Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
С.ГАНБААТАР: БАРИМТГҮЙГЭЭР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХЭД ХЭЦҮҮ БАЙНА
УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараахь зүйлийг тодрууллаа.
-Та өмнө нь “Рио Тинто” компанийг Нидерландын Гаага хот дахь Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Холбогдох бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн үү?
-Тийм ээ. Гаагын шүүхэд өргөдлөө явуулсан. Ойрын хугацаанд нэмэлт болон судалгааны материал явуулахаар ажиллаж байна. Энэ ажлыг миний хуулийн зөвлөх Наранбаяр удирдан ажиллаж байгаа. Монголын их, дээд сургуулиудын хууль эрх зүйн болон уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд баг болж ажиллаж байна. Шаардлагатай бол эрдэмтдийн багаа Монголын ард түмнийг ямар байдлаар өмгөөлж буйг мэргэжлийн талаас нь тайлбар гаргуулж олон нийтэд хүргэж болно. Ямар ч байсан, шударга, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна.
-Гаагын шүүх таны өргөдлийг хүлээж авсан тухай ямар нэг хариу өгсөн үү?
-Одоогоор хариу ирээгүй байна. Гаагын шүүх Мозамбикийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдэхийн тулд есөн жил зарцуулсан. Тодруулбал, энэ улсын жирийн нэг эмэгтэй эх орноо өмгөөлж, Гаагын шүүхэд хандсанаар том нуурыг хамгаалж чадсан. Тэгэхээр “Рио Тинто”-г олон улсын шүүхэд өгсөн асуудлыг шийдвэрлэхийн тулд хугацаа их шаардах байх. Хамгийн гол нь, энэ асуудлыг өнөөдөр хөндөх нь бидний үүрэг бас ажил. Би Гаагын шүүхэд хандаж улс үндэстнээ өмгөөлж байсан олон хүнтэй интернэтээр харилцаж, зөвлөгөө авч байгаа.
-Тухайлбал, хэнээс зөвлөгөө авав?
-Мозамбик улсын нуураа хамгаалж чадсан эмэгтэйтэй холбоо тогтоож чадлаа. Бид маш сайн харилцаж байгаа.
-“Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-той тохиролцоонд хүрч, нүүрсээ алдагдалгүй үнээр экспортолж эхэлсэн гэсэн. Тэд ямар тохиролцоо хийсэн юм бол. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Тохиролцоо хийсэн тухай сонссон. Тиймээс холбогдох яамд руу хэлэлцээрийн үеэр юу ярьсан, ямар тохиролцоонд хүрсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсч хандсан байгаа. Тийм учраас одоогоор ямар нэг баримт, тооцоо судалгаагүйгээр энэ тухай байр сууриа илэрхийлэхэд хэцүү байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараахь зүйлийг тодрууллаа. -Та өмнө нь “Рио Тинто” компанийг Нидерландын Гаага хот дахь Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Холбогдох бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн үү?
-Тийм ээ. Гаагын шүүхэд өргөдлөө явуулсан. Ойрын хугацаанд нэмэлт болон судалгааны материал явуулахаар ажиллаж байна. Энэ ажлыг миний хуулийн зөвлөх Наранбаяр удирдан ажиллаж байгаа. Монголын их, дээд сургуулиудын хууль эрх зүйн болон уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд баг болж ажиллаж байна. Шаардлагатай бол эрдэмтдийн багаа Монголын ард түмнийг ямар байдлаар өмгөөлж буйг мэргэжлийн талаас нь тайлбар гаргуулж олон нийтэд хүргэж болно. Ямар ч байсан, шударга, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна.
-Гаагын шүүх таны өргөдлийг хүлээж авсан тухай ямар нэг хариу өгсөн үү?
-Одоогоор хариу ирээгүй байна. Гаагын шүүх Мозамбикийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдэхийн тулд есөн жил зарцуулсан. Тодруулбал, энэ улсын жирийн нэг эмэгтэй эх орноо өмгөөлж, Гаагын шүүхэд хандсанаар том нуурыг хамгаалж чадсан. Тэгэхээр “Рио Тинто”-г олон улсын шүүхэд өгсөн асуудлыг шийдвэрлэхийн тулд хугацаа их шаардах байх. Хамгийн гол нь, энэ асуудлыг өнөөдөр хөндөх нь бидний үүрэг бас ажил. Би Гаагын шүүхэд хандаж улс үндэстнээ өмгөөлж байсан олон хүнтэй интернэтээр харилцаж, зөвлөгөө авч байгаа.
-Тухайлбал, хэнээс зөвлөгөө авав?
-Мозамбик улсын нуураа хамгаалж чадсан эмэгтэйтэй холбоо тогтоож чадлаа. Бид маш сайн харилцаж байгаа.
-“Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-той тохиролцоонд хүрч, нүүрсээ алдагдалгүй үнээр экспортолж эхэлсэн гэсэн. Тэд ямар тохиролцоо хийсэн юм бол. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Тохиролцоо хийсэн тухай сонссон. Тиймээс холбогдох яамд руу хэлэлцээрийн үеэр юу ярьсан, ямар тохиролцоонд хүрсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсч хандсан байгаа. Тийм учраас одоогоор ямар нэг баримт, тооцоо судалгаагүйгээр энэ тухай байр сууриа илэрхийлэхэд хэцүү байна.
С.АЗ
0 Сэтгэгдэл























