Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Б.БАЯСГАЛАН: ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ АЖИЛ ХИЙСНЭЭР ТӨСӨВ ИЛ ТОД БОЛНО
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж, орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн. Өөрөөр хэлбэл, иргэн та амьдарч байгаа орчиндоо нэн түрүүн тулгамдаж буй ажилд өөрийн саналаа нэмэрлэж, олонхийн санал авсан ажлыг хийхээр болсон юм. Иргэнээсээ санал авч ажил хийдэг түүх өмнө нь манайд байсангүй. Энэ бүхэн шинэ, шинэлэг ажил учир сониноороо дамжуулан олон нийтэд сурталчилж байгаа юм. Тиймээс энэ удаа бид Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн багш, дэд профессор, доктор Б.Баясгалантай шууд ардчилал, төсвийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Шууд ардчилал манай улсад хөгжсөнөөр ямар ач холбогдолтой юм бэ?
-Үндсэн хуульд иргэд төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллөөрөө дамжуулж оролцох эрхтэй гэж заасан байдаг. Шууд ардчиллын үзэл баримтлал хэрэгжсэнээр иргэд төрийн төвшинд өөрсдийнхөө эрх ашигт нийцэх асуудлын талаар санал бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох, төр засгаас гаргаж байгаа шийдвэрт өөрсдийн ашиг сонирхлыг тусгадгаараа бидэнд ач холбогдолтой юм. Мөн шууд ардчилал манайд хөгжсөнөөр нэгдүгээрт иргэд сонгох эрхээс гадна аливаа асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Хоёрдугаарт, өөртөө чухал гэж үзсэн асуудлаар санал авах, гуравдугаарт хамгийн үр ашигтай байж болох хувилбаруудыг сонгох эрхтэй болох юм.
-Дээрх хувилбаруудаас манайд алийг нь хэрэгжүүлбэл илүү тохиромжтой вэ?
-Иргэд сонгох эрхээ хэрэгжүүлдэг ч шийдвэр гаргах төвшинд шууд оролцох, төрөөс гаргаж буй шийдвэрт өөрсдийн санаа бодлыг тусгах асуудал тодорхой хүрээнд хязгаарлагдмал байсан. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс авч үзээд шууд ардчиллын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ иргэдийг оролцуулах нь хамгийн чухал гэж үзсэн. Тиймээс шууд ардчиллын тодорхой арга хэрэгслүүд манайд хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал, Иргэний танхимтай болсон. Энэ танхимд бүх төвшинд иргэд тодорхой асуудлаар санал бодлоо хуваалцах, зөвлөлдөх боломж бүрдсэнээрээ онцлогтой. Хоёрдугаарт Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдээ сонсч байгаа арга хэлбэрүүд орно. Энэ нь шууд утгаараа биш ч иргэдийн санал санаачилгыг төр засгийн бодлогод тусгах зорилготой. Гуравдугаарт Төсвийн тухай хуульд төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоог хангах эрхзүйн орчин бүрдүүлсэн тодорхой заалтууд орсон юм. Иргэдийн оролцоотой төсвийн арга, аргачлал олон улсад сүүлийн үед маш хүчтэй яригдаж байна. Төсөвт иргэдийг оролцуулснаар үр ашигтай зарцуулах хамгийн оновчтой хувилбарыг сонгох арга замыг улс орнууд өөрийн онцлогт тохируулж хэрэгжүүлдэг. Манайх энэ үзэл баримтлалыг Төсвийн тухай хуульд тусгахдаа Орон нутгийн хөгжлийн сан, түүгээр хэрэгжих төслүүдийг иргэдийн оролцоотойгоор сонгох эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Дэлхий нийтээр төсвийн шинэчлэлтийг хийхэд анхаарч байгаа нэг зүйл нь төсвийн удирдлагын хүрээнд засаглалын чадавхийг бэхжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, төсвийн харилцаанд оролцож буй бүх оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, төсвийг ил тод болгох тал руу улс орнууд анхаарч шинэчлэлтээ хийж байна.
-Шууд ардчиллын өлгий нутаг Швейцарьт очиж туршлага судлаад ирсэн гэсэн. Тэндхийн туршлагаас манайд хэрэгжүүлэх боломж байна уу?
-Швейцарийг шууд ардчиллын өлгий гэдэг нь тухайн орны үүсэл хөгжил, улс төрийн тогтолцоотой холбоотой. Олон шашин, соёлтой учраас нэгдмэл, эв найрамдалтай байх шаардлагатай учир шууд ардчиллын үзэл баримтлал уламжлалт аргаар хөгжиж ирсэн байдаг юм билээ. Шууд ардчиллын арга хэрэгслүүдээс тус улсад хэд хэдэн хэлбэр хөгжсөн байна. Тухайлбал, олон нийт санал асуулгад оролцдог. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа олон нийтийн санал асуулгаар хэлэлцүүлэхээс гадна иргэд тухайн орчиндоо хийх ажлын талаар санаачилга гаргаж болно.
Муж бүр Үндсэн хуультай. Түүндээ нийцсэн засаг захиргааны нэгжтэй. Орон нутаг, мужийнхаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэвэл иргэд санал гаргадаг. Тэр санаачилгыг хуульдаа тусгах эсэхийг олон нийтийн санал асуулгаар шийддэг юм билээ. Манайх Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төслийг сонгохдоо иргэдээс санал асуулга авч, хэлэлцүүлдэг, ярилцлага явуулах зэрэг арга хэрэгслийг Швейцариас авч хэрэгжүүлэх боломжтой.
-Швейцарийн Орон нутгийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс нь тусдаа байх уу?
-Швейцарь төсвийн онцлог тогтолцоотой юм билээ. Төсвөө холбооны, мужийн, орон нутгийн засаг захиргааны гэж ангилдаг. Улсын төсвийн 30 орчим хувийг нь орон нутгийн төсөв эзэлдэг. Орон нутгийн төсвийн гол эх үүсвэр нь татвар. Зарим тохиолдолд татвар хураамжаас гадна мужаас болон холбооны Засгийн газрын санхүүгийн дэмжлэг байдаг юм билээ. Тэр санхүүгийн дэмжлэг нь манай Орон нутгийг хөгжүүлэх санг бүрдүүлж байгаатай төстэй хувилбар гэж хэлж болно. Тус улс 26 мужтай, 2600 гаруй засаг захиргааны нэгжтэй. Тэдгээр нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ харилцан адилгүй байдаг.
Мужуудын санхүүгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор тодорхой зарчмууд хэрэгждэг. Уг зарчимд эдийн засгийн чадавхи бага, буурай мужид чадавхи өндөртэй мужуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн холбооны Засгийн газраас тодорхой хувиар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм билээ. Нөгөөтэйгүүр холбооны төвшинд үзүүлэх төрийн үйлчилгээг мужийн төвшинд үзүүлбэл тэр хэрээр санхүүжилт авдаг зарчимтай. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг утгаараа бус муж бүрт үзүүлэх чиг үүрэг нь хуулиараа зааглагдсан байдаг юм билээ. Санхүүгийн төвлөрөл саарсан нь нэг талаараа орлогын татвартай холбоотой гэсэн үг. Муж бүр татвараа тогтоох эрхтэй. Иргэдээс ямар төрлийн татварыг ямар төвшинд авахыг тогтоодог. Ингэж татварын хувь хэмжээг тогтоож байгаа учраас орлогоо бүрдүүлэх эрхтэй. Энэ ч утгаараа санхүүгийн төвлөрөл нь саарсан. Нөгөөтэйгүүр орон нутгийн засаг захиргааны төвшинд үзүүлдэг хариуцаж буй төрийн үйлчилгээ нь орон нутгийн тохижилт, цэцэрлэг, боловсролын үйлчилгээ, цагдаа, хогны менежментийн зэрэг иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэх төрийн үйлчилгээ юм. Тиймээс иргэд нь шаардлагатай төсөв бүрдүүлэхийн тулд татвараа төлж, эргүүлээд шаардлагаа тавьж, чухам юу хэрэгтэй байгааг хэлдэг.
-Төр засгийн шийдвэр гаргахдаа иргэдээсээ санал асуугаад хэвшчихсэн гэсэн үг үү. Санал асуулгаа ямар хэлбэрээр явуулдаг юм байна?
-Хэвшчихсэн. Иргэд нь жилд дунджаар 20 гаруй санал асуулгад оролцдог судалгаа байдаг юм билээ. Энэ маш өндөр тоо. Санал асуулгаа ихэвчлэн шуудангаар авдаг. Мөн зарим мужид санал асуулгыг электрон хэлбэрээр явуулж туршиж байна лээ.
Ийм хэлбэрээр явуулахад программ хангамж зэргээс шалтгаалж тодорхой хэмжээний зардал гардаг учраас асуудал үүссэн гэдгээ хэлж байсан. Цаашид электрон хэлбэрээр явуулахаар өөр арга зам эрэлхийлж байгаа гэсэн.
-Орон нутгийн хөгжлийн сан бидэнд ямар хэрэгтэйг манай уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?
-Төсвийг иргэд бүрдүүлж байгаа учир түүнд хяналт тавих үүрэгтэй. Төсвийн тухай шинэ хуулиар иргэд шийдвэр гаргах төвшинд оролцох боломж бүрдсэн. Бид хуулиа алгуурхнаар сайжруулж эхэлбэл яваандаа иргэдийн төсөвт хандах хандлага дээшилнэ. Яагаад гэвэл шинэ тутам хөгжиж буй зүйл учраас бид иргэдээ боловсруулах ёстой. Швейцарь шууд ардчиллын үзэл баримтлалд олон зуун жилийн өмнөөс суралцсан гэсэн. Тиймээс бидэнд цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ иргэдэд мэдээлэл сайн өгч байх нь юу юунаас илүү чухал. Орон нутгийн хөгжлийн сан орон нутагт хэрэгжих тодорхой төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэх эх үүсвэр юм. Энэ сангаас дүүрэг, сумдад олгох санхүүжилт хуваарилалтыг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, татвар бүрдүүлж буй идэвхи оролцоо зэргээс хамаарч харилцан адилгүй олгож байгаа. Хөрөнгөө иргэд тухайн орон нутагтаа нэн тэргүүний хэрэгцээтэй төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой.
Төсвийн тухай шинэ хуульд дээрх сангийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй зүйлүүдийг мөн зааж өгсөн. Хориглох заалтад тусгагдаагүй зүйлийг иргэдээрээ хэлэлцүүлээд мөнгөө захиран зарцуулах эрхтэй юм. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон гэдгээ иргэд ухамсарлаж идэвхтэй оролцох ёстой. Мөн иргэд эрхээ хэрэгжүүлэх талаар санаачилгатай байх хэрэгтэй.
-Санал авах хэлбэр ямар байвал хамгийн оновчтой вэ?
-Утсаар болон мессэжээр санал авч болно. Энэ бүгдийг туршиж үзээд хамгийн оновчтой хувилбарыг нь сонгох нь зөв байх. Тодорхой дүрэм журам боловсруулах шаардлага ч бий. Орон нутгийн ажилтнууд болон судалгааны, төрийн захиргааны байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллах ёстой.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж, орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн. Өөрөөр хэлбэл, иргэн та амьдарч байгаа орчиндоо нэн түрүүн тулгамдаж буй ажилд өөрийн саналаа нэмэрлэж, олонхийн санал авсан ажлыг хийхээр болсон юм. Иргэнээсээ санал авч ажил хийдэг түүх өмнө нь манайд байсангүй. Энэ бүхэн шинэ, шинэлэг ажил учир сониноороо дамжуулан олон нийтэд сурталчилж байгаа юм. Тиймээс энэ удаа бид Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн багш, дэд профессор, доктор Б.Баясгалантай шууд ардчилал, төсвийн шинэчлэлийн талаар ярилцлаа. -Шууд ардчилал манай улсад хөгжсөнөөр ямар ач холбогдолтой юм бэ?

0 Сэтгэгдэл