Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал Монголд болно
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаев НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг өнөөдөр уншиж танилцуулах юм. К.Ж.Токаев Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2006 онд Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байжээ.
Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролд анхаарч ажилласан. Даргын халаагаа өнөөдөр Эль Сальвадор улсад хүлээлгэж өгнө. Гэсэн ч хамтын ажиллагаагаа сааруулахгүй, улам идэвхтэй оролцоно. Ардчилал, энх тайвны төлөөх үйлсэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гээд манай улс Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгааг хэллээ.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг ирэх онд Монгол улсад зохион байгуулна. Бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад НҮБ-аас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд 929 албан хаагч илгээж, хүнд нөхцөлд ажиллуулж байгаад ноён Токаев талархаж байлаа. Дэлхийн хэмжээд 120 мянган албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүнд 70 тэрбум доллар зарцуулж байгаа нь энэхүү ажиллагаанд НҮБ ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл гэлээ.
НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ ихэсгэх, олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах болно гэж ноён Токаев хэллээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаев НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг өнөөдөр уншиж танилцуулах юм. К.Ж.Токаев Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2006 онд Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байжээ.Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролд анхаарч ажилласан. Даргын халаагаа өнөөдөр Эль Сальвадор улсад хүлээлгэж өгнө. Гэсэн ч хамтын ажиллагаагаа сааруулахгүй, улам идэвхтэй оролцоно. Ардчилал, энх тайвны төлөөх үйлсэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гээд манай улс Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгааг хэллээ.

0 Сэтгэгдэл