Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
АОХН-ийн салбар хуралдаанууд хуралдаж байна
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн салбар хуралдаанууд таван хэсэгт хуваагдан хуралдаж байна. Парламентчдын чуулга уулзалт Төрийн ордны “Б” танхимд, Иргэний нийгмийн чуулга уулзалт Корпорайт зочид буудалд, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Кемпински зочид буудалд, Залуучуудын чуулга уулзалт Хүүхдийн ордонд, Бизнесийн ардчилал чуулга уулзалт МҮХАҮТ-ын байранд болж байна.
Иргэний нийгмийн чуулга уулзалтад БОНХ-ийн сайд С.Оюун оролцож, монголд иргэний нийгмийн ардчилал ямар байгааг чуулганд оролцож байгаа төлөөлөгчдөд танилцуулсан юм. Түүний хэлж байгаагаа Монголд иргэний нийгмийн байгууллага байгаль орчны чиглэлээр түлхүү ажиллаж, энэ салбарт дэвшилж гарч байгааг хэлсэн юм.
Харин Бизнесийн чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл даргалж, төлөөлөгчдийн асуусан асуултад хариу өгч байна. Түүнээс энэ зөвлөлгөөнөөс ямар үр дүн хүлээж байгааг тодруулахад, “Төр, хувийн хэвшлийн харилцаа ямар байх ёстой, бие биентэйгээ хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэдгийг зөв тодорхойлохыг хичээж байна. Зөвлөлгөөн дөнгөж эхэлж байгаа болохоор тодорхой үр дүн ярихад эрт байна” гэсэн юм. Гэхдээ төлөөлөгчдийн төр, хувийн хэвшлийн харилцаанд иргэдийн оролцоо чухал. Тэдний дуу хоолойг сонсох ёстой гэж байлаа .Тодруулбал, АНУ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлэхдээ, хувийн хэвшил гэдэг бол иргэд. Иргэдийн дуу хоолойг хамгийн түрүүнд сонсох ёстойг зөвлөлгөөнд оролцогчдод хандаж уриалж байсан юм.
Залуучуудын салбар хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцож байна. А.Мөнхбатын ярьж байгаагааг Ардчиллыг нутагшуулах ёстой. Ингэхийн тулд улс төржих биш. Харин харилцан ярилцаж, залуусын дуу хоолой төр засагтаа хүрдэг байх ёстойг онцолсон.
Улс төрдэх эмэгтэйчүүдийн оролцоог цаашид улам нэмэгдүүлэх ёстой гэдгийг Эмэгтэйчүүдийн салбар хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн. Эмэгтэйчүүдийн салбар хуралдаанд дэлхийд эмэгтэйчүүдийн төлөө тэмцдэг, нобелийн шагналт эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлогтой юм. Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд өндөрт өргөх нь төр, засагт оролцох оролцоог нэмэгдүүлнэ гэж зөвлөлгөөнд оролцсон эмэгтэйчүүд онцолж байна. Мөн Монголд эмэгтэйчүүдийн төрд оролцох оролцоо бодит байдлаар хэрэгжихгүй байгааг шүүмжилж байсан. Тиймээс Жендерийн тэгш эрхийг хангах тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой гэсэн юм.

0 Сэтгэгдэл