Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН их хурлаа ирэх долоо хоногийн лхагва гаригт хийнэ
АН сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагийн 11 цагт хийдэг “4/11-сэтгүүлчидтэй уулзах цаг” уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг, Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь нар оролцож, намын их хурал, дөрөвдүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
АН-ын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын турш намынхаа үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар хийсэн байна. Бүх шатны сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус нам дүрмээ шинэ агуулгаар баяжуулахаар анхан шатны намуудынхаа саналыг сонссон байна.
Гүйцэтгэх зөвлөлийн хоёр жилийн турш боловсруулсан дүрмийн төсөлд туссанаар хэд хэдэн гол өөрчлөлт оржээ. Тухайлбал АН ҮЗХ-ндоо ард түмнээс сонгогдсон хүмүүсээ түлхүү оруулах юм байна. Өөрөөр хэлбэл ИТХ-д сонгогдсон хүмүүсээ ҮЗХ-нд оролцуулахаар дүрмийн төсөлд тусгасан байна. Ингэснээр нам хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүсийн эрхшээлд орохоос сэргийлэх юм байна. Мөн өнөөдөр Монголд хаана сайн боловсон хүчин, хүний нөөц байгааг мэдэхгүй, тэрнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа учраас хүмүүсийнхээ бүртгэлийг сайжруулах заалт оржээ. Түүнчлэн АН дан хэвтээ тогтолцоотой байгаа нь зарим талаараа хариуцлагыг сулруулж байгаа тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь аймгийн намын даргыг томилох зэрэг зохицуулалт хийхээр тусгасан байна. Энэ мэтчилэн дүрмийн төслийн гол гол заалтуудаа намынхаа анхан шатаар хэлэлцүүлжээ.
Харин энэ сарын найманд АН-ын Ёслолын их хурлыг хийхээр АН-ын Хэрэг эрхлэх газар бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм байна. 2000 оноос хойш 5 дахь удаагаа хийж байгаа намын их хурал нь энэ удаа цахим хэлбэрээр хамгийн олон хүн оролцуулах гэж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарт 7000 гишүүн цуглан, Монгол орны өнцөг булан бүрт 21 аймагт хуралдаанууд нэгэн дор болж төлөөлөгчид цахим хэлбэрээр холбогдох аж. Ингэснээр АН-ын Их хурлуудын түүхэн дэх хамгийн их төлөөлөгч бага зардлаар оролцох юм байна.
Хуралдааны талаар товчхон хүргэе.

2000 он 12.06

1990 оны ардчилсан хувьсгал ялснаас хойш 10 жилийн дараа буюу 2000 оны 12.06 нд  ардчилалын төлөөх 5 нам  нэгдэж АН байгуулагдаж байв. 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ардчилалын төлөөх намууд нийт сонгогчдын 50 хувийг авсан боловч салангид намууд саналаа хувааж байлаа. Тиймээс 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан Их хурлаар МҮАН МСДН, МоАН, МСМН, МШАН таван нам нэгдэж  АН-ыг байгуулсан нь Монголын улс төрийн амьдралд улс төрийн намууд үнэт зүйлээрээ нэгдэж эвлэлдэж чадсанаараа цоо шинэ соёлыг буй болгосон билээ. Ийнхүү АН-ын анхны даргаар Д.Дорлигжав, Ерөнхий Нарийн бичигийн даргаар З.Энхболд нар сонгогдон ажиллаж байлаа.

2005 Ардчилсан Намын Үндэсний чуулган 03.31

М.Энхсайхан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Ц.Элбэгдоржийг намын даргаар сонгов.  АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын дотоод сунгаагаар тодруулах улс төрийн шинэ соёлыг Монголд анх удаа санаачилж хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргасан нь энэ Их хурлын гол шинэчлэл байсан юм. 1480 төлөөлөгч оролцсон.

2006.04.01

04.01 АН-ын III их хурал Онц чуулган болж АН-ын үзэл баримтлалын болон Үндсэн Дүрмийн шинэчлэн найруулсан төслийг 1480 төлөөлөгч баталсан. АН-ын үзэл баримтлалын тодотголоор “Ардчилал, хүний эрх эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд Монголын ард түмнийг анхлан уриалан дуудсан улс төрийн хүчнүүдийн нэгдэл” гэж үзээд эрхэм зорилго нь “Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгыг бүтээгч чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх явдал мөн” хэмээн үзсэн. Энэ бол АН баруун төлвийн либерал нам болохоо зарласан хэрэг юм.

2009.04.03

Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр батлав.  Энэ их хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо өрсөлдсөн зургаан нэр дэвшигч  АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨХ НЭГ БАГ болон хамтран ажиллахаа илэрхийлж гишүүддээ урам зориг төрүүлсэн нь улс төрийн шинэ соёл, намын түүхэн дэх харилцааны шинэчлэл болж чадсан билээ. Учир нь АН-ынхан дотроо хагаралтай байдаг гэх ойлголтонд хүчтэй цохилт өгч АНХНЫ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ сонгуулса юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан