Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын дэд даргад Р.Гончигдоржийн нэрийг өргөн мэдүүлэх нь
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг тодруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлэхийг бүлгийн гишүүд дэмжжээ. Парламентад зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Р.Гончигдорж гишүүнийг төрийн ажлын арга туршлага мэдлэг, чадвар, зэргээс үзэхэд УИХ-ын дэд даргад тэнцэнэ хэмээн бүлгийн гишүүд санал нэгдэж зөвшилцсөний эцэст түүний нэрийг дэвшүүлж, УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч үзлээ. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой хууль бус үйлдлүүд гарч байсан асуудалд дүгнэлт хийж цаашид Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахын тулд уг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаарлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Одоо хэрэгжиж буй хуулиар хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөх нөхцөлөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хураагдсан барьцаа хөрөнгийг худалдсан мөнгийг улсын төсөвт тусгаж хохирлыг барагдуулдаг гэсэн үг. Харин уг хуульд өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд барьцааны эд хөрөнгийг нь зах зээлийн үнээр худалдан борлуулсан орлогоор хохирлыг шууд барагдуулахаар тусгажээ.
Өнгөрсөн хугацаанд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах хүрээнд барьцаа хөрөнгийг зувчуулсан, үнэгүйдүүлсэн маш олон хэлбэрүүд гарсан тухай баримт нотолгоо, тоо үндэслэл их гарсан байгаа аж. Тиймээс ийм алдааг төр дахин давтахгүй байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг тодруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлэхийг бүлгийн гишүүд дэмжжээ. Парламентад зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Р.Гончигдорж гишүүнийг төрийн ажлын арга туршлага мэдлэг, чадвар, зэргээс үзэхэд УИХ-ын дэд даргад тэнцэнэ хэмээн бүлгийн гишүүд санал нэгдэж зөвшилцсөний эцэст түүний нэрийг дэвшүүлж, УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч үзлээ. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой хууль бус үйлдлүүд гарч байсан асуудалд дүгнэлт хийж цаашид Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахын тулд уг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаарлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

0 Сэтгэгдэл