссе бичлэгийн тэмцээн зохиосон талаар тэрээр танилцууллаа. Оюутнууд үндэсний тэтгэлгээ нийлүүлж нийгэмд тустай, өөрсдийн ахуй амьдралд нэмэртэй ажил хийдэг жишээ ч цөөнгүй байгаа аж. Хамтарсан бүтээл хийж борлуулдаг, студи байгуулсан, гар урлалын үйлдвэрлэл явуулж байгаа зэрэг жишээг энэ үеэр дурдсан юм.
МОХ-ны зүгээс их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах, энэ нь хожим төрийн албанд ажиллахад дөхөм болох талаар санал дэвшүүлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд хамгийн гол дэмжих субъект юм хэмээн үзэж уг саналыг танилцуулж байгаа юм байна. Оюутнуудыг жил бүрийнх нь зуны амралтаар, гурван жилд тус бүр дөрвөн сарын хугацаатай цэргийн алба хаалгахад нэг жилийн цэргийн алба хаасан хугацаатай тэнцэнэ. Ингэж оюутан байхдаа цэргийн алба хаах нь ашигтай гэдгийг оюутнууд төдийгүй эцэг эхчүүд дэмжиж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж үзнэ гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр мөн оюутны дотуур байрны асуудал хөндөгдөв. Нийслэлд хөдөө орон нутгаас 53 мянган оюутан ирж суралцаж байгаа. Тэднээс 13400 оюутныг дотуур байраар хангажээ. Үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг авдаг болсноос хойш оюутны сурлагад ахиц гарсан. Одоо дотуур байр тулгамдсан асуудал болсныг МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

0 Сэтгэгдэл
384
ЗӨВ ШҮҮ
2013.04.23
























