Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЦААШИД УЛАМ Л НЭМЭГДЭНЭ
АОХН-ийн сайд нарын долоодугаар бага хурал ням гарагт Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор болжээ. Эд бүгд дэд сайд, сайдаас дээш төвшний албан тушаалтай хүмүүс байгаа. Хуралдааныг гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллага, манай 200 гаруй байгууллагын сэтгүүлч сурвалжилна. Үнэхээр нүсэр далайцтай том арга хэмжээ болж, дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ байгууллагын үйл ажиллагаа дэлхийн нийтийн анхаарлыг ингэтэл татах олон шалтгаан бий. Эдгээр нь АОХН-ийн эрхэм зорилгод дурдагдсан зүйлс юм. Үүнд:
• Ардчилсан инститүцүүд, үнэт зүйлсийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх
• Ардчилалд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, сэрэмжлүүлэх, хариу өгөх
• Улс орнуудад иргэний нийгмийг дэмжих, хамгаалах, байгуулах
• Ардчилсан засаглалд өргөнөөр оролцох явдлыг хэвшүүлэх/урагшлуулах
• Ардчиллын төлөөх дуу хоолойг дэмжих
Хэдий хөндий, албархаг сонсогдож байж болох ч эдгээр зорилт дэлхий нийтээр онцгой анхаарахаас өөр аргагүй байдал үүсгээд олон жил болж байна.
Анхлан 1992 онд Зөвлөлт задран унаснаар энэ их гүрний нэр нөлөө, зэвсгийн хүчээр тогтож байсан социалист систем үгүй болж олон арван жилийн турш хагас колонийн байдалтай оршин тогтносон олон арван улсад жинхэнэ, бодит ардчилсан үйл явц өрнөсөн. Манайд болсонтой ерөнхийдөө адил төстэй үйл явц болж өнгөрсний хүчинд энэ олон орны иргэн олон жилийн дараа анх удаа ардчилсан сонгууль явуулж, ард түмний жинхэнэ төлөөлөл болж чадна гэсэн хүмүүсийг төрийн өндөрлөгтөө сонгох, сонгогдсон хүмүүс үүргээ биелүүлж чадаагүй бол огцруулах бүрэн эрхтэй болсон. Үүнийг дагаад дэлхийн хэмжээнд ардчилал эрчимтэй хөгжиж, олон зуун сая хүн ардчиллын үнэт зүйлсийг түгээж, удахгүй үр өгөөжийг нь амсана гэсэн найдлага төрсөн билээ.
Харамсалтай нь, хүсч байсан шиг байдал бүрдсэнгүй. Ялангуяа шинээр, жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болгонд ардчилсан институц тогтсонгүй, үнэт зүйлс хөгжсөнгүй. Хуучин системийн үед улс төрийн өндөрлөгт байсан тодорхой хүчин нэрээ өөрчилсөн төдий болоод ардчиллаар түрээ барин засгийн эрхийг гартаа авч, үнэн хэрэг дээрээ өмнөхөөс ч долоон дор гэж болохоор тогтолцоог байгуулсан билээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад гол ийм үзэгдээл хамгийн ихээр ажиглагдсан гэж болно. Киргиз, Казахстан, Гүрж, Украйн, Туркмен гэх мэт улсад 90-ээд онд явагдсан үйл явц үүний тод жишээ.
Тиймээс 90-ээд он сүүлээр дэлхийн хэмжээнд эдгээр улс, болон дэлхийн хэмжээнд ардчиллын үнэт зүйлс, институцийг дэмжих, хамгаалах, ардчилсан засаглалд өргөнөөр оролцох явдлыг дээшлүүлэх олон улсын байгууллага үүсэх зайлшгүй шаардлага бий болсон. Энэ шаардлагын дагуу 2000 онд Польшийн Варшав хотноо тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайт, Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек нарын санаачилгаар зохион байгуулсан Гадаад хэргийн сайд нарын бага хурал нь АОХН-ийн эхийг тавьсан юм. Тухайн үед болсон хуралдаанд 106 орон оролцож байсан нь ямар олон орон ардчиллыг дэмжих, иргэний нийгмийг хөгжүүлэх, эрх чөлөөний дуу хоолойг дэмжин ойлгож байсныг харуулсан тод жишээ болж байлаа. Гурван жилийн өмнө Вильнюст болсон VI бага хурлын үеэр 142 орны төлөөлөгчид оролцож байсан гэхээр хамтын нийгэмлэгийн нөлөө, гүйцэтгэх ажлын цар хүрээ улам нэмэгдэж буйг харуулж байна.
Ингэж нэмэгдэх олон ч чухал үйл явдал энэ арван жилийн дотор болж өнгөрсөн, одоо ч зарим газар ид өрнөж байгаа болохоор АОХН-ийн дэлхийн хэмжээнд гүйцэтгэх үүргийн ач холбогдол улам л нэмэгдэнэ. Жишээлэхэд, Өнгөт хувьсгал нэртэйгээр хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад гарсан ардчиллын төлөөх тэмцлүүд. Эдгээрийн тоонд 2003 онд Гүржид гарсан Сарнайн хувьсгал, 2004 онд Украйнд гарсан Улбар шар хувьсгал, 2005 Киргизид гарсан Алтан зулын хувьсгал, Узбекистан гарах гээд хүчээр дарагдсан хувьсгал, Белорусст гарах гээд мөн л хүчээр дарагдсан ардчиллын төлөөх хувьсгал. Харамсалтай нь, ард олны дийлэнхийн болон дэлхийн ардчилсан хүчнээс сэтгэл санаа, мэдээлэл, хөрөнгө мөнгөний ихээхэн тусламж авч ялсан энэ олон хувьсгалаас ихэнх нь одоо ардчилсан институц, үнэт зүйлсийг цогцлуулж чадалгүй, иргэний нийгмийг төлөвшүүлж чадалгүй ард олны итгэлийг алдсан болохоор мэдэгдэхүйц бодит үр дүнд хүрч чадаагүй. Зөвхөн олны хүчээр хувьсгал хийгээд ардчилал тогтчихдог юм биш.
Улс орондоо ардчилал гээч зүйлийг үгээр бус үйл хэргээрээ үлгэрлэн хөгжүүлэхгүй, ардчилсан засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэлгүй, үнэт зүйлсийг ард олон ухуулан таниулалгүйгээр, үүндээ дэлхийн ардчилсан орнуудын дэмжлэг туслалцааг авалгүйгээр бодит үр дүнд хүрэх ямар хэцүү нь эндээс харагдаж байгаа юм.
Дэлхий нийтийн анхаарлыг, түүний дотор ардчилсан орнуудын анхаарлыг хамгийн ихээр татсан дараагийн томоохон үйл явдал бол Аравийн хувьсгал нэртэй ардчилал, хүний эрх, иргэний нийгмийн төлөөх хөдөлгөөн байлаа. Энэ хувьсгалын давалгаан дарангуйлагч голдуу засаглалын эсрэг Арави, Хойд Африкийн олон орныг хамран дэгдсэн эсэргүүцлийн жагсаал, дарангуйллын төлөөх хөдөлгөөн юм. 2010 оны сүүлээр Тунист эхэлсэн энэ эсэргүүцлийн хөдөлгөөн Египет, Йемен гэсэн гурван улсад олон арван жилийн турш төрийн эрхийг барьсан авлига, худал хуурмад ялзартлаа идэгдсэн дэглэмүүдийг устгасан. Дараа нь Ливид дэглэмийг эсэргүүцэгчдийг гартаа зэвсэг барихад хүргэж Каддафийн дэглэмийг түлхэн унагасан. Бахрейнд үймээн дэгдэж, Алжир, Ирак, Иордан, Марокко, Оманд эсэргүүцлийн жагсаал гарч, Саудын Арави, Ливан, Кувейт, Судан, Жибути нь ард олныг ардчиллын төлөө тэмцэж болох юм байна гэсэн сэдэл өгсөн билээ. Харамсалтай нь, олон жилийн дарангуйллын дараа ардчиллын төлөөх хувьсгал гарч, эзэрхэгчдийг түлхэн унагасан орнуудад байдал тайвангүй байна. Олон ургальч үзэл, иргэний нийгмийн оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор түрээ барьсан өөр лалын хэт явцуу үзэлтнүүдийн нөлөө бүс нутаг асар хурдацтай нэмэгдсэн. Хачирхалтай нь, ардчилсан орнуудын хүчтэй дэмжлэг, дэлхийн нийтийн туслалцаатайгаар үг хэлэх эрх чөлөөтэй болсон лалынхан энэ бүх зарчмыг үгүйсгэж байгаа юм. Тэгэхээр энд мөн л ардчиллыг дэмжих, шинэ тулгар иргэний нийгмийг хэт явцуу үзэлд нухчуулан даруулчихалгүй хамгаалах том асуудал тулгараад байгаа билээ. Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд нэлээд хурцаар тулгараад байсан ч онцлолгүй явсаар Бостонд болсон алан хядах ажиллагааны дараа дэлхийн нийтийн анхаарлыг төвд орсон нэг асуудал бас гарч ирлээ. Энэ бол залуу үеийг аливаа нэг шашин, улс төрийн хэт явцуурахаас хамгаалах, ардчиллын үнэт зүйлсийг тэдний ухамсарт суулгах, олон ургальч үзэлч, цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэхийн давуу талыг ухуулан таниулах явдал юм. Бостоны дэлбэрэлтийг зохион байгуулсан гэх Тамерлан Царнаев элдэв явцуурахаас ангид, боломжийн хүмүүжилтэй залуу байснаа нэг жил Орост очихдоо лалын хэт явцуу үзэлтнүүд, алан хядагчдын суртал ухуулгад автсаны улмаас ийм айшигтай алан хядах ажиллагаа үйлдсэн гэдгийг Америкийн тал мэдэгдээд байгаа нь нэгийг бодогдуулж байгаа байх. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь АНУ зэрэг ардчилсан орнууд залуучуудтай илүү тулж ажиллах ёстой гээд “Дэлхий дээр ямар нэгэн үнэт зүйлсийн систем гэж байхгүй, ажиллах ба боловсрол эзэмших сонирхолгүй, хуулийг дээдэлдэггүй, зүгээр л харж байгаа зүйл нь таалагдахгүй байгаа болохоор устгаж хөнөөхийг хүсдэг залуус өнөөдөр дэлхий дээр олон болжээ. ..Бид XXI зуунд амьдарч байгаа болохоор зохион байгуулалтын өөр зарчмын цаг ирээд байна. Бид бүгд амьдралд ямар боломж байгаа талаар хүмүүст илүү ихийг ухуулан таниулах ёстой. Бид нээлттэй.
Ардчилал бол хядлага үйлддэг хүмүүст бус харин асуудлын гүнд оролцон үйл ажиллагаа явуулдаг хүмүүст нээлттэй юм. Тэгэхээр бид энэ бүх боломжийг цаашдын бодлогодоо илүү үр нөлөөтэйгээр тусгах арга олж чадна гэдэгт найдаж байна” гэсэн. Шинэ цаг, шинэ үе гарч ирснээр дэлхийн байдал ямар их өөрчлөгдсөн, ардчиллын гүйцэтгэх үүрэг сүүлийн хэдэн жил ямар их нэмэгдсэнийг харуулж байна. Энэ бүх үйл явдал нь Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг, түүний гишүүн орнуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам л нэмэгдэхийг мөн харуулж байгаа юм.
АОХН-ийн сайд нарын долоодугаар бага хурал ням гарагт Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор болжээ. Эд бүгд дэд сайд, сайдаас дээш төвшний албан тушаалтай хүмүүс байгаа. Хуралдааныг гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллага, манай 200 гаруй байгууллагын сэтгүүлч сурвалжилна. Үнэхээр нүсэр далайцтай том арга хэмжээ болж, дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ байгууллагын үйл ажиллагаа дэлхийн нийтийн анхаарлыг ингэтэл татах олон шалтгаан бий. Эдгээр нь АОХН-ийн эрхэм зорилгод дурдагдсан зүйлс юм. Үүнд:• Ардчилсан инститүцүүд, үнэт зүйлсийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх

0 Сэтгэгдэл