Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төрийн албаны зөвлөлийг шалгасны дараа хуулийн төслөө хэлэлцэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын зарим гишүүн хэд хэдэн хуулийн төслийг үндсэн чиглэлд нэмэх зарчмын санал гаргасан юм. Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн хэлний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Өгөгдлийн /контентын/ тухай хуулийг Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд нэмж оруулахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Түүнчлэн УИХ, Засгийн газрын бүтэц, менежментийг сайжруулах тогтоолын төсөл боловсруулж батлуулах асуудлыг ч үндсэн чиглэлд оруулах санал гаргасан. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “УИХ, түүний харьяа байгууллагуудын бүтэц аль болох тогтвортой байх ёстой. Сонгууль болгоны дараа засаг солигдохоос хамаарал багатай байх нь зүйтэй. Төрийн болон төлөөллийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь чухал” гэв. Түүний саналтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Су.Батболд “Улс төрийн аль нэг нам олонхи болсноос хамаарахгүйгээр яамдыг хуульчлах нь чухал байна. Ерөнхий сайд гэхэд л үндсэн гол бодлогынхоо чиглэлээр хоёроос илүүгүй яамыг өөрчилж болдог. Харин бусад нь тогтвортой байдаг зарчим баримтлах ёстой” гэсэн санал хэллээ. Ингээд УИХ, Засгийн газрын бүтэц, менежментийг сайжруулах талаархи тогтоолын төслийг ч үндсэн чиглэлд оруулахаар болсон юм. Тус Байнгын хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай байнгын хорооны тогтоолын төсөл байв. Эл төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл. Тэрээр “Энэ төслөө УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллагуудад зориулж санаачилсан. ХЗЯ Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалыг хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах зорилгоор боловсруулан мөрдөж байгаа юм билээ. Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх нь тухайн байгууллагын үйл ажиллагааны буюу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдлын үр өгөөж, тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, хүрч чадаагүй бол шалтгаан, нөхцөлийг нь тодорхой болгох зорилготой” гэж төслийнхөө агуулгыг танилцуулсан.
Эл Байнгын хорооны төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн Г.Батхүү “Системчилсэн үнэлгээний зарчимыг дэмжиж байна. УИХ-ын Тамгын газар саяхан Хяналт, үнэлгээний хэлтэс гэж байгуулсан. Энэ ажлыг энэ хэлтэс хариуцаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд тайлагнах ёстой. Тогтоолдоо эдгээр байгууллагын тайланд хяналт тавихыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Батчимэг “Зөвхөн УИХ-ын харьяа байгууллагууд ч биш, УИХ, Байнгын хороодын үйл ажиллагаанд ч системчилсэн үнэлгээ хийлгэх нь зүйтэй” гэсэн санал гаргав. Ингээд санал хураахад гишүүдийн олонхи нь Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжлээ. Үүний дараа Төрийн албаны зөвлөлд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Эл ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулахаар болж, тэднийг тавдугаар сард багтаан санал дүгнэлт, шийдвэрийн төслөө байнгын хороонд танилцуулах үүрэг өгөв. Хэд хоногийн өмнө УИХ дахь сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг тавих үеэр Төрийн албаны зөвлөлийн ажилтай холбоотой маргаан гарсан. Тиймээс парламент дахь МАН-ын бүлэг УИХ-ын даргад ажлын хэсэг гаргах хүсэлт тавьснаар зарим хуулийн хэрэгжилттэй танилцах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, парламентад суудалтай нам болгоноос төлөөлөл багтаасан энэ ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг шалгаж, зарим хуулийг хэрхэн хэрэгжүүлж буйг хянах юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч хойшлууллаа.

0 Сэтгэгдэл