БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ноён Бернхард Хайтцерыг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Бернхард Хайтцер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Бернхард Хайтцер Монгол Улсад зохион байгуулагдсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийг II хуралдааны тэргүүлэгчээр оролцсон.
Уулзалтын үеэр хоёр тал тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Монгол-Германы Уул уурхайн их сургууль байгуулж, уул уурхай, нефть, нийгмийн хариуцлага, байгаль орчин зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх. Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр Германы дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, Багануурын нүүрсний уурхайн технологийн шинэчлэл зэрэг асуудлыг шийдэхэд хоёр тал хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.
Ноён Бернхард Хайтцер хэлэхдээ “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих нүүрс, металлургийн үйлдвэр барих, нүүрс шингэрүүлэх төсөл, газрын ховор элементийн судалгаа хийхэд хоёр улс цаашид хамтарч ажиллах боломжтой” гэдгээ уулзалтын үеэр онцлов.

0 Сэтгэгдэл