БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Гадаадад буй монголчууд зургадугаар сарын 14-16-нд саналаа өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах СЕХ, ГХЯ-ны хамтарсан комисс байгуулан ажлиллаж эхэлжээ. Уг комиссоос мэдээлснээр гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан зургадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар болсон байна. Иймээс гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгууль өгөх насны иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн нийт 39 газарт байгуулах аж.
Сонгуульд саналаа өгөх хүмүүс иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан гадаадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг үргэлжлүүлж байна. Хэрэв шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол гадаадад буй монгол иргэд энэ сарын 5-29-ний хооронд Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн буюу факс, цахим шуудан, утсаар бүртгүүлж, санал өгөх эрхээ баталгаажуулах ёстой.

0 Сэтгэгдэл