Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын дэд даргыг өнөөдөр томилно
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон болохоор түүний оронд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг томилж байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулах бол ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулах аж. Харин хуралдаанаар хэлэлцэх гурав дахь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх байх аж. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулна.
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон болохоор түүний оронд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг томилж байгаа юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулах бол ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулах аж. Харин хуралдаанаар хэлэлцэх гурав дахь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх байх аж. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулна.
0 Сэтгэгдэл
























