Билгийн

Доллар (USD)

2824.0

Улаанбаатар

+19°C
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
USD / 3589.0₮
CNY / 501.3₮
KRW / 2.69₮
SEK / 395.1₮
JPY / 25.31₮
RUB / 52.69₮
EUR / 4140.0₮
CHF / 4457.0₮
GBP / 4910.0₮
HKD / 459.0₮
CAD / 2640.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2824.0₮
NZD / 2214.0₮
TRY / 93.7₮
Г.Уянга: Сэтгүүл зүйн нэр хүнд унаж байгаад би эмзэглэдэг

Нэгэн зууныг өртөөлсөн Монголын сэтгүүл зүй хэмээх их айлынхан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглээд даруй 20 жил өнгөрчээ. Дөрөв дэх засаглалынхан гэгддэг сэтгүүл зүйн салбарынхан ардчиллаас хойш алдаа оноогоо шүүн тунгааж, хэлэлцсээр өнөөдөртээ золголоо. Дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид өнгөрсөн хугацаанд алдсан, оносон ч зүйл бий. Энэ өдрийг тохиолдуулан бидний эгнээнээс улс төрд хөл тавьсан УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Сэтгүүлчийнхээ хувьд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?  
-Сэтгүүлчийн хувиар на­майг хүндэтгэж урьсан арга хэмжээнүүдэд цаг заваа зохицуулан оролцоно. Монголд ардчилсан нийгэм тогтоод 23 жил болох хугацаанд бид ямар эрх чөлөө олж авсан бэ гэдгийг энэ өдөр сэтгүүлчид  дүгнэх ёстой байх. Өмнө нь манайхан ямар эрх чөлөө хүсч байгаад одоо аль нь биеллээ олсон эсэхийг дүгнэхэд энэ өдрийг ашиглаасай гэж бодож байна. Монголд 23 жилийн өмнө чөлөөт хэвлэл үүсч бий болж байхад манайхан маш өөр зүйлийг хүсч мөрөөдөж байлаа. Тухайн үед нэг намын дарангуйлал дор хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан. Хэдийгээр төрийн үзэл суртлын хэмжээнд хязгаарлагдсан ч эрх чөлөө бас байсан гэж боддог. Тухайлбал, тэр үед “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд хэн нэгэн албан тушаалтны тухай шүүмжлэл гарвал дор нь хариуцлага хүлээлгэдэг байлаа. Энэ үед сэтгүүлчид ёс суртахуунтай, мэдлэгтэй байсан. Нэг үг, үсэг, цэг, таслалын алдааныхаа төлөө цалингаа хасуулдаг, хариуцлага хүлээж албан тушаал буурдаг байв. Тэр ч утгаараа Монголын сэтгүүлзүй нийгмийг чирч явдаг, нийгмийн сэхээтэн, түүчээ хэсэг нь болж чаддаг байлаа. Үүнийг одоогийнхтой харьцуулаад үзэхэд Монголын сэтгүүлчид нийгмийн сэхээтэн хэсэг биш болжээ. Тэд сэтгүүл зүйн зугаа цэнгэлийн үүргийг нь биелүүлж, мэдээлэл өгөх, танин мэдүүлэх, ухааруулах нийгмийг залах хөтөчийн үүргээ биелүүлж чадахгүй байна. Чадварлаг боловсон хүчин ч ховорджээ. Тиймээс бид үүнд дүгнэлт хийх цаг нь болсон. Сэтгүүл зүйн нэр хүнд доройтож, улстөрчид сэтгүүлчдийг мэдлэг боловс­рол, ёс зүйн төвшнийх нь хувьд басамжилдаг болсон байна. Бид үүнд гарцаагүй дүг­нэлт хийх ёстой. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөтэй байхын тулд цөөн тооны чанартай байх хэрэгтэй. Ёс зүйн хувьд ч ахих шаардлагатай. Хууль эрх зүйн орчноо улам боловсронгуй болгоход анхаарч энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлээсэй гэж бодож байна.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг эргүүлэн татсан. 1999 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль өнөөгийн нөхцөлд төдийлэн уялдахгүй байна. Бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгохын тулд юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Бидэнд хэд хэдэн хууль шаардлагатай. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл явж буй ч бид хэвлэл мэдээллийн салбар ямар суурь зарчмаар явах ёстойг тодорхойлох ёстой. Мөн радио өргөн нэвтрүүлгийн болон Контентын, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль гарах ёстой юм билээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуульд эзэмшигч нь хэн байх юм, ямар хуулийн хүрээнд эзэмшигч нь хариуцлага хүлээх эсэхийг тусгаж өгнө. Энэ хууль сэтгүүл зүйг замбараатай, нийгэмд хөтөчийн үүрэг гүйцэтгэх тал руу нь түлхүү чиглэж байгаа. Уг хуулийн төсөл дээр идэвхтэй ажиллаж, маш олон заалт оруулсан хүний хувьд хэлэхэд уг хууль батлагдаасай гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг “атгаж” залж байгаа мөнгөтэй эрхмүүдэд уг хууль таалагдахгүй байгаа. Тиймээс сэтгүүлчдийн өөрсдийнх нь чин хүсэл, оролцоотойгоор батлагдах байх.
-Хэвлэл мэдээллийн хэ­рэг­сэл хэн нэгэнд худал­даг­дсанаас болж сэтгүүлчид нийгмийн түүчээ болох үүр­гээ умартаж байна гэж их ярих болж. Нөгөөтэйгүүр хэн нэгэн даргаас хамааралтай болчихоор хүссэн зүйлээ бичиж чадахгүй байна гэх нь ч бий.
-Бид ахуйн хүлээснээс чөлөөлөгдөж, сэтгүүлчид өөрс­­дөө эрх чөлөөгөө олох ёс­той. Эрх чөлөө хүн бүрт бий. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхэм сэтгүүлчдийн эрх чөлөөний хязгаарыг зурах ёсгүй. Эрх чөлөөг хэн ч бэлэглэдэггүй. Түүнийг дандаа л тэмцэж олсон байдаг. Тиймээс сэтгүүлч биднээс тэмцэл, эр зориг, тодорхой хэмжээний золиос шаардах байх. Сэтгүүлчид тэмцлийг хүсэхгүй байвал эзний зааж өгсөн хүрээ хязгаарт байхаас өөр аргагүй. Үүнээс илүү эрх чөлөө хэрэгтэй байвал тэмцэх л хэрэгтэй дээ. Тухайлбал, “Энэ хүний тухай бич” гээд мөнгө өгвөл бичих сонирхолгүй байвал олон нийтэд зарлаад эсрэгээр нь бичиж болно шүү дээ. Эрх чөлөөг өөрөө тунхаглаж, энэ хүрээнд идэвхтэй ажиллах боломж бий. Эхний ээлжинд бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгомоор байна. Сэтгүүлчид жагсч, цуглаж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж болно. Би эгэл жирийн сэтгүүлчийн хариуцлагатай байдлын төлөө хамтрахад бэлэн байна.
-Сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнийг тодорхойл гэвэл?
-Сэтгүүлчийн мэргэжил дан ганц хүсэл биш. Авьяас чадвар, мэдлэг боловсрол хариуцлага байх ёстой. Эрх чөлөөний нөгөө тал нь хариуцлага шүү дээ. Үүнийг бүгд ухаж ойлгох ёстой юм шиг санагддаг. Би нэг ноцтой алдаа дурдъя. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр охинтойгоо тоглолт үзээд сууж байсныг нь нэг сонины сэтгүүлч “С.Отгонбаяр залуухан нууц амрагтайгаа тоглолт үзэж байна” гэсэн материал нийтэлсэн. Тэр үед С.Отгонбаяр шүүхэд хандаж болох байсан ч тэрээр хэвлэлийн хурал зарлаад охиноо авчирч танилцуулаад “Энэ миний охин. Та бүхэн аливаа зүйлийг бичихдээ лавлаж байгаарай” гэсэн. Гэтэл нөгөө материалыг бичсэн сэтгүүлч түүнээс уучлалт гуйгаагүй. Энэ бол сэтгүүлч гэсэн нэрийг зүүж байгаа хүн бүрт ичмээр зүйл. Бүх зүйл хариуцлагатай тэгсэн хэр нь эрх чөлөөтэй байх ёстой. Энэ бүхнийг хуульчилж өгнө. Ойлгомжтой хууль эрх зүйн хүрээнд сэтгүүлчид ажиллаж, аль болох алдаа гаргахгүй урьдчилан сэргийлэх боломжийг дээрх хуульд тусгаж өгөхийг эрмэлзэнэ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэмэгдэх тусам чанаргүй мэдээ, материал нийтлэгдэж, боловсон хүчин ч чадваргүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хэвлэлийн хүрээлэнгээс манайд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тэнд 5000 гаруй ажилтан ажилладаг гэсэн мэдээлэл өгсөн. Ний нуугүй хэлэхэд энэ салбарт ажиллагсад олон байгаагийн хэрээр нийгэмд үзүүлэх нөлөөлөл байхгүй болж байна. Тухайлбал, намайг ажиллаж байх үед Монголд дөрөвхөн телевиз, өдөр тутмын хоёр сонин үйл ажиллагаа явуулж байлаа. Тэр үед Төрийн ордонд 10 хүрэхгүй сэтгүүлч нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 500 хүн орж ирж байна шүү дээ. Хэт эмх замбараагүй байдал хэвлэл мэдээллийн нөлөөллийг байхгүй болгож байна. Хэн алийг нь үзэж, үзэхгүй байгаа нь мэдэгдэхгүй болчихож. Маш олон мэдээллийн аль нь үнэн худал болох эсэхэд төөрөлдөж  сүүлдээ үзэх сонирхол хүмүүст төрөхгүй байна. Тэр хэрээр мэдээллийн хэрэгслийн нөлөө буурдаг. Уншигч, сонсогч, үзэгчид хэрэгтэй хэрэггүй үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлд итгэж байхын оронд твиттер, фэйсбүүкээр өөрийн үзэл бодлыг бичсэн нь дээр гэж үзэж байна. Сэтгүүл зүйн нэр хүнд унаж байгаа нь надад эмзэг санагддаг. Тиймээс энэ бүхнийг өөд нь татах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

С.Аз

0 Сэтгэгдэл
Монголын сэтгүүл зүйг унагаж шавартай хутгасан хүний нэг нь Г.Уянга өөрөө шүү дээ. Шантаажны сэтгүүл зүйг бий болгосон хүн мөн. 2005-2009 онд Г.Уянга нөхөр Баатархуягын хамт хэн нэгнийг муулж, мөнгө авдаг байсан. Эсвэл хэн нэгний бууны нохой болж захиалгат зүйл бичиж хооронд алалцуулж, хэвлэлийн индэрийг бохирдуулж байв шүү
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан