БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Анхны “Эко хороолол”-ын дэд бүтцийн ажил Эрдэнэтэд эхэллээ
Эрдэнэт хотын 8 дугаар хороололд баригдах Эко хорооллын дэд бүтцийн ажлын нээлт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Орхон аймагт ажиллах үеэр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ тохилог, тав тухтай амины орон сууцаар хангах зорилтын хүрээнд тус аймагт “Эко хороолол” төсөл хэрэгжүүлж эхэлж буй бөгөөд иргэд өөрийн гэсэн өмчтэй, газартай, үр хүүхдэдээ өвлүүлэх баялагтай болно. Энэ хороололд эхний ээлжинд 11 га талбайд 200 айлын амины орон сууцны дэд бүтцийн ажил эхэлж байгаа юм. Үлдсэн 17 га-д одоогоор 180 айл амьдарч байна. Энэ талбайд дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины эсвэл орон сууцны барилгууд баригдах боломжтой болно гэж тус аймгийн Засаг дарга Г.Зоригт ярилаа.
Орхин аймагт эхэлсэн ”Эко хороолол”-ын дэд бүтцийн ажилд МСҮТ-д сурч мэргэжил эзэмшсэн 60 гаруй залуучууд ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эрдэнэт хотын 8 дугаар хороололд баригдах Эко хорооллын дэд бүтцийн ажлын нээлт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Орхон аймагт ажиллах үеэр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ тохилог, тав тухтай амины орон сууцаар хангах зорилтын хүрээнд тус аймагт “Эко хороолол” төсөл хэрэгжүүлж эхэлж буй бөгөөд иргэд өөрийн гэсэн өмчтэй, газартай, үр хүүхдэдээ өвлүүлэх баялагтай болно. Энэ хороололд эхний ээлжинд 11 га талбайд 200 айлын амины орон сууцны дэд бүтцийн ажил эхэлж байгаа юм. Үлдсэн 17 га-д одоогоор 180 айл амьдарч байна. Энэ талбайд дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины эсвэл орон сууцны барилгууд баригдах боломжтой болно гэж тус аймгийн Засаг дарга Г.Зоригт ярилаа. Орхин аймагт эхэлсэн ”Эко хороолол”-ын дэд бүтцийн ажилд МСҮТ-д сурч мэргэжил эзэмшсэн 60 гаруй залуучууд ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл























