БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлыг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъябазарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дахин сонгууль одоо хэрэгжиж байгаа хуулийг зөрчсөн гэж үзсэн байр суурь дээр Ардчилсан намын бүлэг одоо хүртэл хэвээр байгаа”хэмээн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны дахин санал хураалтын хувьд 22.00 цагт дуусах байсан ч 20.00 цагт хаах тухай шийдвэрийг тус тойргийн хорооны дарга М.Баасандорж гуравдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор гаргасан байсан юм. Гэтэл өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай давхцуулан нэг өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулан 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд УИХ-аас тогтоол гаргаж дахин санал хураалт дуусах хугацааг 20.00 байсныг 22.00 цаг болгож өөрчилсөн.

0 Сэтгэгдэл