Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гавьяат тамирчин, дархан аварга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч

МАН-ын ээлжит Бага хурал амралтын өдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Бямба гарагийн өглөө Удирдах зөвлөлөө хуралдуулж, зургадугаар сарын 26-ны лхагва гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг өрсөлдүүлэхээ урьдчилсан байдлаар шийдсэн юм. Нэр дэвшигчээ хоёр шаттайгаар тодруулсан болохоор эхний санал асуулгаар нэр нь гарсан хүмүүсээ хэлэлцжээ. Иргэд болон намын гишүүдээсээ санал асуухад Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд, Д.Лүндээжанцан нарыг нэрлэсэн байна. Гэвч Удирдах зөвлөлийн хурлын үеэр зарим нь нэрээ татаж, өрсөлдөхөөс татгалзжээ. Ингээд Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарыг Бага хуралд оруулав.
Бямба гарагийн өглөөний 11 цагийн үед эхэлсэн Ардын намын Бага хурал ням гарагийн үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн юм. Мэдээж, энэ хурлын гол асуудал намынхаа өмнөөс сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах байв.

Дээрх дөрвөн гишүүнд Бага хурлын гишүүд саналаа өгөхөд Д.Оюухорол, Д.Лүндээжанцан нар санал бага авч хасагджээ. Өрсөлдөөнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тунаж үлдсэн байна. 230 гаруй гишүүний ирцтэйгээр хуралдсан Бага хурал намын даргаа, аваргатай хоёр ч удаа уралдуулах хэрэгтэй болж. Гишүүд Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэд өгсөн санал хоёр удаа тэнцэж, гурав дахь санал хураалтаар нэр дэвшигч тодорчээ. Бага хурлын гишүүд сүүлийн санал хураалтад Б.Бат-Эрдэнэ гишүүнд есөн хүн илүү санал өгснөөр нэр дэвшигчийн төлөөх өрсөлдөөнд аварга давсан байна.
Ийнхүү хуулийн хугацаандаа хамгийн эхний хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулан, шийдвэрээ гаргаад байгаа нам МАН  боллоо. Заавал Их хурал хуралдуулахгүйгээр Бага хурал шийддэг дүрмийн дагуу Ардын намынхан шийдвэрээ эцэслэн гаргалаа. Тэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, өрсөлдүүлснээр МАХН-аас дэмжлэг авч магадгүй байгаа. Яагаад гэвэл МАХН-ынхан сүүлийн үед МАН-ынхантай ихэд ойр дотно ажиллаж, нэгдэх тухай яриаг үе үе хөндөх болсон. Өөрсдөө нэр дэвшигч тодруулан өрсөлдөхөөс илүүтэй МАН нэр дэвшигчээрээ хэнийг тодруулж өрсөлдүүлэхийг хүлээж, харж байсан гэхэд болно. Шийдвэр гарсан учир энэ долоо хоногт улс төрийн намуудын шат шатны хурал болж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх эрхмүүдээ зарлаж эсвэл хэнийг нь дэмжихээ илэрхийлж эхэлнэ.

МАН-аас нэр дэвшихээр болсон Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн хууль эрхзүйн магистр зэрэгтэй. Тэрээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч даргаар ажиллаж байгаад 1999-2001 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захиралаар ажиллажээ.

Харин улс төрийн карьераа Б.Бат-Эрдэнэ 2004 онд УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас сонгогдсоноор эхэлсэн. Түүнээс хойш тэрээр гурав дахь парламентдаа ажиллаж байгаа билээ. 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан. Түүнээс өөрөөр тэрээр ямар нэг сайдын албан тушаал хашиж байгаагүй юм. Байгаль орчны асуудлыг парламентад хөндөж тавьдаг гишүүдийн нэг.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор 1989 онд шагнуулж, Монгол Улсын дархан аварга цолыг 1990 онд хүртэжээ. Ингээд 1998 онд тэрээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. МАН-аас нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн товч намтар ийм байна. Удахгүй тэд СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлж, сонгуулийн штабаа байгуулах гэнэ.
0 Сэтгэгдэл
Арван жил Мөнх-Эрдэнийг дарчихаад Сүхбатад 2 унаад л бөхөө орхисон Уул нь харитлаа барилдсан бол ард түмэн хүндлэх байлаа Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй Намын нэрээр 30 хувь авбал их юм
Mash huvia hicheesen haramch hun 10 turuulchiheed 10 tugrug handivlsan boluu uguil bhgui yu
Yag zuw demjeed ugdug yum shv Tuw Halh Mongolchuud turiin joloogoo atgahgvi bol bolohgvi ni hezee baruun Mongolchuudad Haanii sentiig ugdug yos bailaa tvvhend.
Монголын төрд өнөө үед дутагдаж байгаа ховор сайхан монгол эр хүн бол Батэрдэнэ. Ёс жудагтай эх орон газар шороондоо хайртай, хамгийн гол нь сэтгэл итгэлийн хувьд ***** болоогүй,
Yag zuw demjeed ugdug yum shv Tuw Halh Mongolchuud turiin joloogoo atgahgvi bol bolohgvi ni hezee baruun Mongolchuudad Haanii sentiig ugdug yos bailaa tvvhend.
МАН ханы лидер бүгд авилга хээл хахуульд автсан учир их аврагыг шороодуулах мэт хийж чадаж л байна.Анх адуучин Дашдоров, уурхайчин Очирбат,засварчин Багабанди, орчуулагч Энхбаяр,сэтгүүлч Элбэгдорж одоо монголын төрд бөх хэрэг болж дээ. Авраг маань Мөнх-Эрдэнийг арван жил дарж авраг болж авсанд над мэт бөхийн хорхойтонууд аяс дургүйхэн л баЙДАГ ЮМ
Хамгийн их уншсан