Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгүүлч Ерөнхийлөгч, эмч сайд, бөх гишүүн туналаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өчигдрөөр дууслаа. Парламентад суудалтай улс төрийн таван нам нэр дэвшүүлэх эсэх албан ёсны хурлуудаа хийж, шийдвэрээ гаргаад байна. Хуулийн хугацаанд таван намын гурав нь нэр дэвшигч тодруулж, өрсөлдүүлэхээр боллоо. Харин хоёр нь эрх баригч намыг дэмжиж оролцохоор болсноо мэдэгдсэн билээ. Нэр дэвшигчид энэ сарын 22-нд СЕХ-ноос үнэмлэхээ нэгдсэн журмаар албан ёсоор гардаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болно. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, Монгол Ардын нам УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг, Монгол Ардын хувьсгалт нам Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг тус бүр нэр дэвшүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэж заасан. Мэдээж, ялгүй, ямар нэг байдлаар өргүй байхыг нэр дэвшигчдийн өмнө шаардлага болгон тавьж байгаа. Нэр дэвшихээр намынхнаасаа итгэл хүлээгээд буй гурван нэр дэвшигчийн тухай тоймлоё.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн жилийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Сэтгүүлч мэргэжилтэй, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь зүтгэсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндэсний зөвлөлдөх хороондоо нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг санал болгосныг ҮХЗ-ны 181 гишүүний 100 хувийн саналаар дэмжсэн. Ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвшиж, намын гишүүдийнхээ дэмжлэгийг хоёр дахиа аваад буй. Намынхаа V Их хурлыг ёслолын байдлаар хийж, нэр дэвшигчээ албан ёсоор нийтэд зарласан. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон Их хурлаараа АН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар бэлтгэлтэй байгаагаа харуулсан гэхэд болно. Аймаг, дүүрэг, хороодын АН-ын гишүүд гээд нийтдээ 9000 хүн цуглуулан Яармагийн “Буянт-Ухаа” цогцолборт болсон V Их хурлын зохион байгуулалт болоод тавьсан илтгэлүүдээс нь бүгд харагдаж байсан. Эхэлсэн ажлаа дуусгах боломж олгохын тулд дахин сонгохыг хүсч буйг Их хуралд үг хэлж, илтгэл тавьсан АН-ын лидерүүд дурдаж байлаа. АН-аас нэр дэвшигчийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцохоо тус бүрийн хурлаар шийдсэн юм.
Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байсан төдийгүй, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож нэг удаад нь өөрийн хүсэлтээр татгалзаж. Нөгөөд нь нэг жил парламентад ажиллаад дараа жилээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж “Бусдыг муулахгүй, өөрийгөө өргөмжлөхгүй шударга өрсөлдөнө” гэдгээ Их хурлынхаа индэр дээрээс хэлэв.
Найм хоногийн өмнө Монгол Ардын нам сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ Бага хурлаараа тодруулсан. Олон өрсөлдөгч дундаас тэрээр нэр дэвших болзол хангаад байгаа. Намынхаа Удирдах зөвлөлөөс дөрвүүлээ Бага хуралд нэрээ дэвшүүлсэн ч санал хураахад хоёр нь нэрээ татав. Ингээд намынхаа дарга Ө.Энхтүвшинтэй өрсөлдөж, Бага хурлын 113 гишүүний саналаар хоёр удаа тэнцэж, гурав дахь удаад нь есөн хүнээр илүү дэмжлэг авч чадсан. Намын даргаа давж гарсан Б.Бат-Эрдэнэ гурав дахь удаадаа буюу 12 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сураг аль хэдэн сарын өмнөөс гараад байсан ч МАН, МАХН-ын алинаас нь вэ гэсэн таамаг нэлээн явсан. Хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж, битүүхэндээ өөрийгөө сойж байсан Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буй учир МАХН дэмжиж оролцох сураг гарсан боловч, энэ удаад прогноз зөрөв. Хэдийгээр хууль эрх зүйн доктор зэрэгтэй ч түүнийг үндэсний бөхийн дархан аварга болохоор тамирчин гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Тэрээр нэр дэвших эрхтэй болсныхоо дараа “Ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана” гэж хэлэв. Нам дотроосоо маш их тэмцэж, өрсөлдөж гарч ирсэн болохоор сонгуульд хүчтэй өрсөлдөгч байхаар багагүй бэлтгэсэнийг харуулж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ хуулийн хугацаанд тулгаж хамгийн сүүлд тодруулсан нь Монгол Ардын хувьсгалт нам. Хэрүүл шуугиан, зодоон цохион, элдэв адал явдал дунд өрнөсөн МАХН-ын Бага чуулган ямар ч байсан олны таамгийг нэлээн хол зөрүүлж орхилоо. Хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй хүүхдийн их эмч мэргэжилтэй Н.Удвалыг сойхоор МАХН-аас шийджээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Н.Удвал, Ц.Цолмон нарыг нэр дэвшүүлсэн юм. Гэхдээ санал хураалтаар Н.Удвалд Бага чуулганы гишүүдийн 95 хувь нь санал өгч, дэмжсэн аж. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхөөр болж буй юм. Эрүүл мэндийн дэд сайдаар өмнө нь ажиллаж байсан Н.Удвал анагаах ухааны доктор зэрэгтэй.
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар Архангай аймагт нэр дэвшсэн боловч ялагдал хүлээж, АН, МАХН-МҮАН, ИЗНН-ын Шинэчлэлийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байгаа. Ийм шийдвэр гаргахын тулд МАХН-ынхан дотроо багагүй маргалдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МХГ-ын дарга асан Г.Баярсайхантай нударга зөрүүлж, саяхан намынхаа Гүйцэтгэх товчооноос хөөгдсөн У.Барсболд Бага чуулганд ирж оролцсон гэх мэт дуулиан ихтэй байжээ. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцъё гэсэн саналтай гишүүд ч нэлээн хэд байж. Гэхдээ удтал ярилцсаны эцэст орон нутгийн сонгуульд дангаараа оролцсон учраас энэ удаад ч гэсэн тусдаа орох нь зөв хэмээн Н.Удвалыг өрсөлдүүлэхээр боллоо. МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийснээс өөрөөр нэр дэвшигч байр сууриа илэрхийлээгүй байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өчигдрөөр дууслаа. Парламентад суудалтай улс төрийн таван нам нэр дэвшүүлэх эсэх албан ёсны хурлуудаа хийж, шийдвэрээ гаргаад байна. Хуулийн хугацаанд таван намын гурав нь нэр дэвшигч тодруулж, өрсөлдүүлэхээр боллоо. Харин хоёр нь эрх баригч намыг дэмжиж оролцохоор болсноо мэдэгдсэн билээ. Нэр дэвшигчид энэ сарын 22-нд СЕХ-ноос үнэмлэхээ нэгдсэн журмаар албан ёсоор гардаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болно. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, Монгол Ардын нам УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг, Монгол Ардын хувьсгалт нам Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг тус бүр нэр дэвшүүлж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэж заасан. Мэдээж, ялгүй, ямар нэг байдлаар өргүй байхыг нэр дэвшигчдийн өмнө шаардлага болгон тавьж байгаа. Нэр дэвшихээр намынхнаасаа итгэл хүлээгээд буй гурван нэр дэвшигчийн тухай тоймлоё.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Бусдыг муулахгүй, өөрийгөө өргөмжлөхгүй
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн жилийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Сэтгүүлч мэргэжилтэй, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь зүтгэсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндэсний зөвлөлдөх хороондоо нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг санал болгосныг ҮХЗ-ны 181 гишүүний 100 хувийн саналаар дэмжсэн. Ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвшиж, намын гишүүдийнхээ дэмжлэгийг хоёр дахиа аваад буй. Намынхаа V Их хурлыг ёслолын байдлаар хийж, нэр дэвшигчээ албан ёсоор нийтэд зарласан. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон Их хурлаараа АН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар бэлтгэлтэй байгаагаа харуулсан гэхэд болно. Аймаг, дүүрэг, хороодын АН-ын гишүүд гээд нийтдээ 9000 хүн цуглуулан Яармагийн “Буянт-Ухаа” цогцолборт болсон V Их хурлын зохион байгуулалт болоод тавьсан илтгэлүүдээс нь бүгд харагдаж байсан. Эхэлсэн ажлаа дуусгах боломж олгохын тулд дахин сонгохыг хүсч буйг Их хуралд үг хэлж, илтгэл тавьсан АН-ын лидерүүд дурдаж байлаа. АН-аас нэр дэвшигчийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцохоо тус бүрийн хурлаар шийдсэн юм.
Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байсан төдийгүй, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож нэг удаад нь өөрийн хүсэлтээр татгалзаж. Нөгөөд нь нэг жил парламентад ажиллаад дараа жилээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж “Бусдыг муулахгүй, өөрийгөө өргөмжлөхгүй шударга өрсөлдөнө” гэдгээ Их хурлынхаа индэр дээрээс хэлэв.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана
Найм хоногийн өмнө Монгол Ардын нам сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ Бага хурлаараа тодруулсан. Олон өрсөлдөгч дундаас тэрээр нэр дэвших болзол хангаад байгаа. Намынхаа Удирдах зөвлөлөөс дөрвүүлээ Бага хуралд нэрээ дэвшүүлсэн ч санал хураахад хоёр нь нэрээ татав. Ингээд намынхаа дарга Ө.Энхтүвшинтэй өрсөлдөж, Бага хурлын 113 гишүүний саналаар хоёр удаа тэнцэж, гурав дахь удаад нь есөн хүнээр илүү дэмжлэг авч чадсан. Намын даргаа давж гарсан Б.Бат-Эрдэнэ гурав дахь удаадаа буюу 12 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сураг аль хэдэн сарын өмнөөс гараад байсан ч МАН, МАХН-ын алинаас нь вэ гэсэн таамаг нэлээн явсан. Хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж, битүүхэндээ өөрийгөө сойж байсан Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буй учир МАХН дэмжиж оролцох сураг гарсан боловч, энэ удаад прогноз зөрөв. Хэдийгээр хууль эрх зүйн доктор зэрэгтэй ч түүнийг үндэсний бөхийн дархан аварга болохоор тамирчин гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Тэрээр нэр дэвших эрхтэй болсныхоо дараа “Ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана” гэж хэлэв. Нам дотроосоо маш их тэмцэж, өрсөлдөж гарч ирсэн болохоор сонгуульд хүчтэй өрсөлдөгч байхаар багагүй бэлтгэсэнийг харуулж байна.
Н.УДВАЛ: ...
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ хуулийн хугацаанд тулгаж хамгийн сүүлд тодруулсан нь Монгол Ардын хувьсгалт нам. Хэрүүл шуугиан, зодоон цохион, элдэв адал явдал дунд өрнөсөн МАХН-ын Бага чуулган ямар ч байсан олны таамгийг нэлээн хол зөрүүлж орхилоо. Хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй хүүхдийн их эмч мэргэжилтэй Н.Удвалыг сойхоор МАХН-аас шийджээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Н.Удвал, Ц.Цолмон нарыг нэр дэвшүүлсэн юм. Гэхдээ санал хураалтаар Н.Удвалд Бага чуулганы гишүүдийн 95 хувь нь санал өгч, дэмжсэн аж. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхөөр болж буй юм. Эрүүл мэндийн дэд сайдаар өмнө нь ажиллаж байсан Н.Удвал анагаах ухааны доктор зэрэгтэй.
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар Архангай аймагт нэр дэвшсэн боловч ялагдал хүлээж, АН, МАХН-МҮАН, ИЗНН-ын Шинэчлэлийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байгаа. Ийм шийдвэр гаргахын тулд МАХН-ынхан дотроо багагүй маргалдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МХГ-ын дарга асан Г.Баярсайхантай нударга зөрүүлж, саяхан намынхаа Гүйцэтгэх товчооноос хөөгдсөн У.Барсболд Бага чуулганд ирж оролцсон гэх мэт дуулиан ихтэй байжээ. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцъё гэсэн саналтай гишүүд ч нэлээн хэд байж. Гэхдээ удтал ярилцсаны эцэст орон нутгийн сонгуульд дангаараа оролцсон учраас энэ удаад ч гэсэн тусдаа орох нь зөв хэмээн Н.Удвалыг өрсөлдүүлэхээр боллоо. МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийснээс өөрөөр нэр дэвшигч байр сууриа илэрхийлээгүй байна.
Л.Номин
0 Сэтгэгдэл
за
болж байна
2013.05.14
























