Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Rio Tinto” таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Гэхдээ энэ их мөнгийг манайд биш харин баруун Австрали дахь өөрийн төмрийн уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх хөтөлбөртөө зориулах юм байна. Сиднейд болсон хөрөнгө оруулагчдын уулзалтаар “Rio Tinto” компани нь Австралийн Пилбара дахь уурхайн олборлох хүчин чадлаа 2015 он гэхэд жилийн 360 сая тонн хүртэл нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслөө танилцуулахаар болсноо албан ёсоор мэдэгджээ.
Төслийн дагуу “Rio Tinto” нь энэ жилдээ хоёр тэрбум ам.доллар, 2014 онд ахин гурван тэрбумын хөрөнгө оруулалт хийх аж. Мөн өөрийн зээлийн төлбөрийн рейтингийг “А” төвшинд барихын тулд чиглэлийн бус компанийнхаа хувьцааг зарах болж байна.
“Rio Tinto” нь төмрийн хүдрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд энэ оны гуравдугаар улирал гэхэд Пилбар дахь уурхайн олборлолтын хэмжээг 290 сая тонн хүртэл нэмэгдүүлж, уурхайн орчим боомт, жилийн 390 сая хүдэр тээвэрлэх чадвартай төмөр замын сүлжээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Сиднейд болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын нэгэн оролцогч ““Rio Tinto”-н энэ төслийг зогсоохын тулд зах зээлд асар том бүтцийн өөрчлөлт болох ёстой эсвэл компанийн дотоодод хүний санаанд оромгүй зүйл болох байх” гэж тайлбарласныг бодвол үнэхээр нүсэр хөрөнгө оруулалт хийх нь тодорхой бололтой.
“Rio Tinto” корпорацын хамгийн ашигтай бизнес нь төмрийн хүдэр олборлох. Төмрийн хүдэр олборлож компанийн нийт ашгийн 85 хувийг олдог.
Гэхдээ зарим шинжээч өнөөдөр төмрийн хүдрийн нийлүүлэлт нь хэрэгцээнээсээ хол даваад байхад олборлолтын хэмжээг 360 сая тонн хүртэл нэмэгдүүлэх ямар шаардлага байгааг нэлээд гайхаж буй ажээ.
“Rio Tinto”-ийн гол өрсөлдөгчид болох “BHP Billiton”, “Fortescue Metals Group” нь Пилбараас олборлож байгаа төмрийн хүдрийн хэмжээг мөн адил нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн хөгжил удааширсантай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ буурч, хоёрдугаар сар тонн нь 159 ам.доллар байснаа өнгөрсөн сард 128 ам.доллар болсон.
Гэхдээ зарим шинжээч нь “Rio Tinto” шинэ орд газар олборлолт эхлүүлэлгүйгээр одоо ашиглаж байгаа орд газрынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хувьцаа эзэмшигчдэд асар ашигтай тусах бөгөөд гурван тэрбум ам.долларын хөрөнгө хэмнэх боломж гаргах юм. Үүний дээр “Rio Tinto” нь Канадын Китимада хот дахь хөнгөн цагааны үйлдвэртээ хийх гэж байгаа шинэчлэлтийн ажлаа хойшлуулбал энэ жил ахин хоёр тэрбум ам.доллар хэмнэх боломжтой.

0 Сэтгэгдэл