БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Гурван гишүүн буруугүй
УИХ дахь Ёс зүйн хороо амь оров. Шадар сайд Д.Тэрбишдагва, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ нарыг Ёс зүйн зөрчил гаргасан гэж шүүн тунгаах гэнэ. Тэднийг харьяа байгууллагаасаа томилолт авсан хэрнээ Өмнөговь аймагт очиж ажиллах үеэрээ аймгийн нөөц хөрөнгөөс буудал, хоол, жимсний зардал гэж гурван сая төгрөг гаргуулсан хэмээн буруутгаж байгаа гэх. Дээрээс нь МХЕГ-ын 55 байцаагч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Д.Дорждэрэм нарын таван хүн, Санхүүгийн зохицуулах хорооны О.Батбилэг тэргүүтэй гурван хүн зэргийг аймгийн нөөц хөрөнгөөс мөнгө төгрөг гаргуулсан хэмээн АТГ-аас тэднийг буруутгаж хариуцлага тооцохыг холбогдох газруудад нь хүргүүлж. Тэр тусмаа Д.Тэрбишдагвыг 1.5 сая төгрөг, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг гурван сая төгрөг аймгийн нөөц хөрөнгөөс гаргуулж, тансагласан хэмээн үзэж хариуцлага тооцуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ховлож, гомдол хүргүүлсэн юм байна.
Тэгвэл Ёс зүйн дэд хороо гэх байгууллага тэдэнд хариуцлага тооцож чадахгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Ямар С.Баярцогттой адил нэг сая ам.долларыг татваргүй бүс нэрээр нууц дансанд нууж дарсан биш, энэ гурван гишүүн буруугүй. Яагаад гэвэл манайхан сайд дарга нар ирэх сургаар л аймаг сумынхаа өнгөтэй өөдтэй байшин барилгад хүлээн авч, хооллож ундалдаг гажиг тогтолцоо үйлчилдэг. Бараг бичигдээгүй хууль гээд хэлчихэд болно. Дээрээс нь болоогүй ээ аймаг, сумандаа царайлагт тооцогдох бүсгүйчүүдэд хадаг, мөнгөн аягатай сүү бариулчихаад сүр дуулиантайгаар алга ташин угтдаг “ёс” манайд үйлчилдэг шүү дээ. Яагаав “Ховор хүмүүс” гэдэг кинонд гардаг биз дээ, Дүүриймаа гэдэг бүсгүйгээр хадаг сүү бариулаад алхуулдаг даа. Ямааныхаа нүүрийг угааж гүйгээд л, цагаан халаад өмсч гүйгээд л...
Энэ л “ёс”-оор тэднийг Өмнөговьчууд хүлээж авсан байлгүй. Үүнд ямар буруутгах зүйл байгаа юм. Май гээд өгч байхад үгүй наадах чинь төрийн мөнгө байна гээд буцаадаг хүн байдаг юм уу. Монгол бэлэгдлээ бодоод авдаг л биз дээ. Сайд дарга нар харж зусардаж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр хүн дайлж, сайхан харагдаж, сайн хүн болох гэж жүжиглэдэг аймгийн удирдлагуудад харин бурууг тохвол таарна.
Тэр тусмаа Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь сайдын алба хашч байхад тэд тэгж хүлээж авахаас ч яам юм бэ. Та хоёр мөнгөтэй хүмүүс гээд хаяхгүй нь ойлгомжтой. Аль өнгөтэй өөдтэй, өндөр өртөгтэй буудалд буулгаж, нэр нүүрээ л бодох нь дамжиггүй.
Ер нь, тэгээд манайхан туйлгүй зусарч хүмүүс шүү дээ. Дээр үед Ховд аймгийн Ховд суманд нэгэн хасаг эр шинээр ирсэн аймгийн намын төв хорооны даргыг танилгүй, “Мэлхий амтай, загасан нүдтэй хөвүүн хэнсэн билээ” гэж хэнэгчгүй асуучихаад, “Намын төв хорооны дарга Норовсүрэн байна” гэхэд нь ажил хөдөлмөрийг нь шалгахаар ирсэн улсын баатар Цогтгэрэлийг, “Баатар доошоо, дарга дээшээ. Би ёстой том алджээ” хэмээн халаглаж байсан гэдэг. Тэгэхээр хэнд нь буруу тохох вэ?
Бүхэл бүтэн нэг сая ам.доллар нуусан хүнийг ёс зүйн хариуцлага алдаж гээд сануулах арга хэмжээ авч байгаа юм чинь, дээрх гурван гишүүнд хоёрын хооронд сануулах арга хэмжээ авч байхын оронд тэр мөнгийг нь төл хэлчихсэн нь дээр биз.
баярцогтод сануулах арга хэмжээ авчихаад энэ гуравт ямар хариуцлага тооцох юм. ёстой инээдтэй юм
УИХ дахь Ёс зүйн хороо амь оров. Шадар сайд Д.Тэрбишдагва, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ нарыг Ёс зүйн зөрчил гаргасан гэж шүүн тунгаах гэнэ. Тэднийг харьяа байгууллагаасаа томилолт авсан хэрнээ Өмнөговь аймагт очиж ажиллах үеэрээ аймгийн нөөц хөрөнгөөс буудал, хоол, жимсний зардал гэж гурван сая төгрөг гаргуулсан хэмээн буруутгаж байгаа гэх. Дээрээс нь МХЕГ-ын 55 байцаагч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Д.Дорждэрэм нарын таван хүн, Санхүүгийн зохицуулах хорооны О.Батбилэг тэргүүтэй гурван хүн зэргийг аймгийн нөөц хөрөнгөөс мөнгө төгрөг гаргуулсан хэмээн АТГ-аас тэднийг буруутгаж хариуцлага тооцохыг холбогдох газруудад нь хүргүүлж. Тэр тусмаа Д.Тэрбишдагвыг 1.5 сая төгрөг, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг гурван сая төгрөг аймгийн нөөц хөрөнгөөс гаргуулж, тансагласан хэмээн үзэж хариуцлага тооцуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ховлож, гомдол хүргүүлсэн юм байна.Тэгвэл Ёс зүйн дэд хороо гэх байгууллага тэдэнд хариуцлага тооцож чадахгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Ямар С.Баярцогттой адил нэг сая ам.долларыг татваргүй бүс нэрээр нууц дансанд нууж дарсан биш, энэ гурван гишүүн буруугүй. Яагаад гэвэл манайхан сайд дарга нар ирэх сургаар л аймаг сумынхаа өнгөтэй өөдтэй байшин барилгад хүлээн авч, хооллож ундалдаг гажиг тогтолцоо үйлчилдэг. Бараг бичигдээгүй хууль гээд хэлчихэд болно. Дээрээс нь болоогүй ээ аймаг, сумандаа царайлагт тооцогдох бүсгүйчүүдэд хадаг, мөнгөн аягатай сүү бариулчихаад сүр дуулиантайгаар алга ташин угтдаг “ёс” манайд үйлчилдэг шүү дээ. Яагаав “Ховор хүмүүс” гэдэг кинонд гардаг биз дээ, Дүүриймаа гэдэг бүсгүйгээр хадаг сүү бариулаад алхуулдаг даа. Ямааныхаа нүүрийг угааж гүйгээд л, цагаан халаад өмсч гүйгээд л...
Энэ л “ёс”-оор тэднийг Өмнөговьчууд хүлээж авсан байлгүй. Үүнд ямар буруутгах зүйл байгаа юм. Май гээд өгч байхад үгүй наадах чинь төрийн мөнгө байна гээд буцаадаг хүн байдаг юм уу. Монгол бэлэгдлээ бодоод авдаг л биз дээ. Сайд дарга нар харж зусардаж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр хүн дайлж, сайхан харагдаж, сайн хүн болох гэж жүжиглэдэг аймгийн удирдлагуудад харин бурууг тохвол таарна.
Тэр тусмаа Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь сайдын алба хашч байхад тэд тэгж хүлээж авахаас ч яам юм бэ. Та хоёр мөнгөтэй хүмүүс гээд хаяхгүй нь ойлгомжтой. Аль өнгөтэй өөдтэй, өндөр өртөгтэй буудалд буулгаж, нэр нүүрээ л бодох нь дамжиггүй.
Ер нь, тэгээд манайхан туйлгүй зусарч хүмүүс шүү дээ. Дээр үед Ховд аймгийн Ховд суманд нэгэн хасаг эр шинээр ирсэн аймгийн намын төв хорооны даргыг танилгүй, “Мэлхий амтай, загасан нүдтэй хөвүүн хэнсэн билээ” гэж хэнэгчгүй асуучихаад, “Намын төв хорооны дарга Норовсүрэн байна” гэхэд нь ажил хөдөлмөрийг нь шалгахаар ирсэн улсын баатар Цогтгэрэлийг, “Баатар доошоо, дарга дээшээ. Би ёстой том алджээ” хэмээн халаглаж байсан гэдэг. Тэгэхээр хэнд нь буруу тохох вэ?
Бүхэл бүтэн нэг сая ам.доллар нуусан хүнийг ёс зүйн хариуцлага алдаж гээд сануулах арга хэмжээ авч байгаа юм чинь, дээрх гурван гишүүнд хоёрын хооронд сануулах арга хэмжээ авч байхын оронд тэр мөнгийг нь төл хэлчихсэн нь дээр биз.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
дооео
Би говь-алтайнх миний мэдэхээр олон жил төсвийн мөнгөөр багш иргэдийн хурал дарга бээжин гонконг тайланд гээд олон зуун сая төгрөгөөр явуулдагшдээ үүнийг шалгах хэрэгтэй гэж бодож бна
2013.05.07
2013.05.07























