Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Шүүхийн мониторингийн зөвлөлийн 4-р сарын хуралдаан болов
Энэхүү хуралдаанд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Х.Сонинбаяр, Нийслэлийн шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва, хэлтсийн дарга С.Энхбаяр, Б.Энхбаатар, тасгийн дарга Д.Мөнхзориг, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв, Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн ажилтан н.Оюу, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн ажилтан Б.Жавхлан нар оролцлоо.
Хурлаар Иргэн, эрүү, захиргааны хэргийн мониторингийн ажлын хэсгийн болон Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн 2013 оны 4 дүгээр сард хийсэн ажил, бусад мэдээ, мэдээллийг сонсож ярилцав.
Иргэний хэргийн мониторингийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхээс гарах эрхийн актын загвар төсөл хэлбэрээр хийгдэж байгаа аж. “Иргэн-2” програмыг Интерактив ХХК хийхээр болсон тул уг компанитай гэрээ байгуулах, 6 дугаар сараас програмын ажил эхлэхээр төлөвлөжээ.
Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдын сургалтууд 5 дугаар сарын 6-27-ны өдрүүдэд Нийслэлийн шүүх дээр зохион байгуулагдахаар болсон байна. Энэ үеэр Германы Хессэн мужаас хоёр сургагч багш ирж, шүүгчийн туслах-багш нарт хичээл заахаар болсон тухай Иргэний хэргийн мониторингийн ажлын хэсгийн ахлагч, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн ажилтан Б.Жавхлан нар мэдээлэв.
“Иргэн-1” програмыг анхан шатны бүх шүүхэд нэгдсэн журмаар нэвтрүүлэх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг танилцууллаа. Зөвлөлийн гишүүд энэ асуудлаар санал солилцоод иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан эрхийн актыг 2013 оны 1 дүгээр сараас эхлэн нөхөж “Иргэн-1” програмд оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэн зохих журмын дагуу төлөвлөгөө гарган гүйцэтгэхээр болов.
Нийслэлийн шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр эрүүгийн хэргийн мониторингийн ажлын хэсгийн одоо хийж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.
Захиргааны хэргийн мониторингийн ажлын хэсгээс “Интерактив” ХХК-тай хамтран гэрээ хийж, мониторингийн ажил үргэлжилж, хэрэгжүүлж буй төсөл одоогийн байдлаар 55 хувьтай явж байгаа талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргал мэдээлэв. Энэ хүрээнд програмд оруулах статистик мэдээний маягтыг боловсруулж байгаа аж.
Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн хувьд 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагч нарын 5 дахь сургалтыг зохион байгуулж, 160 хүнд гэрчилгээ олгожээ. Ингэснээр нийт 348 хүнийг эвлэрүүлэн зуучлагчаар бэлдээд байгаа юм байна. Одоогийн байдлаар орон нутагт шүүхийн ажилтнуудад зориулсан эвлэрүүлэн зуучлалын сургалтыг зохион байгуулах ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явагдаж байгаа аж. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхийн ажилтнууд болон орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулсан байна. “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах загвар өрөө”-ний нээлтийн ажиллагаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болох бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөл бэлтгэл ажлыг нь хангаж буй талаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, төслийн ажилтан н.Оюу нар танилцууллаа. Мөн Шүүхийн тухай багц хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан сонгон шалгаруулалт явуулах шаардлага болон бусад асуудлын талаар ярилцав.
Мониторингийн зөвлөлийн ахлагч, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах дараа сард хийх ажлын талаар танилцуулан санал солилцож, зөвлөлийн ээлжит хуралдааныг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагт хийхээр товлов.

0 Сэтгэгдэл