Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан зугтаж байна уу
МАН-ынхан том, жижиггүй л зугтаад байх шиг. Өмнөх жилүүдэд засгийн эрх барьж байсан намын боловсон хүчнүүдтэй холбоотой их хэмжээний мөнгөний хэрэг шил шилээ даран илэрсээр. Сүүлийн үед их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан, луйвардсан албан тушаалтнуудын хэргийн ээдрээ явж явж МАН-ын аль нэгэнтэй уялдах болсон нь тийм ч цочир сонин мэдээ биш болж. Хэдэн зуун сая, тэрбумаар хэмжигдэх мөнгөтэй холбоотой хэрэг илрэх тусам нь олон нийтийн дунд нэр хүнд нь унах болсон Ардын намаас гишүүд нь хүртэл дайжиж буй гэнэ. Гэхдээ маш цэвэрхэн аргаар сэмхэн бултах болсон бололтой. Авлигын, албан тушаалаа урвуулан ашигласан ээлжит хэргийн холбогдогчоор зарлагдахгүйн тулд гадаад руу явах нь ихэссэн гэх. Н.Энхбаярын хэрэгт хамааралтай Т.Билэгтийг гадаадаас олж авчирч, чадахгүй байгаа бэлээхэн жишээ байна. Тийм болохоор ямар нэг байдлаар Монгол Улсын хилийн дээс алхах нь хамгийн найдвартай хамгаалагдах арга байж мэдэх юм.

Юу юугүй урт хугацаагаар Монголоос яаран сандран явж байгаа эрхмүүдийг хууль хяналтынхан шалгаж үзэхэд буруудахгүй мэт. Явсан хойно нь амаа барихгүйн тулд албан тушаалаа өгсөн цагаан захтнуудыг шалгаж үзмээр санагдах юм.

Ойрын үед МАН-ынхан боловсролдоо анхаарч гэв гэнэт харийн орныг зорих болсон нь хэн хүнгүй хар төрүүлэх болжээ. Дарга цэрэггүй л суралцаж, судлаад л... Сонгуулийн дараанаас л нүүдлийн шувууд шиг гадаадын улс орнууд руу нисэх МАН-ынхны цуваа одоо ч гэсэн тасраагүй. Үнэхээр боловсролдоо тэгж их анхаараад байна уу. Аль эсвэл хийдгээ хийж, амжуулчихаад зугтаад байна уу гэдэг асуулт гарч ирнэ.  

Өмнөх дөрвөн жил Ардын намын генсек байсан У.Хүрэлсүх Австралид очсон тухай мэдээлэл саяхнаас гарах боллоо. УИХ-ын гишүүний сэнтийгээс сайн дураараа буусан түүнийг ингэж гэр бүл, ах дүүгээрээ харийн оронд очиж амьдрахаар болсныг янз бүрээр тайлбарлах. Ямар ч байсан тэр ойрын хэдэн жилдээ тэр эх орондоо байхгүй нь тодорхой болов. Түүний үед намынх нь дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагыг авч явж байсан залуус ч гэсэн гадаадыг зорьжээ. Ер нь, өмнөх жилүүдэд ид мандан бадарч явсан Ардын намын журамт цэргүүд ар араасаа харийн оронд суралцахаар одож буй нь хачин хэрэг биш гэж үү. Тэр тэнд суралцаж байна гээд тоочоод байвал барагдахгүй нь. Сонгуульд өвдөг шороодож засгийн эрхээ алдсан сөрөг хүчнийхэн гадаадад суралцах их аян нам дотроо өрнүүлээд байгаа нь анзаарахгүй байхын аргагүй. Энэ аянд даргын, эрхэм экс гишүүний туслахаас эхлээд томчууд нь хүртэл идэвхтэй хамрагдсан. Улсын зардлаар гадаадад суралцаад эргэж төлбөр мөнгөө өгөөгүй эсвэл эх орондоо ч ирээгүй хүмүүсийн тухай саяхан шуугиад авсан. Тэдэн шиг болохгүй гэх баталгаа бий болов уу. Гадаадын улс орнуудад суралцах нэрээр өөрсдийгөө цэвэрхэн авраад буй ч байж мэдэх юм. Нэгэнт байдал эсрэгээр эргэж, МАН-ынханд одоогоор орон зай үгүй учраас гудамжинд лааз өшиглөхгүй нь бололтой. Ингэж залуучуудаа гадаад руу “хөөж” байгааг удахгүй нам нь тарах байх гэж тайлбарлах нэгэн ч бий. Тун удахгүй МАН-д парламентад сууж буй 26 гишүүнээс нь өөр хүн үлдээгүй гэвэл гайхах хэрэггүй нь. Тэд хаачсан бэ гэвэл сурч боловсрохоор гадаад руу явцгаасан. Ингэж олноороо гэнэт харийн орныг зорих болсон МАН-ынхан хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх нь үү эсвэл эх орноо мартаад тэр чигтээ зугтах нь уу. Ямар ч байсан энэ их бужигнааныг далимдуулж бууриа сэлгэж буй нь сайны дохио биш шүү.    
0 Сэтгэгдэл
ЖУРАМТАЙ ХҮН ЭХ ОРНОО ХАРИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙЛЖ ИДЭХГҮЙ, ЭХ ОРНОО ХАЯАД ЗУГТАХГҮЙ. ГЭМТ ЭТГЭЭД ГЭЛБЭЛЗДЭГ ҮНЭН БОЛОЛТОЙ НҮХЭДЭЭ УС ЦУТГУУЛСАН ХУЛГАНА ШИГ ОРОХ ГАЗРАА ОЛЖ ЯДАН АМЬ ТЭМЦЭН БУЖИГНАЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРХАД ИХ Л ИНЭЭДЭМТЭЙ БАЙНА ШҮҮ. МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ШАЛГА СУГАЙ ШҮҮ ТҮГЭЙ.
СОНГУУЛИАР МАН- Д ХҮМҮҮС ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ДӨӨ.... ХҮРЭЛСҮХИЙН ГАРААР ОРООД ЗУГТЛАААА........
СОНГУУЛИАР МАН- Д ХҮМҮҮС ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ДӨӨ.... ХҮРЭЛСҮХИЙН ГАРААР ОРООД ЗУГТЛАААА........
hun suah gej bgaad uund ni gaihaad bgaam be?1996-2000 onuudad ardchilsan namiinhan ulsiin san homrogiig zasgiin erh barij baih hugatsaandaa ulsiin san homrogiig bugdiig ni segserch hoosolj hayachihaad l songuulid yalagadanguutaa avgai huuhed amrag sadanguudaa chireed ANU ruu zugtaaj bsan biz dee,oorsodteigee adilhan um bodoj setgej baih um.Nogoo hulgaich hulgaichaa haraad orilov gegch um zondoo l bolj bna daa
СОНГУУЛИАР МАН- Д ХҮМҮҮС ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ДӨӨ.... ХҮРЭЛСҮХИЙН ГАРААР ОРООД ЗУГТЛАААА........
СОНГУУЛИАР МАН- Д ХҮМҮҮС ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГСӨН ДӨӨ.... ХҮРЭЛСҮХИЙН ГАРААР ОРООД ЗУГТЛАААА........
zugtaaaj l bna shyy dee ***** gej bygdiig ni barj hori ....eh ornoo hudaldaj idsen garuud

Хамгийн их уншсан