БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
МАН-аас Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшинэ
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан талаараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд намын анхан шатны 370 байгууллагын 220 мянган гишүүний дунд явуулсан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнд Бага хурлын долдугаар бага хурлаараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтлоо гэдгийг тус намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дарга хэллээ.
Бага хурлаар нэр дэвшигчийг тодруулахын тулд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нарын нэгийг сонгохын тулд нууцаар санал хураажээ. Эхний санал хураалтад дөрвөн нэр дэвшигчээс хэн нь ч 50 хувийн санал аваагүй байна. Тиймээс хамгийн их санал авсан Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ хоёрын дунд дахин санал хураахад хоёр ч удаа санал тэнцжээ. Ийн дөрөвдэх удаагаа санал хураахад Б.Бат-Эрдэнэ есөн хүний саналаар ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон байна.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, “Би өмнөх төрийн тэргүүнүүдийн хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлыг үргэлжлүүлэн авч явна. Мөн Монгол хүний эх орондоо амьдрах баталгаа, боломжийг нэмэгдүүлэх, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө гээд олон талын бодлого чиглэлээр ажиллана” гэдгээ хэлсэн юм.
Харин МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд МАХН-тай хамтрах уу гэдгийг намын даргаас тодруулахад, “Энэ тухай ярилцаж байгаа. МАХН-ынхан хурлаа хийх байх. Тэр болтол бид ч гэсэн ямар хэлбэрээр хамтрах ажиллах вэ гэдгээ боловсруулна. Мэдээж хэлэлцээр хийсний дараа шийдэх байх. Ажил урагшилж байна” гэсэн тайлбарыг Ө.Энхтүвшин өгсөн юм.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан талаараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд намын анхан шатны 370 байгууллагын 220 мянган гишүүний дунд явуулсан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнд Бага хурлын долдугаар бага хурлаараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтлоо гэдгийг тус намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дарга хэллээ.
Бага хурлаар нэр дэвшигчийг тодруулахын тулд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нарын нэгийг сонгохын тулд нууцаар санал хураажээ. Эхний санал хураалтад дөрвөн нэр дэвшигчээс хэн нь ч 50 хувийн санал аваагүй байна. Тиймээс хамгийн их санал авсан Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ хоёрын дунд дахин санал хураахад хоёр ч удаа санал тэнцжээ. Ийн дөрөвдэх удаагаа санал хураахад Б.Бат-Эрдэнэ есөн хүний саналаар ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон байна.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, “Би өмнөх төрийн тэргүүнүүдийн хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлыг үргэлжлүүлэн авч явна. Мөн Монгол хүний эх орондоо амьдрах баталгаа, боломжийг нэмэгдүүлэх, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө гээд олон талын бодлого чиглэлээр ажиллана” гэдгээ хэлсэн юм.
Харин МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд МАХН-тай хамтрах уу гэдгийг намын даргаас тодруулахад, “Энэ тухай ярилцаж байгаа. МАХН-ынхан хурлаа хийх байх. Тэр болтол бид ч гэсэн ямар хэлбэрээр хамтрах ажиллах вэ гэдгээ боловсруулна. Мэдээж хэлэлцээр хийсний дараа шийдэх байх. Ажил урагшилж байна” гэсэн тайлбарыг Ө.Энхтүвшин өгсөн юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл























