БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Мөнгө угаахтай тэмцэх хуулийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой гэж үзжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Зоригт Ардчилсан намын бүлэгт орох тухай хүсэлт гаргасны дагуу бүлгийн гишүүнээр албан ёсоор бүртгэж авсан байна.
Мөн Сум хөгжүүлэх сангийн 2013 оны санхүүжилтын гүйцэтгэлийн талаар бүлгийн гишүүд тодорхой мэдээлэл авчээ. Монгол Улсын 330 суманд тухайн сумын ИТХ-ын хурлаар зээлийн дээд хэмжээг тогтоож, гурван жилийн хугацаанд гурав хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Дунджаар нэг суманд 50-265 сая хуваарьлагдсан юм байна. Хүн амын тооноос буюу 3000 хүртэлх, 3000-5000, 5000-аас дээш хэмээн сумдын хүн амын тоог ангилж сум хөгжүүлэх сангийн санхүүжилтыг хуваарилдаг тухай Хөдөлмөрийн яам бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөв. Жил ирэх тусам нэмэгдэж буй Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулахад сумдад очиж буй уг хөнгөлөлттэй зээл байх нь зөв. Тус зээлийг олгосноор иргэдийг ажилтай орлоготой байлгахаас гадна сумын хөгжилд ихээхэн нэмэр болно хэмээн бүлгийн гишүүд санал хэлж байв. Харин зээл бол аль нэгэн арилжааны банкаар дамжиж иргэдэд очих ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн аж.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн 2013 оны санхүүжилтын гүйцэтгэлийн талаар Сангийн яамны зүгээс бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Орон нутгийн хөгжлийн мөнгө анх төлөвлөснөөс бага хэмжээгээр шилжиж байгаа юм байна. Учир нь орлого төвлөрөлт муу байгаа аж. Аймаг суманд хуваарилагдсан хэр нь зарцуулалтынх нь хувьд маш бага байгаад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад бүлгийн гишүүдийн зүгээс сануулав. Энэ санд 247 тэрбум төгрөг хуваариласан ч үүнээс 7,7 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Үүнээс гадна Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлөлт муу байгааг энэ үеэр хөнджээ. Сум хөгжүүлэх төслөө 100 хувь биелүүлсэн аймгаар Сүхбаатар аймаг байгаа юм байна.
Монгол Улсын 2014- 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал батлахтай холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх хуулийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой гэж гишүүд үзжээ. Учир нь энэ хуулийг батлахгүй бол Монгол Улс хар жагсаалтад ороход хүрээд байгаа юм байна. Тиймээс энэхүү хуулийг яаравчлан батлах талаар АН-ын гишүүд санал нэгдсэн байна.
Мөн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа бүлгийн хуралдаанд танилцуулсан байна. Ерөнхий сайд Турк улсын Ерөнхий сайдтай хамтран 300 сая ам.долларын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурсан, анхны БОИНГ онгоц хүлээж авахаар болсон, ирэх пүрэв гарагт “Монгол 93” бензиний талаар танилцуулжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Зоригт Ардчилсан намын бүлэгт орох тухай хүсэлт гаргасны дагуу бүлгийн гишүүнээр албан ёсоор бүртгэж авсан байна.Мөн Сум хөгжүүлэх сангийн 2013 оны санхүүжилтын гүйцэтгэлийн талаар бүлгийн гишүүд тодорхой мэдээлэл авчээ. Монгол Улсын 330 суманд тухайн сумын ИТХ-ын хурлаар зээлийн дээд хэмжээг тогтоож, гурван жилийн хугацаанд гурав хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Дунджаар нэг суманд 50-265 сая хуваарьлагдсан юм байна. Хүн амын тооноос буюу 3000 хүртэлх, 3000-5000, 5000-аас дээш хэмээн сумдын хүн амын тоог ангилж сум хөгжүүлэх сангийн санхүүжилтыг хуваарилдаг тухай Хөдөлмөрийн яам бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөв. Жил ирэх тусам нэмэгдэж буй Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулахад сумдад очиж буй уг хөнгөлөлттэй зээл байх нь зөв. Тус зээлийг олгосноор иргэдийг ажилтай орлоготой байлгахаас гадна сумын хөгжилд ихээхэн нэмэр болно хэмээн бүлгийн гишүүд санал хэлж байв. Харин зээл бол аль нэгэн арилжааны банкаар дамжиж иргэдэд очих ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн аж.

0 Сэтгэгдэл