Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Д.Ганзоригийг ҮХЦ-ийн гишүүнээр дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналын тухай хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас санал болгосоны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон 6 жил ажилласан Дүгэржавын Мөнхгэрэл гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Иймд тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгосон Дондовийн Ганзоригийг томилох асуудлаар санал хураалт явуулж уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дондовийн Ганзориг нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановийн Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төсгчээ.1991 -1992 онд Шинжлэх ухааны академийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оны 2-8 сард Улсын бага хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан ,1992-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна.
bayar hurgeye
ene amjix u
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналын тухай хэлэлцлээ.Улсын Их Хурлаас санал болгосоны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон 6 жил ажилласан Дүгэржавын Мөнхгэрэл гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Иймд тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгосон Дондовийн Ганзоригийг томилох асуудлаар санал хураалт явуулж уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дондовийн Ганзориг нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановийн Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төсгчээ.1991 -1992 онд Шинжлэх ухааны академийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оны 2-8 сард Улсын бага хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан ,1992-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
*****
Асуудалгүй, амжина
2013.04.24
2013.04.24
2013.04.24
























