Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Япон улс манай Таван толгойд хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зургадугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Тус хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Хурлын талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид мэдээлэл өглөө. Тэрээр, “Зөвлөлдөх уулзалт Монгол, Японы харилцааг Стратегийн харилцааны түвшинд хүргэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон гэж хуралд оролцсон хоёр тал санал нэгтэйгээр дүгнэсэн. Тус зөвлөлдөх уулзалт “Худалдаа хөрөнгө оруулалт”, “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаан гэсэн үндсэн хоёр хэсэгтэй хуралдсан” гэв.
“Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаанаар манай талаас Монгол Улс уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьжээ. Харин Японы талаас Монгол Улсаас хямд, чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж. Мөн Таван толгойн ордыг ашиглахад оролцох. Ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших байдлаар оролцох сонирхолтой байгаа гэдгээ онцолсон байна. Түүгээр ч тогтохгүй хамтарсан худалдааны корпараци байгуулах, тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхол байгааг хэлжээ.
Мөн манай талаас япон улстай хамтарч нүүрсийг элс ашиглан хуурай аргаар баяжуулах технологийг хамтран судалж, нэвтрүүлэх, Дархан газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийхээр тохирчээ.
Гэхдээ Японы Засгийн газраас манайд хандаж хэд хэдэн шүүмжлэл хэлжээ. Тухайлбал, Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас үүдэн японы хөрөнгө оруулалтыг саатуулж байна гэж үзсэн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн төр засгийн үйлчилгээ удаан, хүнд сурталтай, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр зэрэг нь Монгол Японы худалдааг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгааг хэлсэн байна.

0 Сэтгэгдэл