Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Залуус АНУ-ын төрийн бичгийн даргын ахлах зөвлөхтэй уулзлаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралдаан болж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэг, EBI хүрээлэн, Ардчилсан хүчний залуучуудын холбоо АХЗХ хамтран АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллеманнтай уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн иргэд болон АХЗХ-ны залуус оролцжээ.
“Өнөөдөр Монгол улс ардчилалын загвар орон болж, дэлхий дахинд Монголын нэр хүнд өсөж байна. Монгол орны хувьд дайны аюул, заналхийлэл багатай тайван орон, мөн ардчиллын суурийг зөв тавьсан болохоор бидэнд зөв бодлого байвал хурдан хөгжих боломж байгаа гэж үзэж байгаа. Тиймээс энэ ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байна” гэв.
Уулзалтыг хамтран зохион байгуулж буй Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралдаан манай улсад амжилттай боллоо. Энэ арга хэмжээг тохиолдуулан бид дүүргийнхээ хүрээнд уулзалт зохион байгуулан хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх тэргүүтэй зочид төлөөлөгчдийг дүүргийнхээ залуучуудыг хамруулан оролцож байна. Сонгогчид маань ардчилсан хүчинд дэмжлэг итгэл үзүүлж байгаа болохоор өнөөдрийн зочидтой ардчиллын хөгжил, үзэл бодлын талаар санал солилцож байна. Цаашид иргэд, хороодын дунд бид энэ төрлийн ярилцлагыг олноор хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

Харин уулзалт ярилцлагыг санаачилсан АХЗХ-ны ерөнхийлөгч М.Алзахгүй, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар хуралдаан болж өнгөрлөө. Энэ хурлаар олон орны төлөөлөгч манай улсад ирсэн байгаа. АХЗХ Монголынхоо залуучууд болон холбооны гишүүддээ зориулаад АНУ-аас ирсэн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь ардчилал гэж юу байдгийг ойлгуулах, залууст олон улсын гарцыг нээж өглөө.
Манай АХЗХ байгуулагдаад гурван жил болж байгаа ч олон сургалт зохион байгуулсан. Цаашид ардчилалын талаарх үнэн бодит ойлголт өгөх, гадаадын зочидтой уулзуулахад анхаарч ажиллах болно” гэв.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралдаан болж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэг, EBI хүрээлэн, Ардчилсан хүчний залуучуудын холбоо АХЗХ хамтран АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллеманнтай уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн иргэд болон АХЗХ-ны залуус оролцжээ.“Өнөөдөр Монгол улс ардчилалын загвар орон болж, дэлхий дахинд Монголын нэр хүнд өсөж байна. Монгол орны хувьд дайны аюул, заналхийлэл багатай тайван орон, мөн ардчиллын суурийг зөв тавьсан болохоор бидэнд зөв бодлого байвал хурдан хөгжих боломж байгаа гэж үзэж байгаа. Тиймээс энэ ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байна” гэв.

0 Сэтгэгдэл