Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ван Шаолун: Энэ айлчлал хоёр орны хувьд өндөр ач холбогдолтой болно
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи энэ сарын 8-9-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр Ян Жиечи нь Хятад улсын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Монголын шинэ засгийн газрын урилгаар айлчилж байгаа анхны айлчлал аж. Тиймээс энэхүү айлчлал нь маш өндөр түвшний айлчлал болно гэв. Мөн манай улс БНХАУ-тай 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоож ирсэн байна. Энэ цагаас хойш хоёр орны харилцаа бүх салбарт хөгжиж байгааг элчин сайд онцолсон юм.
Дэлхийн эдийн засаг сайжирч байгаа ч явц нь муу, тодорхой хүндрэл бий. Эдийн засгийн үзүүлэлтүүд буурах магадлалтай. Тиймээс хоёр улс харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд онцолсон юм.
Энэ сарын 8-9-нд айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи нь Монгол Улсын Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээр хийх юм байна. Энэ хэлэлцээрээр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар гээд бүх л салбарын түвшинд ярилцана гэдэгт итгэлтэй байна гэдгийг элчин сайд Ван Шаолун хэлсэн юм.
Түүнээс дараахь асуултад хариулт авсан юм.
-Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Шадар сайд Д.Тэрбишдагва сайдтай хэлэлцээр хийнэ гэсэн. Энэ хэлэлцээрээр ямар асуудлыг ярилцах юм бол?
-Тэрбишдагва сайдтай тодорхой хамтын ажиллагааны төслүүдийг ярилцах байх гэж найдаж байгаа. Тэр дундаа улстөр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцах байх. Гэхдээ хэлэлцээр болоогүй байгаа учраас хэлэхэд эрт байна. Энэ арга хэмжээ болсны дараа хэлэлцээрийн үр дүн юу байв, ямар тохиролцоонд хүрснийг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
-Чалкогийн гэрээний талаар мэдээлэл өгөхгүй юу. “Эрдэнэс Тавантолгой” компанитай хэлэлцээр хийсэн шүү дээ?
-Чалкогийн гэрээний талаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ хийсэн. Гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх талаар зохих түвшинд тохиролцоонд хүрсэн. Мөн гэрээний биелэлт сэргэсэн байна. Хятадын тал, Монголын талтай харилцан ашигтай, хамт хожих үндсэн дээр хамтын ажиллагааг явуулахыг хүсэн хүлээж байгаа юм байна. Мөн Монголын талтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцааг тогтооход бэлэн байна. Хоёр хөршийн компаниудын харилцан хамт хожих зарчмаар, зах зээлийн зарчмаар хамтын ажиллагааг явуулахыг манай тал дэмжиж байгаа. Гэрээний тухай асуудал, зөвшилдөөнийг дээрх зарчмын дагуу шийдвэрлэхийг бид дэмжиж байна. Мэдээж хамтын ажиллагаанд янз бүрийн асуудал гарч магадгүй. Хоёр талын хувьд харилцан ашигтай байх зарчмаар алс холын хараатайгаар бүх асуудлыг шийдвэрлэх болно. Шийдвэрлэж болохгүй асуудал байхгүй байх. Ер нь, хоёр талын хооронд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцаа тогтоох нь хоёр улсын нийтлэг эрх ашигт нийцэж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи энэ сарын 8-9-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний хэлснээр Ян Жиечи нь Хятад улсын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Монголын шинэ засгийн газрын урилгаар айлчилж байгаа анхны айлчлал аж. Тиймээс энэхүү айлчлал нь маш өндөр түвшний айлчлал болно гэв. Мөн манай улс БНХАУ-тай 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоож ирсэн байна. Энэ цагаас хойш хоёр орны харилцаа бүх салбарт хөгжиж байгааг элчин сайд онцолсон юм.

0 Сэтгэгдэл