Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдэж чадлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм. Харин үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэж УИХ дахь намын бүлгийн дарга нар байр сууриа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд ч тодорхой тайлбар өгсөн юм. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Ерөнхий сайдыг огцруулах саналыг олонхийг бүлэг дэмжихгүй байна. Учир нь, МАН-ын тавьсан огцруулах үндэслэл нь хангалтгүй” гэж үзсэн юм. Харин огцруулах санал гаргасан МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, “Бидний тавьсан үндэслэл бодитой. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг нотолсон” гэв.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Та бүхний яриад байгаа хоёр улсын хоорондын харилцааны талаар УИХ-ын чуулганаар хаалттай ярилцах хэрэгтэй. Тавантолгойн тендерийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамаатныхаа хүүхдэд өгөөд ялуулчихжээ гэдэг үндэслэлгүй юм. Тэнд тендер болж байгааг би мэдээгүй. Тэгэхээр Н.Алтанхуяг гэдэг хүний оролцоо алга гэж ойлгох хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Н.Алтанхуягийг гутаан доромжилж болно, түүний ах дүү хамаатан саданг гутаан доромжилж болохгүй. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг би тавьчихсан юм биш. Энэ хүн МУИС-д матемиатикийн багш байсан. 2006 онд буюу долоон жилийн өмнө Тавантолгойд судалгаа хийлгэх гэж авчирсан юм. Эхэлж туслахаар ажиллаж байгаад дараа нь ахлах зөвлөх болгосон. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Түүний хувьд Хяналт мониторингийн албыг ахалж ажилладаг. Энэ албаныхан өнгөрсөн хугацаанд ИНЕГ, ТЕГ, Төрийн банк, Ашигт малтмалын газар зэрэг маш олон татвар төлөгчдийн мөнгийг идсэн уусан баримтыг гаргаж ирсэн. Үүнээсээ болж дарамтад ч их орж байгаа, жилийн өмнөөс манай хамаатны охинтой үерхсэн юм билээ. Н.Алтанхуяг хүргэнээ ажилд тавиагүй шүү” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар санал хураахад 66.9 хувь нь огцруулах шаардлагаүй гэж үзлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм. Харин үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэж УИХ дахь намын бүлгийн дарга нар байр сууриа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд ч тодорхой тайлбар өгсөн юм. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Ерөнхий сайдыг огцруулах саналыг олонхийг бүлэг дэмжихгүй байна. Учир нь, МАН-ын тавьсан огцруулах үндэслэл нь хангалтгүй” гэж үзсэн юм. Харин огцруулах санал гаргасан МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, “Бидний тавьсан үндэслэл бодитой. Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг нотолсон” гэв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Та бүхний яриад байгаа хоёр улсын хоорондын харилцааны талаар УИХ-ын чуулганаар хаалттай ярилцах хэрэгтэй. Тавантолгойн тендерийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамаатныхаа хүүхдэд өгөөд ялуулчихжээ гэдэг үндэслэлгүй юм. Тэнд тендер болж байгааг би мэдээгүй. Тэгэхээр Н.Алтанхуяг гэдэг хүний оролцоо алга гэж ойлгох хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Н.Алтанхуягийг гутаан доромжилж болно, түүний ах дүү хамаатан саданг гутаан доромжилж болохгүй. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг би тавьчихсан юм биш. Энэ хүн МУИС-д матемиатикийн багш байсан. 2006 онд буюу долоон жилийн өмнө Тавантолгойд судалгаа хийлгэх гэж авчирсан юм. Эхэлж туслахаар ажиллаж байгаад дараа нь ахлах зөвлөх болгосон. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Түүний хувьд Хяналт мониторингийн албыг ахалж ажилладаг. Энэ албаныхан өнгөрсөн хугацаанд ИНЕГ, ТЕГ, Төрийн банк, Ашигт малтмалын газар зэрэг маш олон татвар төлөгчдийн мөнгийг идсэн уусан баримтыг гаргаж ирсэн. Үүнээсээ болж дарамтад ч их орж байгаа, жилийн өмнөөс манай хамаатны охинтой үерхсэн юм билээ. Н.Алтанхуяг хүргэнээ ажилд тавиагүй шүү” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар санал хураахад 66.9 хувь нь огцруулах шаардлагаүй гэж үзлээ.
0 Сэтгэгдэл
























