Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ
Шууд: Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
УИХ-ын дэд даргад Р.Гончигдожийг дэвшүүлэхийг ТББХ дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарь дахь нууц дансны асуудлаасаа болж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж үүнийг нь УИХ ёсчлон биелүүлсэн. Ингэснээр УИХ дахь АН бүлгээс дахин УИХ дэд дарга томилох болоод байсан юм. Үүний дагуу тус намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргад томилуулах хүсэлт гаргасан юм. Үүнийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Дэд даргад нэр дэвшигчээс асуух асуулт байнгын хорооны гишүүдээс гарсангүй. Ийн санал хурааж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хувьд 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогджээ. Мөн 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд олон удаа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч юм. Дашрамд дурьдахад, С.Баярцогт, Р.Гончигдорж хоёр чуулганы танхимд нэг ширээнд суудаг юм. Тэгэхээр Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга болсоноор С.Баярцогттой суудлаа сольж суух бололтой.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарь дахь нууц дансны асуудлаасаа болж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж үүнийг нь УИХ ёсчлон биелүүлсэн. Ингэснээр УИХ дахь АН бүлгээс дахин УИХ дэд дарга томилох болоод байсан юм. Үүний дагуу тус намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргад томилуулах хүсэлт гаргасан юм. Үүнийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Дэд даргад нэр дэвшигчээс асуух асуулт байнгын хорооны гишүүдээс гарсангүй. Ийн санал хурааж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хувьд 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогджээ. Мөн 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд олон удаа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч юм. Дашрамд дурьдахад, С.Баярцогт, Р.Гончигдорж хоёр чуулганы танхимд нэг ширээнд суудаг юм. Тэгэхээр Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга болсоноор С.Баярцогттой суудлаа сольж суух бололтой.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл























