Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг: Д.Зоригтыг тангараг өргүүллээ гээд би боож үхэлтэй биш дээ
УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин олонхийн санал авсан ч Сонгуулийн хууль зөрчсөн гэж буруутгагдаад буй С.Чинзоригтой цөөн хором ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхээр ярьж эхэлтэл Д.Зоригтыг тангараг өргүүлнэ гэж барьцаад эхэллээ л дээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Би энд байр суурь гэхээсээ илүүтэй нэг зүйлийг тодруулж хэлье. 10 дугаар тойргийн маргаантай холбоотой маргааныг яривал маш урт юм болно. Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогтой холбоотой асуудалд шүүх хэт нэг талыг барьсан, хэт шуналдаа автсан улс төрчдийн увайгүй үйлдлийг шүүх гүйцэлдүүлсэн нь эмгэнэлтэй хэрэг болсон. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Төмөрхүү бид хоёрыг буруутгаж байгаа атлаа хариуцагчаар оролцуулалгүй, гудамжинд гаргаж байгаад шийдсэн. Өвөрхангай аймгийн шүүгч ч тэр намайг шүүх хуралд хариуцагчаар оруулаагүй шийдсэн. Гуравдагч этгээдээр оруулаач, миний эрх ашиг зөрчигдөж байна гэж хүсэлт гаргахаар Чинзориг, Төмөрхүү хоёрыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэсэн шүүгчийн захирамж гаргаж байгаад маргааш нь Батхүү, Зоригт хоёрын талд шийдвэр гаргасан.
Давж заалдах гэхээр “уучлаарай, та хоёр хариуцагчаар шүүх хуралд оролцоогүй учраас давж заалдах эрхгүй” гэсэн. Ингэж л намайг гудамжинд байлгаж байгаад шийдвэр гаргасан.

-Энэ асуудал өдий болтол шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь юу байна вэ. Шийдвэл шийдэх хугацаа болчихлоо шүү дээ. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Хуулиа буруу хэрэглээд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохоор буцааж залруулахад хугацаа шаардагдаж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх үйлдэлд Чинзориг миний бие холбогдолгүй болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Түүнд иргэний хэрэг үүсгээд шалгагдаж байна. Шүүх хурал удахгүй болж, энэ маргаан нэг мөр шийдэгдэх байх. Түүнээс АН-ынхны яриад байгаа шиг Дээд шүүх шийдвэр гаргаагүй, ҮХЦ шийдвэр гаргаагүй. Дээд шүүхэд энэ асуудлаар хандахаар аймгийн давж заалдах шатны шүүхээр ороогүй хэрэг учраас маргаан үүсгэж хянах боломжгүй гэсэн тайлбар өгч байна. ҮХЦ-д хандахаар шүүхийн процесс дуусаагүй учир, маргаан үүсгэх боломжгүй гэсэн.
Захиргааны хэргийн шүүхээр Өвөрхангайн 10 дугаар тойрогтой асуудал ороогүй, маргаан үүсгээ ч үгүй. Гэтэл Эрдэнэбат дарга захиргааны хэргийн шүүхээр шийддэгдсэн гэж хэлээд байгаа нь хэт нэг талыг барьсан зүйл.

-Хэрэв Д.Зоригт тангараг өргөхөөр болчихвол яах вэ?
-Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ. Иргэдийн ийм сонголтыг мөнгөтэй хүнд, шүүх эрх мэдлээр далайлгаж шийдвэрлэж болохгүй. Бид ардчилсан оронд амьдарч байгаа хүмүүс. Тиймээс 20 жил тэмцэж байж олсон энэ ардчилсан нийгэмд иргэдийнхээ сонголтыг шүүхээр далайлгаж булааж, дээрэмдэж авдаг увайгүй үйлдэл гаргахгүй болов уу гэж найдаж байна. Хэрэв ийм үйлдэл гаргавал ардчиллын түүхэнд үлдээсэн хамгийн том хар толбо болно байх. Манай намыг коммунистаар нь дуудаад байдаг шүү дээ. Гэтэл бүх л сонгуульд маргаан гардаг. Гэхдээ дандаа л АН-ынхан ард түмний сонголт эцсийн сонголт байдаг гээд л авдаг шүү дээ. Хамгийн гол нь Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан нам засаг барьж байгаа үедээ улаан цайм шүүхээр далайлгаж ард түмний сонголтыг булааж авахгүй байх.
Үнэхээр олонхиороо түрээд Зоригтыг тангараг өргүүллээ гэхэд би боож үхэлтэй биш, яалтай ч билээ. Гэхдээ тийм асуудал гаргахгүй байх. Монголын төр, шүүх нэг иргэндээ ингэж хатуурхаж болохгүй биз.

-Насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж үзээд байгаа шүү дээ. Яг ямар байдлаар оролцсоныг тогтоосон юм уу?
-Тэрийг одоо болтол тогтоогоогүй. Магадгүй Батхүү нэг хүүхдэд МАН гэсэн бичигтэй цамц өмсгөөд зургийг нь авахуулж байгаад шүүгчид өгчихсөн ч юм билүү, хэн мэдэх юм бэ. Магадгүй тиймээс надаас айгаад шүүх хуралдаанд оролцуулдаггүй байх л даа.
Та нар бодоод үз дээ. Насанд хүрээгүй хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллууллаа гээд тэр хоёр хүүхэд 6000 гаруй хүнд нөлөөлж чадахгүй шүү дээ. Би Зоригтоор зургаан мянга, Батхүүгээс гурван мянган хүний илүү санал авсан. Тэгэхээр ийм байж боломжгүй зүйл яриад байгаа юм. Би удахгүй шүүх хуралтай холбоотой материалуудыг сайтуудаар гаргаж тавина. Тэгэхээр хэн үнэн яриад байгааг та бүхэн үзээрэй.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
ЧИ өөрөө хууль зөрчөөгүй гэж яаж ам дүүрэн хэлж чадаж байнаа.МАН-гарууд сонгуулын луйвараар мэрэгжисэн луйварын ХАР ХҮЧИН болсон. 7 сарын 1 яалаа...
Увайгүй, ***** сувьдаг, ичиж зовдоггүй малнууд, шүүх гэж бөөн хээл хахууль,ер нь бол дэндүү байнаа.
өвөрхангай аймагт амьд амьтан байна уу
Zorigt odoo boli boli er hun shig bai yugaar dutlaa gej ene hel amtai ym ruu dairaad bgaan tsaad Bathuu chini neree shorootoi hutgachihsan shuu odoo sehehgui ee muu ner husavch arilahgui
өвөрхангай аймагт амьд амьтан байна уу
Õ¿ç¿¿ã¿é íîâø ìîíãîëîîñ çàéëñàí öàãò ë èéì àñóóäàë äàõèæ ãàðàõã¿é áàéõ.
ene arai dendej bna heleh ch ug alga daa shudarga es ntr gej yrihaa boloh heregtei
Bathvv ichehgyi gishvvn boltson sh de ene AN arai l dendej bnaaaaa
reus malaa amaa tat chi iluu bn
bathuu gedeg muuhai muu hunees salah yumsan
bathuu gedeg muuhai muu hunees salah yumsan
Zss zugeer gudmandaa alhaj bai za KOMMUNIST-aa
reus malaa amaa tat chi iluu bn
Bathuug bodvol jinhene yalsan er Hun shig, Mongol er hunii mos chanar gargaj uneheer tevcheertei baigaa shu. Unen yalnaa
Ахмад дайчинд өгсөн байрны түлхүүрийг аваад нэг жил хэртэй хүүхэн аваачдаг байр болгож байсан, Хархорины гурилын үйлдвэрт өрөө өгөлгүй олон жил унжсанаа л хүлээчих Чинзориг оо. Тэр байран хүүүхэн аваачиж янханддаг байснаа хүлээчих.
Uillaa shd mal.chini. birgii iim uheents yum.yarij yavj bgaach
Хамгийн их уншсан