БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
УИХ-ын дэд даргыг сонгоход улс төржиж, завсарлага авах шаардлага байна уу МАН-ынхан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд гишүүд асуулт асууж, саналаа хэлж улмаар санал хураах дөхөх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр улстөржих шаардлагагүй зүйлийг хүртэл улс төр болгож сэвж яваа МАН сөрөг хүчний үүргийг сөрөх хүчин гэж ойлгоод байгаа бололтой. Үүний хамгийн том нотолгоо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцсэн УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудалд хандаж байгаа байдлаас тольдож болохоор.
Уг нь УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлэхээ УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өөрсдөө шийдвэрлэдэг. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуульд ч заасан байдаг. Гэтэл сөрөг хүчин ямар байдгийг үзүүлнэ гэж аархаж байсан МАН-ынхан УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлыг илтэж гуйвуулж, “хүний тогоо” руу буюу Ардчилсан намын бүлгийн хурлаараа шийдвэрлээд хэлэлцээд ороод ирсэн асуудлын төлөө, 26 дугаар тойргийн асуудлаар төлөөс нэхэж жижигхэн улс төр хийж байгаа нь харамсалтай.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бол АН МАН хоёрт битгий хэл ард түмэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд гишүүд асуулт асууж, саналаа хэлж улмаар санал хураах дөхөх үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр улстөржих шаардлагагүй зүйлийг хүртэл улс төр болгож сэвж яваа МАН сөрөг хүчний үүргийг сөрөх хүчин гэж ойлгоод байгаа бололтой. Үүний хамгийн том нотолгоо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцсэн УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудалд хандаж байгаа байдлаас тольдож болохоор.Уг нь УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлэхээ УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өөрсдөө шийдвэрлэдэг. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуульд ч заасан байдаг. Гэтэл сөрөг хүчин ямар байдгийг үзүүлнэ гэж аархаж байсан МАН-ынхан УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлыг илтэж гуйвуулж, “хүний тогоо” руу буюу Ардчилсан намын бүлгийн хурлаараа шийдвэрлээд хэлэлцээд ороод ирсэн асуудлын төлөө, 26 дугаар тойргийн асуудлаар төлөөс нэхэж жижигхэн улс төр хийж байгаа нь харамсалтай.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бол АН МАН хоёрт битгий хэл ард түмэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
0 Сэтгэгдэл























