Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг зөвшилцлөө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хаалттай горимоор хэлэлцлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм. Үүний дараа “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Улаанбаатар хотноо 2007 оны гуравдугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр Монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан юм байна. АНУ-ын тал Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө худалдааны дэглэм, эрх зүйн тогтолцооны томоохон шинэчлэл хийх, хөдөлмөрийн орчин нөхцлөө сайжруулах нь зүйтэй гэж үзэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах хариуг өгсөн юм байна. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд С.Батболд 2009 оны зургадугаар сард Вашингтон хотод АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирктэй уулзахдаа хоёр улсын хооронд Ил тод байдлын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх болсноо зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сард АНУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр тал хэлэлцээрийг байгуулж гарын үсэг зурах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа болохоор Орон улсын гэрээний тухай хуульд зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс “гуравдагч хөрш” АНУ-тай цаашид чөлөөт худалдааны гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэх юм. АНУ-ын хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээрийг 19 оронтой, Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг есөн оронтой байгуулсан юм байна. Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд хэлэлцээрийг байгуулахын өмнө АНУ-ын бусад орнуудтай, тэр дундаа манай орон шиг хөгжиж буй орнуудтай байгуулсан гэрээнүүдийг сайн судалж үзэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэргэшсэн хуульчдыг ажиллуулахын чухлыг онцолж байсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи энэхүү хэлэлцээрийг байгуулахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл