2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг баталлаа. Ийн манай улс хүлээн зөвшөөрснөөр 2000 оны долдугаар сарын 26-нд тус банкны 61 дэх гишүүн орноор элссэн юм байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европын улс, Монгол зэрэг орон хамарч байсныг тус банкны захирлуудын зөвлөлийн 2011 оны 137, 138 дугаар тогтоолоор Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү банк санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж байгаа нь банкны зорилго, чиг үүргийн асуудалтай шууд хамаарах учир гагцхүү банкны бүх гишүүд асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохих журмын дагуу мэдэгдлээ ирүүлсэн тохиолдолд л банкны санхүүжилтийн үйл ажиллагаанд хамрагдах эрх бүхий орнуудыг нэгдэн орсноор тооцох юм байна. Улмаар Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудтай эдийн засгийн харилцаатай болох аж. Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орсон бүрэн эрхт гишүүний хувьд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бусад гишүүн орны адил өөрийн саналаа албан ёсоор мэдэгдэх ёстой юм байна. Байнгын хорооны гишүүд Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

0 Сэтгэгдэл