Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Намуудын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэв
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн профессор, хатагтай Нэнси Бокскор, тус сургуулийн оюутан О.Чулуунбилэг, “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт, семинарын зохицуулагч Б.Цолмонбаяр нарыг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хатагтай Нэнси их сургуулийн багшаас гадна АНУ дахь зарим улс төрийн намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн юм. Тэрбээр, Улаанбаатар хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр зохион байгуулагдах “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт семинарт оролцож илтгэл тавихаар иржээ.
Парламентын тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монголын улс төрийн намуудын санхүүжилтын талаар сонирхож, санал солилцсон юм. УИХ-ын дарга намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах тусгай мэргэжилтэн бэлтгэдэг сургууль манай улсад байдаггүйг дурдаж энэ асуудлаар зарим их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж санал, зөвлөгөө өгөхийг хүсч байлаа. АНУ-д намын санхүүжилтийг бүрдүүлэхдээ дэмжигч ард иргэдийн хандив болоод, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр шийдэх ажлыг хийх мэргэжилтнийг зарим их сургууль нь бэлтгэж төгсгөдөг байна. Тиймээс намын санхүүжилтийг ил, тод нээлттэй, авлигын бус замаар бүрдүүлэх эхний алхам бол боловсролын системдээ өөрчлөлт оруулж тусгай мэргэжилтэн бэлтгэх анги нээх шаардлагатай гэдгийг хатагтай Нэнси ярилаа.
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн профессор, хатагтай Нэнси Бокскор, тус сургуулийн оюутан О.Чулуунбилэг, “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт, семинарын зохицуулагч Б.Цолмонбаяр нарыг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.Хатагтай Нэнси их сургуулийн багшаас гадна АНУ дахь зарим улс төрийн намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн юм. Тэрбээр, Улаанбаатар хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр зохион байгуулагдах “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт семинарт оролцож илтгэл тавихаар иржээ.

0 Сэтгэгдэл