БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Монголын төрөх эмнэлэгт 150 мянган ам.долларын тоног төхөөрөмжийн Эрхийн бичиг бэлэглэв
ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, ОХУ-ын Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг, гадаадад суурьшсан иргэдийн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлагийн дарга К.И.Косачёв болон ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ монголын нялхаст зориулж тусгай бэлэгтэй ирснээ хэлэв. Энэ нь 150 мянган ам.долларын өртөг бүхий дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авах эрхийн бичиг байсан юм. “Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020”-г зохион байгуулах хотын сонгуульд Екатеринбург хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа ОХУ, 2013 онд Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн хурлын үеэр болох сонгууль дээр Монгол улсаас дэмжлэг авах хүсэлтээ илэрхийлэхээр ийнхүү төлөөлөгчдөө илгээжээ.

“Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020”-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байгаа Екатеринбург хот өнөөгийн ОХУ-ын техник технологийн хөгжил, шинэчлэлийн хүчирхэг төв болоод байгааг илэрхийлэх олон үзүүлэлтийн нэг болох Уралын оптик механикийн үйлдвэрт Сиеменсийн технологиор хийгдсэн дутуу нярайн эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг дэлхийн олон улсад ашиглан хэдийнээ нэг сая 500 мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн сайн туршлага байгаа юм байна. Төлөөлөгчид энэхүү бэлгийн эрхийн бичгийг Монгол улсын төрөх эмнэлэгт хүлээлгэн өгөөрэй гээд УИХ-ын даргад гардуулан өгөхдөө, энэ бол ямар нэгэн хариу нэхсэн үйлдэл биш, чин сэтгэлийн бэлэг юм шүү гэв.

0 Сэтгэгдэл