Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Эрх зүйг шинэчилхэд иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь чухал гэдгийг онцоллоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн Парламентын Үндсэн хуулийн хяналтын байнгын хорооны дарга М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж 1993 оноос эхлэн Ханнс Зайделийн сангийн шугамаар харилцаа холбоотой болж эрх зүйн салбарт хамтран ажиллаж, туслалацаа үзүүлж ирсэнд талархаж байдгаа илэрхийллээ. Түүнчлэн манай улс авлигын эсрэг тууштай тэмцэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шинэ шатанд ажиллаж байгаагаа дуулгасан юм. Эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдсан зарим хууль өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн, авлигын индекс буурсан гээд салбарын шинэчлэл үр дүнгээ өгч эхэлсэн байна. Цаашид нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн, шинээр боловсрогдож батлагдах хуулийн төслүүдэд хамтарч ажиллах, эрх зүйн салбарын шинэчлэлтэй холбоотойгоор хуульчдад сургалт зохион байгуулах шаардлагатай байна гэдгээ парламентын гишүүн Ш.Түвдэндорж мэдэгдсэн.
Ноён М.Вайсс 2000 онд манай улсад ирж байсан юм байна. Тэрбээр тухайн үед Хууль зүйн сайд байсан бөгөөд манай улсын шүүгчдэд зөвлөгөө өгч байжээ. Өдгөө Монгол Улс эрх зүйн салбартаа шинэчлэл хийж, ардчилалын замаар хэрхэн замнаж байгааг хараад бахархаж байна гэдгээ ноён М.Вайсс хэлсэн. Түүнчлэн “Улс орон болгон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, түүхтэй байдаг. Манай улсын эрх зүйн шинэчлэл цэгцэрсэн. Тиймээс бид туршлагаасаа хуваалцаж, бидний алдааг давтахгүй байх, хамгийн сайн зөвлөгөөг өгөхөд бэлэн байна” гэлээ.
ХБНГУ-ын Парламентын Хяналтын байнгын хороо нь Үндсэн хуулийг хамгаалах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байна уу гэдгийг хянадаг юм байна. Энэ байнгын хорооны бүрэлдэхүүнд парламентад суудалтай бүх намын төлөөллөөс багтдаг гэж ноён М.Вайсс ярилаа. Түүнчлэн социалист нийгмээс уламжилсан эрх зүйг шинэ нийгэмд шинэчлэхэд иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь чухал байдаг талаар дурдсан юм. Ямар ч сайн хууль баталлаа ч иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь эрх зүйн салбарын шинэчлэлд гарч болох бэрхшээл гэж ноён М.Вайсс онцолж байлаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн Парламентын Үндсэн хуулийн хяналтын байнгын хорооны дарга М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж 1993 оноос эхлэн Ханнс Зайделийн сангийн шугамаар харилцаа холбоотой болж эрх зүйн салбарт хамтран ажиллаж, туслалацаа үзүүлж ирсэнд талархаж байдгаа илэрхийллээ. Түүнчлэн манай улс авлигын эсрэг тууштай тэмцэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шинэ шатанд ажиллаж байгаагаа дуулгасан юм. Эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдсан зарим хууль өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн, авлигын индекс буурсан гээд салбарын шинэчлэл үр дүнгээ өгч эхэлсэн байна. Цаашид нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн, шинээр боловсрогдож батлагдах хуулийн төслүүдэд хамтарч ажиллах, эрх зүйн салбарын шинэчлэлтэй холбоотойгоор хуульчдад сургалт зохион байгуулах шаардлагатай байна гэдгээ парламентын гишүүн Ш.Түвдэндорж мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл