Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ш.Батсайхан: Шинэчлэлийн хорооноос намын удирдлагуудад ичгүүртэй санал тавьсанд харамсаж байна
МАН-ын дэргэд Шинэчлэлийн хороо гэх сүржин нэртэй байгууллага өнгөрсөн хавраас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхан тэд намын удирдлага, бодлого үйл ажиллагааг шинэчлэхийн тулд Шинэчлэлийн хороог байгуулсан гэж ярьж байсан ч саянаас тус хорооныхон хоорондоо түнжин хагарч, зарим нөхөд нь намын бүлэг фракцуудын гар хөл болон албан тушаал гуйж гүйх болсон байна. Энэ талаар тус хорооны зохицуулагч Ш.Батсайхантай ярилцлаа.
-МАН-ыг шинэчлэе гэсэн хэсэг залуус Шинэчлэлийн хороо байгуулсан. Гэтэл өнөөдөр залуусын зарим нь ажил албан тушаалын төлөө зорилгоосоо ухарсан гэж сонссон. Үүнийг тодруулъя?
-МАН-ынхаа “Шинэчлэлийн хороо”-г дэмжиж байсан жирийн гишүүд дэмжигчдээсээ уучлалт гуйж байна. Шинэчлэлийн хороог байгуулах гэж залуучууд цаг наргүй ажилласан. Гэвч хороо маань зорилгоо биелүүлж чадахгүй болж байна. Манай намд олон жигүүр, хөдөлгөөн гарч ирсэн. Гэтэл тэд шантааж хийж албан тушаал аваад чимээгүй болдог. Бидний дунд ч гэсэн тийм хүн байжээ. Тэгэхээр “Шинэчлэлийн хороо”-ны ажил шинэчлэх биш наймаалцах ажил болон хувирлаа. Албан тушаал горьдох, амлах, тохиролцох энэ хэлбэр рүү явж байгаа нь бид шинэчлэл хийх боломжгүй болсон гэдгийг харуулж байгаа юм. Тэр дундаа хамт явсан журмын нөхдөө даргын сэтэр, албан тушаалд шунана гэж бодсонгүй. Биднийг намын шинэчлэл, дарга нарын буруу үйлдлийг шүүмжилж байсан зорилгоосоо ухарсан гэж олон хүн ярих боллоо. Энэ бол үнэн. Энэ нь намыг шинэчлэх бус хорлосон үйлдэл болж байна.
-Тэгэхээр цаашид хэрхэх вэ. “Шинэчлэлийн хороо” гээд яваад байх уу, өөр алхам хийх үү?
-Намаа шинэчлэгдээсэй гэж боддог, түүнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулахад бэлэн жирийн гишүүд дэмжигчидтэйгээ нийлж өнөөдрөөс эхлэн МАН-ын XXVII их хурлын төлөөх хөдөлгөөн болж идэвхитэй ажиллах болно. Тиймээс намын их хурлыг хуралдуулж шинэ бодлого гаргахгүй бол Монголын улс төрд манай нам тогтвортой байж чадахгүй.
-Намын их хурлыг хүлээсэн олон хүн байна. Тэндээс та бүхний хүссэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаа юм уу?
-Яагаад гэхээр их хуралд МАН-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Бодлого хөтөлбөр шинэчлэгдэж үйл ажиллагаа эрчимжинэ гэж найдаж байгаа. Хэрвээ буруутгах гээд байгаа бол өнгөрсөн арван жилд МАН-ын удирдлагад ажиллаж байсан бүх хүмүүсийг буруутгах хэрэгтэй. Бүх зүйл тэндээс эхэлж, үргэлжилж явсаар өнөөдрийн дорой байдалд хүргэсэн. Яг одоогийн хувьд намыг цааш нь авч явах шинэ үе гарч ирэх цаг нь болсон. Өнгөрсөн сонгуулиудын үр дүн үүнийг харуулж байна.
-Шинэчлэлийн хорооны зарим нөхөд зорилгоосоо ухарлаа гэж ярьж байна. Үүнийг ямар үндэслэлээр хэлээд байна?
-Намын өнөөгийн удирдлагуудын бодолго үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд шүүмжилж явсан хүмүүс өнөөдөр “таны зөвлөх болоё” гээд гуйгаад орж болохгүй биз дээ. Шинэчлэл хийх гэж байгаа юм бол жаахан ч гэсэн ёс зүйтэй байх ёстой. Энэ чинь болохгүй байна, тэр чинь ч болохгүй байна гэж шүүмжилчихээд эцэс сүүлд нь “Намайг ажилд аваач” гээд царай алдаж байгаа нь ичгүүртэй үйлдэл. Шинэчлэлийн хорооны удирдлагууд намын удирдлагуудад ийм ичгүүртэй санал тавьсанд харамсч байна. Тиймээс би тэр шинэчлэл нэрийн дор цугласан бялдууч нартай хамт ажиллаж чадахгүйгээ мэдэгдсэн. Би тэднийг өөрсдийн увайгүй зорилгоо биелүүлэхийн тулд намын жирийн гишүүдийн тархийг эргүүлэхээ зогсоо гэж шаардах болно. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шинэчлэл 27” хэлэлцүүлгийг жирийн гишүүдийнхээ дунд явуулахаар бэлдэж байна.
za ene nuhur hydlaa gar daa medehen meden dee.
энэ нусхай хэрээ мэдэх хэрэгтэй
Батсайхныг өөрийг нь тэгэж явах байх гэж харж байснаа юунд нуухав. Үнэн сэтгэлээсээ ярьж байгаа бол дэмжиж байна. МАН-ын үзэл баримтлалыг дэмжиж явдаг гэхдээ одоо их хурлаар хөгийн гарууд удирдлагад нь гарчих вий гэж айж байна
man HEZEECH shinechlegdehgui bhaa. shine nam bguulsan ni deer
БОЛЬЁ ОО
МАН-ын дэргэд Шинэчлэлийн хороо гэх сүржин нэртэй байгууллага өнгөрсөн хавраас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анхан тэд намын удирдлага, бодлого үйл ажиллагааг шинэчлэхийн тулд Шинэчлэлийн хороог байгуулсан гэж ярьж байсан ч саянаас тус хорооныхон хоорондоо түнжин хагарч, зарим нөхөд нь намын бүлэг фракцуудын гар хөл болон албан тушаал гуйж гүйх болсон байна. Энэ талаар тус хорооны зохицуулагч Ш.Батсайхантай ярилцлаа.-МАН-ыг шинэчлэе гэсэн хэсэг залуус Шинэчлэлийн хороо байгуулсан. Гэтэл өнөөдөр залуусын зарим нь ажил албан тушаалын төлөө зорилгоосоо ухарсан гэж сонссон. Үүнийг тодруулъя?
-МАН-ынхаа “Шинэчлэлийн хороо”-г дэмжиж байсан жирийн гишүүд дэмжигчдээсээ уучлалт гуйж байна. Шинэчлэлийн хороог байгуулах гэж залуучууд цаг наргүй ажилласан. Гэвч хороо маань зорилгоо биелүүлж чадахгүй болж байна. Манай намд олон жигүүр, хөдөлгөөн гарч ирсэн. Гэтэл тэд шантааж хийж албан тушаал аваад чимээгүй болдог. Бидний дунд ч гэсэн тийм хүн байжээ. Тэгэхээр “Шинэчлэлийн хороо”-ны ажил шинэчлэх биш наймаалцах ажил болон хувирлаа. Албан тушаал горьдох, амлах, тохиролцох энэ хэлбэр рүү явж байгаа нь бид шинэчлэл хийх боломжгүй болсон гэдгийг харуулж байгаа юм. Тэр дундаа хамт явсан журмын нөхдөө даргын сэтэр, албан тушаалд шунана гэж бодсонгүй. Биднийг намын шинэчлэл, дарга нарын буруу үйлдлийг шүүмжилж байсан зорилгоосоо ухарсан гэж олон хүн ярих боллоо. Энэ бол үнэн. Энэ нь намыг шинэчлэх бус хорлосон үйлдэл болж байна.
-Тэгэхээр цаашид хэрхэх вэ. “Шинэчлэлийн хороо” гээд яваад байх уу, өөр алхам хийх үү?
-Намаа шинэчлэгдээсэй гэж боддог, түүнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулахад бэлэн жирийн гишүүд дэмжигчидтэйгээ нийлж өнөөдрөөс эхлэн МАН-ын XXVII их хурлын төлөөх хөдөлгөөн болж идэвхитэй ажиллах болно. Тиймээс намын их хурлыг хуралдуулж шинэ бодлого гаргахгүй бол Монголын улс төрд манай нам тогтвортой байж чадахгүй.
-Намын их хурлыг хүлээсэн олон хүн байна. Тэндээс та бүхний хүссэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаа юм уу?
-Яагаад гэхээр их хуралд МАН-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Бодлого хөтөлбөр шинэчлэгдэж үйл ажиллагаа эрчимжинэ гэж найдаж байгаа. Хэрвээ буруутгах гээд байгаа бол өнгөрсөн арван жилд МАН-ын удирдлагад ажиллаж байсан бүх хүмүүсийг буруутгах хэрэгтэй. Бүх зүйл тэндээс эхэлж, үргэлжилж явсаар өнөөдрийн дорой байдалд хүргэсэн. Яг одоогийн хувьд намыг цааш нь авч явах шинэ үе гарч ирэх цаг нь болсон. Өнгөрсөн сонгуулиудын үр дүн үүнийг харуулж байна.
-Шинэчлэлийн хорооны зарим нөхөд зорилгоосоо ухарлаа гэж ярьж байна. Үүнийг ямар үндэслэлээр хэлээд байна?
-Намын өнөөгийн удирдлагуудын бодолго үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд шүүмжилж явсан хүмүүс өнөөдөр “таны зөвлөх болоё” гээд гуйгаад орж болохгүй биз дээ. Шинэчлэл хийх гэж байгаа юм бол жаахан ч гэсэн ёс зүйтэй байх ёстой. Энэ чинь болохгүй байна, тэр чинь ч болохгүй байна гэж шүүмжилчихээд эцэс сүүлд нь “Намайг ажилд аваач” гээд царай алдаж байгаа нь ичгүүртэй үйлдэл. Шинэчлэлийн хорооны удирдлагууд намын удирдлагуудад ийм ичгүүртэй санал тавьсанд харамсч байна. Тиймээс би тэр шинэчлэл нэрийн дор цугласан бялдууч нартай хамт ажиллаж чадахгүйгээ мэдэгдсэн. Би тэднийг өөрсдийн увайгүй зорилгоо биелүүлэхийн тулд намын жирийн гишүүдийн тархийг эргүүлэхээ зогсоо гэж шаардах болно. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шинэчлэл 27” хэлэлцүүлгийг жирийн гишүүдийнхээ дунд явуулахаар бэлдэж байна.
0 Сэтгэгдэл
2013.06.17
2013.05.08
2013.05.06
2013.05.06
2013.05.06
























