Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ч.Содномцэрэн: Д.Сумъяабазарын нэрийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар болон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт явуулсан дахин санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураахад олонхийн санал авч ялалт байгуулсан Д.Сумъяабазарын нэрийг хэзээ УИХ-ын даргад өргөн мэдүүлэх вэ?
-Хуулиар бол тойргийн хорооноос ирүүлсэн материалыг СЕХ хянаж нягтлаад 14 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлдэг. Энэ хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах юм.
-Дахин санал хураалтыг дуусгасан цагтай холбоотой маргаан гарсан. Энэ тухайд?
-Энэ тухай маргаан тойргийн хороонд ирсэн гэсэн. Тэр асуудлыг бид хэлэлцэх үедээ ярина. Одоогоор тойргийн хорооноос ирүүлсэн материалыг хянах шатандаа явж байна.
-Зарим хэсгийн хорооны материал дутуу ирсэн тухай мэдээлэл ч байна?
-Хэсгийн хороодоос материал дутуу ирүүлсэн нь бий. Одоо бол бүгд материалаа ирүүлсэн байгаа. Материалуудаа хянаад дуусчихвал СЕХ хурлаа хийчихнэ. Тэгэхээр ирэх долоо хоногоос Д.Сумъяабазарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх байх.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү. Өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг танилцсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр өчигдөр ажлын хэсгийн дүгнэлт саналыг сонсч, УБЕГ-ын даргын хамт УИХ-ын зарим гишүүний асуусан асуултад хариуллаа. Ер нь, сонгуулийн бэлтгэл ажлаа хуульд заасан хугацааны дагуу хийж байгаа. Хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-ний дотор сонгуулийн хэсэг байгуулах ёстой. Энэ дагуу улсын хэмжээнд 1896 хэсэг байгуулсан. Гуравдугаар сарын 1-ний дотор сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох учиртай. СЕХ нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг таван тэрбум төгрөг байхаар тогтоосон. Нийтдээ найман тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн үг. Мөн гуравдугаар сарын 1-ний дотор сонгогчийн нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллага гаргаж, цахим хуудаст байрлуулах ёстой. Энэ ажлаа хийсэн. Дөрөвдүгээр сард багтааж, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах сонгуулийн салбар комисс байгуулахаар хуульд тусгасан. Бид энэ дагуу ГХЯ-ныхны саналыг авч, ажлын хэсэг байгуулсан. Ирэх долоо хоногоос энэ ажлыг хэсгээ комиссын зохион байгуулалтад оруулж, бэлтгэл ажлуудаа хийх юм.
-Түүнчлэн УИХ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох, сонгуулийн зардал батлуулах тогтоолын төсөл оруулсан байх аа?
-Төсөв батлах үеэр манай байгууллагад 17.2 тэрбум төгрөг баталсан. Бид энэ дүнг тэрбум төгрөгөөр бууруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг баталж өгөх саналаа УИХ-д оруулсан. Ингээд УИХ 15.8 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн байгаа. СЕХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, төсвөө орон нутагт хуваарилах журмаа баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталж өгсөн төсвийг аймаг, сум, дүүрэг, нийслэлд хуваарилах юм. Нийт 62 дүрэм, журам, заавар баталсан. Үүнийгээ ирэх долоо хоногоос хэвлэлтэд шилжүүлнэ. Хэвлэлтээс гарсны дараа орон нутагт хүргүүлнэ.
-Батлуулсан төсөвтөө аудит хийлгэж байгаа гэл үү?
-Тийм ээ. Аудитын ерөнхий газарт хүсэлт тавьж батлуулсан төсвөө хянуулж байна. УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд аудит хийлгэх үүрэг өгсөн юм л даа. Аудитаас ирэх долоо хоногт бидэнд хариугаа өгөх байх. Тэгээд төсвөө аймаг орон нутагт хуваарилна. Хуульд заасан хугацаанд ямар ажил хийхээ графикаар гаргаж олон нийтэд мэдээлсэн.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн хороогоо хэзээ байгуулах вэ?
-Ирэх долоо хоногт байгуулна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид байгуулах юм. Судалгаагаа авч байна. Ирэх долоо хоногоос Төрийн албаны зөвлөл болон аймаг, дүүргийн ИТХ-д албан бичиг явуулсан. Ирэх долоо хоногт хариу нь ирэхээр аймаг, нийслэлийн сонгуулийн хороогоо байгуулна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороогоо байгуулаад тав хоногийн дараа сум, дүүргийн сонгуулийн хороогоо байгуулна. Дахиад тав хоногийн дараа хэсгийн хороогоо байгуулах юм. Ингээд ойрын үед хороодоо байгуулж, төсвөө хуваарилах ажил хийнэ. УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа ирэх долоо хоногоос эхэлнэ. Тодруулбал, тавдугаар сарын 3-12-ныг дуустал нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. УИХ-д суудалтай намуудад нэр дэвшүүлэхдээ ийм зүйлийг анхаараарай гэсэн зөвлөмжөө хүртэл хүргүүлсэн.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хэчнээн иргэнээсээ санал авах бол. Нэгдсэн тоо нь гарсан уу?
-Одоогоор судалгаа хийж байгаа. Мэдээж, гадаадад байгаа сонгогчдоо бүртгэнэ. Бүртгэсний дараа л тоо нь тодорхой болно.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг хэлэлцэх үеэр сонгуулийн үеэр ажиллах төрийн албан хаагчдын урамшууллын мөнгө их байна гэсэн шүүмжлэл гарсан. Сонгуулийн хороодод ажилласан хүмүүст өгөх урамшууллын хэмжээг хасах уу?
-15.8 тэрбум төгрөгөөс найман тэрбум гаруйг нь хасах хэрэгтэй гэсэн шүүмжлэл гарсан. Энэ найман тэрбум гаруй төгрөг нь сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад олгох урамшуулал юм л даа. Хуульд сонгуулийн хороодод ажилласан төрийн албан хаагчийн ажилласан хугацааны мөнгөн урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн. Өмнөх сонгуулиудаар нэг хүнд 250 мянган төгрөгийн урамшуулал олгож байсан. Энэ дагуу л оруулсан. Хасаагүй, нэмээгүй. Сонгуулийн хороодод ажиллах хүмүүс 40-50 хоног ажиллах ёстой. Ингээд бодохоор өдрийн 5000 төгрөгөөр тооцсон гэсэн үг. Сумын төвд ажиллах хүн гэхэд л энэ мөнгөөр мотоцикльдоо бензин хийнэ. Өдөр хоол авч идэх л мөнгө шүү дээ. Гэхдээ аудит үүнийг хянаж байна. Болно гэвэл өгнө. Болохгүй гэвэл хасна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар болон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт явуулсан дахин санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа. -Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураахад олонхийн санал авч ялалт байгуулсан Д.Сумъяабазарын нэрийг хэзээ УИХ-ын даргад өргөн мэдүүлэх вэ?

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭН
СУМЪЯАБАЗАР ЯЛСААН ***** МИНЬ ХУРДАН ТАНГАРАГИЙН ӨРГҮҮЛ
2013.04.29