Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
УИХ-ын чуулганыг завсарлуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Түүний огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногийн өмнө хэлэлцсэн ч МАН-ынхан шалгаж нягтлах зүйл байна гэж үзэн завсарлага авсан юм. Долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг ажиллаж, хэд хэдэн зүйлийг шалгаж нягталсан, Ерөнхий сайдтай холбоотой хууль зөрчсөн зүйлүүд нь нотлогдсон гэж сөрөг хүчнийхэн хэлж байлаа. Өнгөрсөн долоо хоногт гишүүд асуулт асууж, хариулт авсан болохоор өнөөдөр үг хэлсэн юм. Гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Н.Энхболд: Ерөнхий сайдыг огцруулах явцад завсарлага авсан. Төрийн албаны хууль тогтоомжийг хэлэлцэх явцад хууль санаачилж орсон гишүүд, засгийн газрын сайд нарын өгсөн мэдээлэл маш их зөрүүтэй байсан. Тиймээс энэ тоог нягтлах шаардлага гарсан. Тиймээс үүнийг шалгасан юм. Мөн Монгол Улсын алтны нөөц эрс нэмэгдлээ гэж мэдэгдсэн. Энэ нь Чингис бонд орж ирснээс хойш гарсан байсан. Тиймээс үүнийг шалгасан. Ерөнхий сайдын асуудлыг мөн хэлэлцэж байхад Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гарч ирсэн. Үүнийг шалгасан.
Д.Дэмбэрэл: Засварлага авсан гурван шалтгааны хариу эргэлзээтэй байна. Ерөнхий сайдын ажилд дутагдалтай байна. Бодит байдал дээр хууль зөрчсөн ш дээ. Хууль дээдэлж ажиллах Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна. Та дураараа авирладаг. Дураараа авирлах нь улс төрийн дарангуйлал бий болно. Хууль зөрчсөн зүйлээ засахгүй бол Монгол Улс ардчилсан
Сү.Батболд: Би бас Ерөнхий сайдыг хийж байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийхгүй байхад Ерөнхий сайд хариуцдаг юм гэж сөрөг хүчин хэлж байсан. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх ажил бол Ерөнхий сайдын нураан дээр буудаг юм. Энэ үүссэн асуудал бол гажуудлаас үүдэлтэй. Бидний үед улс төрийн хоёр хүчин нэг нэгэндээ хяналт тавьж, иргэний нийгэм оролцоотой байдаг байсан. Харин өнөөдөр энэ зүйл алдагдчихаж. Тогтолцоо бүхэлдээ хяналттай байх ёстой.
Д.Оюунхорол: Төрийн албаны зөвлөлөөс нэлээн олон зүйл шаардсан ч тодорхой мэдээлэл гаргаж өгөөгүй. Тэд орон нутгаас тодорхой мэдээлэл авч чадаагүй байна гэж хэлж байна билээ. Гэхдээ Ерөнхий сайдын хэлж байсан тоо бидний авсан тоотой зөрж байна. 1707 хүн төрийн албанд ажиллаж байна гэсэн ТАЗ-өөс гаргасан. Үүнд хурган дарга нарын тоо 80 хувиар нэмэгдсэн юм байна.
Ц.Цолмон: Ерөнхий сайдын огцруулах 6 үндэслэлийн 5-ыг нь дэмжиж байна. Аливаа боловсон хүчнийг нэг нам бүрдүүлдэг байсан буруу жишиг байлаа. Үүнийг АН засахын оронд харин ч давтаад байж болохгүй. Энэ танхимд сууж байгаа хүмүүс бол Монгол Улсын шигшээ баг. Гэтэл тэмцээнд энэ хэдийгээ л явуулаад байвал үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс төрийн ажилд нам харгалзахгүйгээр тавих ёстой юм. Ерөнхий сайд хоёр хөрштэй хайнга хандсан гээд огцруулж болно. Дараа нь хоёр хөрштэй хэтэрхий сайн харилцлаа гээд бас огцруулах уу. Тэгэхээр энэ үндэслэлээр Ерөнхий сайдыг шийтгэж болохгүй.
Д.Хаянхярваа: Ардын намынхны тавьсан зургаан зүйл худлаа юм байна. Ардчилсан намынхан нь хамгаалаад үлдэх хэрэгтэй. Тэгээд хууль бус юмаа үргэлжлүүлээд яваарай. Миний махан хэл хальтарч шударга юманд дургүй гэж хэлсэн нь өнөөдөр цагаа олжээ. Би таны талд шүү, Ерөнхий сайд аа.
А.Бакей: Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 7 удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байжээ. Энэ удаагийнх 8 болж байна. Ингэж олон удаа хэлэлцсэн атлаа Эрдэнэт шиг бүтээн байгуулалт бүтээсэн үү үгүй юу. Бүтээн байгуулалт гэхээсээ илүү хэтэрхий улс төрийн өнцгөөс хараад байгаа юм биш үү. Улс орны байдал хүнд байна. Энэ хүнд байвал өнөөдөр бий болоогүй. Энэ бол өчигдрийн үргэлжлэл юм.
Өмнө нь хөнжил дотроо хийж байсан зүйлээ санах хэрэгтэй. Тиймээс бодит зүйл ярих хэрэгтэй юм. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд Бондын мөнгийг зөв шийдэх хэрэгтэй. Улс төрийн тогтворгүй байдал чинь ард иргэдэд нөлөөлөөд байна шүү.
Ц.Нямдорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудал цаг үе нь мөн үү гэдэгт эргэлзэж байлаа. Учир нь олонхийн бүлгийн тал хувьд нь сайд байгаа учир халаасандаа бүгд нэг нэг гишүүнтэй байгаа байх. Тиймээс аваад үлдэх биз.
Тавантолгойн асуудлыг тойрсон заваан юмны баасыг цэвэрлэх гэж зовж байна гэж хэлсэн. Гэтэл үүнийг хөдөлгөөнд оруулах ажлын хэсгийг тухайн үеийн Шадарсайд Н.Алтанхуяг тэргүүлсэн. Эрдэнэт компани 179 сая ам.долларын зээл авсан гэж ярьж байсан. Гэтэл энэ зээлийг 2012 онд авсан байна лээ. Ийм юм хийчихээд өнгөрсөн үе рүүгээ дайрна. Ардчилсан намынхан энэ хүмүүсээ хамгаал. Хамгаалах тусам та нарын үнэн нүүр царай харагдана.
Д.Лүндээжанцан: Энэ Засгийн газар сайн ажилласан гэж бодъё. Зөвхөн Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Бидний тавьсан үндэслэл батлагдлаа. Засгийн газар хууль дээдлэхгүй бол хэн хууль дээдлэх юм бэ. Сүүлийн хоёр долоо хоног ажил хийлгэсэнгүй гэж шүүмжилж байна. Сүүлийн 14 хоногт энэ Засгийн газар урьд өмнө байгаагүй гэж хэвлэлээр явуулж цаг алдлаа. Хэвлэлээр шоудахыгаа шинэчлэл гэж хэлээд байгаа юм.
Ц.Оюунгэрэл: Сөрөг хүчин нь эрх барьж байгаа олонхио шүүмжлэнэ гэдэг бол сайн хэрэг. Нөгөө талаас Ерөнхий сайдыг гадаад харилцаатай холбоотой асуудлаар огцруулах санал тавьж байна гэдэг бол ноцтой зүйл шүү. Гадаад харилцаагаа тусад нь ярих хэрэгтэй. Үүнийг бий буруутгаж байна. Бондтой холбоотойгоор нээлттэй хөрөнгийн зах зээлд Монгол Улс анх удаа гарч ирж байгаа. Гэтэл үүнийг ингэж ярьж байгаа нь Монголын компанидын хувьцааны үнийг бууруулж байна, бондын үнийг унагаж байна. Блүүмбэргийн мэдээ бол эдийн засгийн чөлөөт мэдээлэл юм. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй.
Ж.Батзандан: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН тавьлаа. Дундаж хугацааг тооцоод үзвэл 3 жилд нэг удаа тавьдаг байж. Гэтэл МАН-ынхан найман сард тавьдаг юм байна. 23 жилийн хугацаанд нэг ч сайн ерөнхий сайд байгаагүй. Та нар өнгөрсөн хугацаагаа эргэж хар. Танай намд олон хулгайч байгааг би мэднэ. Алтанхуягийг шүүхээр гэм буруутайг нь нотолсон бол би дэмжихэд бэлэн байна.
С.Бямбацогт: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь үндэслэл биш гээд байх юм. Бүгд нотлогдож байгаа шүү дээ. Үндсэн хууль удаа дараа зөрчсөн шүү дээ. Ерөнхий сайдын өөрийнх нь үйлдэл хууль зөрчсөн гэдгээ нотлоод байна. Төрийн албанд ажиллаж байсан хүмүүсийг хоморголон халж байна. Төрийн албыг данхайлгасан нь батлагдаад байна. Үүнийг юу гэх вэ. баримт мөн биз дээ.
Ч.Сайханбилэг: Яамд 930, агентлаг нь 2000 гаруй нийтдээ 4000 гаруй хүн байсан .Үүнээс 384 хүнээр буурсан. Та нар нэр бол хоморголон халлаа, нэг бол данхайлгаж олон хүн нэмлээ гээд байх юм. Үүнээс чинь үнэн гарч ирэхгүй байна шүү дээ.
С.Дэмбэрэл: Н.Алтанхуягийг анх томилогдож байхад таны хэрэглэхгүй байх, хэрэглэх үгүүдийг хэлж байлаа. Танд макро алсын хараа дутагдаад байна. Та сайд нартаа хэтэрхий их найдаад байна уу даа. Сайд нар чинь шинэчлэлийг атгачихаад, нөгөө гартаа шинэчлэлд саад болсон зүйлийг барьсан байна. Тиймээс зүүн гартаа байгаа зүйлээ хая. Сайн засаглалгүйгээр ард түмэн хувьцаа эзэмшиж чадахгүй. Тиймээс цаашид илүү сайхан зүйлүүдийг олж харах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Түүний огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногийн өмнө хэлэлцсэн ч МАН-ынхан шалгаж нягтлах зүйл байна гэж үзэн завсарлага авсан юм. Долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг ажиллаж, хэд хэдэн зүйлийг шалгаж нягталсан, Ерөнхий сайдтай холбоотой хууль зөрчсөн зүйлүүд нь нотлогдсон гэж сөрөг хүчнийхэн хэлж байлаа. Өнгөрсөн долоо хоногт гишүүд асуулт асууж, хариулт авсан болохоор өнөөдөр үг хэлсэн юм. Гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. Н.Энхболд: Ерөнхий сайдыг огцруулах явцад завсарлага авсан. Төрийн албаны хууль тогтоомжийг хэлэлцэх явцад хууль санаачилж орсон гишүүд, засгийн газрын сайд нарын өгсөн мэдээлэл маш их зөрүүтэй байсан. Тиймээс энэ тоог нягтлах шаардлага гарсан. Тиймээс үүнийг шалгасан юм. Мөн Монгол Улсын алтны нөөц эрс нэмэгдлээ гэж мэдэгдсэн. Энэ нь Чингис бонд орж ирснээс хойш гарсан байсан. Тиймээс үүнийг шалгасан. Ерөнхий сайдын асуудлыг мөн хэлэлцэж байхад Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гарч ирсэн. Үүнийг шалгасан.

0 Сэтгэгдэл